Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай
ОГНОО : 2016/08/12 УНШСАН: 1360

 

2016 оны 08 сарын 12-ны өдөр         Дугаар А/602                          Улаанбаатар хот
 
 

Цэцэрлэг байгуулах, тусгай
зөвшөөрөл олгох тухай

 
 
 
 
 
           Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.5 “а”, 29 дугаар зүйлийн  29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай  хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдийг  хавсралтын  дагуу  улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгосугай.
 
         2. Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т  үүрэг болгосугай.
 
          3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад  даалгасугай.
 
         
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      С.БАТБОЛД

 

 

 

 

Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны

                                                  08 дугаар сарын 12-ны өдрийн

                                                            А/602 дугаар захирамжийн хавсралт

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН

ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД  ОЛГОХ УЛСЫН ДУГААР

 

 

 

Дүүрэг

 

Хороо

 

Цэцэрлэгийн хүчин чадал

 

Цэцэрлэгийн дугаар

 

1

Багануур

5 дугаар хороо

240

241

2

Баянгол

17 дугаар хороо

120

242

3

Хан-Уул

16 дугаар хороо

240

243

4

Сонгинохайрхан

22 дугаар хороо

100

244

5

Чингэлтэй

8 дугаар хороо

150

245

6

Чингэлтэй

16 дугаар хороо

150

246

7

Чингэлтэй

17 дугаар хороо

150

247

8

 

Сонгинохайрхан

20 дугаар хороо

120

248,

 

Нийт

8

1270

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ