Цэцэрлэгийн хамран сургах тойрог тогтоох тухай
НЭМСЭН:edub@yahoo.com
ОГНОО : 2014/08/22 УНШСАН: 6152

2014-08-22  №А/72  Улаанбаатар хот

Хамран сургах тойрог тогтоох тухай

 

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 281 дугаар зүйлийн281.1.6дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга /Р.Түвшинбат/-д даалгасугай.

4. Уг тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 05дугаар сарын 08 ны өдрийн А/39 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.  

 

ДАРГА                          Ц.ОТГОНБАГАНА


Хавсралт файлыг татах: ТАТАХ
Тушаал
Шинэ мэдээ