Сургуулийн хамран сургах тойрог тогтоох тухай
ОГНОО : 2014/04/28 УНШСАН: 4117

2014 оны 04 сарын 28 өдөр                               Дугаар А/36                          Улаанбаатар хот

Хамран сургах тойрог тогтоох тухай

 

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 281 дугаар зүйлийн281.1.6дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга /Р.Түвшинбат/-д даалгасугай.

4. Уг тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын30-ны өдрийн А/39 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.  

 

ДАРГА                                       Ц.ОТГОНБАГАНА




Хавсралт файлыг татах: ТАТАХ
Шинэ мэдээ