“ЭКО СУРГУУЛЬ”, “НОГООН ЦЭЦЭРЛЭГ” АЯН
ОГНОО : 2017/05/29 УНШСАН: 1571

“ЭКО СУРГУУЛЬ”, “НОГООН ЦЭЦЭРЛЭГ” АЯН

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран сургууль цэцэрлэг бүрд хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бий болгон, сургалтын орчны шинэчлэл хийх зорилгоор “ЭКО СУРГУУЛЬ”,  “НОГООН ЦЭЦЭРЛЭГ” аяныг 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөрҮндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах “Боловсрол төгөл” зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш. Анхмаа болон холбогдох албаны хүмүүс, нийслэлийн ЕБС, СӨБ-ын 900 багш, сурагчид оролцож, 138 сургууль, 216 цэцэрлэгийн хамт олон 50 гацуур, 50 нарс, 50 өрөл, 50 чацаргана, 50 монос, 50 үхрийн нүд  нийт 300 ширхэг мод суулгасан бөгөөд Эко клуб”-ын багш, сурагчид чиглүүлэгчээр ажиллаж, мод тарих арга аргачлалаар хангалаа.

  Энэхүү аян нь 2020 он хүртэл хэрэгжих бөгөөд аяны хүрээнд нийслэлийн ЕБС болон СӨБ нь доорх 5 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнд

  • Хог хаягдал
  • Эрчим хүч
  • Ус
  • Ногоон байгууламж
  • Эко булан

Хүрэх үр дүн: Нийслэлийн ЕБС, СӨББ-д хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бий болгон, сургалтын орчны шинэчлэл хийж, багш, суралцагчдад тогтвортой хөгжлийн боловсролын мэдлэг,  чадвар, хандлага төлөвшүүлнэ.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ