Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай
ОГНОО : 2016/09/14 УНШСАН: 1285

2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр                   Дугаар А/75                Улаанбаатар хот

 

 

 

Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийг

шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 111 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Улсын тэргүүний цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль шалгаруулах журам, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 26 дугаар захирамжийн хавсралтаар баталсан Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах болзол-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах болзол-ын хүрээнд хүсэлтээ ирүүлсэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс стандартын түвшин тогтоох шалгалт авах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Уг арга хэмжээнд шаардагдах 340000 /Гурван зуун дөчин мянга/ төгрөгийг төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг нягтлан бодогч /Б.Нямдорж/-д зөвшөөрсүгэй.

 

3. Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах ажлыг холбогдох журам болзлын дагуу зохион байгуулж, шалгалтын үр дүнг тооцож тайланг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны дотор Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг /Ц.Жаргалантуул/-т, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга Ц.Отгончимэг нарт тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                               ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                               ГҮЙЦЭТГЭГЧ                                          Ж.ГАНТУЛГА

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                   





 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ