Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай
ОГНОО : 2016/09/14 УНШСАН: 1159

2016 оны 09 сарын 14-ний өдөр             Дугаар А/656                  Улаанбаатар хот
 
 
 
 

Сургууль байгуулах тусгай
зөвшөөрөл олгох тухай

 


 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны A/207 дугаар захирамжаар томилсон  Шинжээчийн хэсгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэр, үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан нэр бүхий байгууллагуудад ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.
 
          2. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд эрхэлж, боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг үүсгэн байгуулагч нарт даалгасугай. 
 
           3. Энэ захирамжийн хавсралтад заасан сургуулиудад хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.                                                                                                                                                                      
 
 
         
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                             С.БАТБОЛД

 

 

 

 

 

 

Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны

                                                  09 дүгээр сарын 14-ний өдрийн

                                                             А/656 дугаар захирамжийн хавсралт

 

 

 

 

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД

 

 

Сургуулийн нэр

Үүсгэн байгуулагч

Сургуулийн байршил

Иргэний нэр

Хуулийн этгээдийн нэр

1

Элбэг бага сургууль

Б.Батцэцэг

Б.Золжаргал

“Элбэг бага сургууль” БСБ

СБД-ийн 2 дугаар хороо, Усны гудамж 12/2

2

Норовлин бүрэн дунд сургууль

Б.Мөнхзул

“Норовлин” бүрэн дунд сургууль БСБ

БГД-ийн 5 дугаар хороо, Гурвалжингийн гүүр, Хера бизнес төв байр

3

Номт наран бүрэн дунд сургууль

Н.Номин

“Номт наран” бүрэн дунд сургууль БСБ

БЗД-ийн 16 дугаар хороо, Улаанхуаран гудамж, 18 дугаар байрны үйлчилгээний 1 давхарт

4

Монгол оюун бүрэн дунд сургууль

С.Нямдаваа

“Монгол оюун” бүрэн дунд сургууль БСБ

ХУД-ийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон

 


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ