Сурах бичиг гардуулах үйл ажиллагаа боллоо.
ОГНОО : 2018/05/14 УНШСАН: 70

БНСУ-ын Кёнги аймгийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд смарт анги төслийг нийслэлийн Боловсролын газар, ерөнхий боловсролын 15 сургууль дээр амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд сурах бичиг гардуулах үйл ажиллагаа ЧД-ийн 23-р сургууль дээр 2048 оны 05 дугаар сарын 11-ний өдөр болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-очир, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ж.Дашдэмбэрэл,Санмён их сургуулийн Солонгос хэлний тэнхимийн профессор Чу Ханг Рук Жи Си Эс төрийн бус байгууллагын салбарын захирал н.Батдорж, ЕБС-ийн захирлууд зэрэг зочид төлөөлөгч  нар оролцлоо.
Санмён их сургуулийн Солонгос хэлний тэнхимийн профессор Чу Ханг Рук болон бусад төлөөлөгчид нийслэлийн Боловсролын газрын смарт ангийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Төсөл хэрэгжиж эхэлснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн  сурагчид смарт сургалтын орчинд  орчин үеийн тоног төхөөрөмж  дээр өөрийгөө дайчлан ажиллажсурч боловсрох  боломж нээгдэж  ICT контент зохион бүтээх болон ашиглах арга зүйд  суралцаж байна.

Төсөлд хамрагдсан зарим сургууль байгалийн ухаан, гадаад хэл, технологийн хичээлүүдээ смарт ангидаа оруулснаар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд дөхөм болж байгаа бөгөөд иж бүрэн сургалтын материаллаг орчин бүрдсэн нь сурагчдад цаашид амжилттай суралцахад ихээхэн түлхэц болж байна

Сэтгэгдэл
Шинэ мэдээ