Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах тухай
ОГНОО : 2016/09/13 УНШСАН: 941
 

 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр       Дугаар А/73               Улаанбаатар хот

       

 

 

Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм

шинжилгээний хурал зохион байгуулах тухай

 

 

            Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг  тус тус үндэслэн ТУШААХ  нь:

 

          1. Багшийн хөгжлийг дэмжиж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын практикт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх шинэ санаа, арга туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх, багш нарын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны Хүүхдийн төлөвшил хандлагын байдал өнөөгийн шийдвэрлэх асуудал арга зам сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах нийслэлийн уралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 01-10-ны хооронд зохион байгуулсугай.

 

          2. Оны шилдэг илтгэл шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

          3. Шилдэг илтгэл шалгаруулахад шаардагдах 2334000 /Хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг нягтлан бодогч /Б.Нямдорж/-д зөвшөөрсүгэй.

 

          4. Уралдааныг зохион байгуулалт сайтай явуулж, шилдэг илтгэлийг багш нарт хүргэх, сурталчлах, үр дүнг тайлагнахыг Сургалт арга зүйн хэлтсийн дарга /Ц.Жаргалантуул/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

          ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                        ГҮЙЦЭТГЭГЧ                                       Ж.ГАНТУЛГА



Сэтгэгдэл
Шинэ мэдээ