Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах ажлыг зохион байгуулах тухай
ОГНОО : 2016/09/20 УНШСАН: 2484

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр                    Дугаар А/82                Улаанбаатар хот

 

 

 

 

Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах

ажлыг зохион байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төсвийн тухай  хуулийн  16 дугаар зүйлийн  16.5.5,  Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 1.5,  2.1, 2.10 дахь заалтыг  тус тус үндэслэн ТУШААХ  нь:

 

1.  Хүүхэд бүрийг хөгжүүлэх, бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бага ангийн багш нарт дэмжлэг үзүүлэх, сурах үйлийн орчин,  сургалтын хэрэглэгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх,  багшийн ажлын ачааллыг  бууруулах зорилгоор бага боловсролын 1-5 дугаар ангийн сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн боловсруулах  ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 12-ноос 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд  зохион байгуулсугай.

2. Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүнийг шалгаруулах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, зохион байгуулахад шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.  Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн боловсруулах  ажлыг зохион байгуулахад шаардагдах 1 640 000  /Нэг  сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг  хичээл практикийн зардлаас  гаргахыг  нягтлан бодогч   /Б.Нямдорж/-д зөвшөөрсүгэй.

4. Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн боловсруулах  ажлыг  чанартай зохион байгуулж,  биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сургалт арга зүйн  хэлтэс /Ц.Жаргалантуул/-т  үүрэг болгосугай.

 

 

 

 

                               ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                               ГҮЙЦЭТГЭГЧ                                          Ж.ГАНТУЛГА

 

 

 

 

 

 

 

                                                                                     

                                                                Нийслэлийн Боловсролын газрын даргын

                                                                2016 оны ..... дүгээр сарын .......-ны өдрийн

                                                               ........... дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 85 ЖИЛИЙН ОЙГ УГТАН

ЕБС-ИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН  ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ

“ШИЛДЭГ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН”  ШАЛГАРУУЛАХ  АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Ажлын хэсгийн  ахлагч:         Л.Уртнасан  Нийслэлийн Боловсролын газрын

                                                                    бага боловсрол хариуцсан мэргэжилтэн

Гишүүд:          Б.Булган    МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, 

                                            Ph.доктор

С.Санжаабадам  Боловсролын Хүрээлэнгийн эрдэм                 

                             шинжилгээний ажилтан

Н.Мөнхбаяр  БМДИ-ийн СӨБББ-ын  сургалтын  албаны 

                       дарга

Б.Оюунцэцэг   МУБИС-ийн Багшийн сургуулийн багш,   

                        Ph.доктор

Б.Балдулмаа  МУБИС-ийн Багшийн сургуулийн багш,  

                        Ph.доктор

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ