НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 02 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР
ОГНОО : 2017/02/09 УНШСАН: 856

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

02 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН

ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2017 оны 02 дүгээр сарын 06-ны өдөр             №03                                         Улаанбаатар хот

Үүрэг даалгавар

Хариуцах хэлтэс

Хугацаа

1

Газрын веб сайтаар багш нарын мэргэжил дээшлүүлэх хэрэгцээний судалгаа авч байгаа тул багш нарыг бүрэн хамруулах

БЗХ,

ДБХ

02 дугаар сарын 04-15-ны хооронд

2

БМДИ, НБГ хамтран зохион байгуулах үндсэн сургалтад сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудыг бүрэн хамруулах

02 дугаар сарын 13-ны  дотор

3

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт хяналт шинжилгээ, үнэлгээ хийх тул холбогдох ажилтнуудыг ажлын байрандаа бэлэн байж, шаардлагатай мэдээлэлүүдийг бэлэн байлгахыг мэдэгдэж анхааруулах

ХШҮХ,

ДБХ

02 дугаар сарын 08-ны  дотор

4

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулж буй "Бага насны хүүхдийн түлэгдлийн шалтгаан, нөхцөл, хор уршиг, түлэгдлээс урьдчилан сэргийлэх" сургалтад цэцэрлэгийн арга зүйч нарыг бүрэн хамруулах /веб сайтад зарыг байршуулсан./

02 дугаар сарын 07-ны дотор

5

ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын цалингийн шатлалд өөрчлөлт оруулах, Боловсролын тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбогдуулан удирдах ажилтны мэргэжлийн зэргийг тогтоож олгохоор төлөвлөж байна. Энэ чиглэлээр судалгааг үнэн зөв гаргаж ирүүлэх

ЗХ,

ДБХ

02 дугаар сарын 20-ны дотор

6

02 дугаар сарын 09-нд хэлтсийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах тул газраас өгсөн чиглэлийн дагуу төлөвлөгөөгөө боловсруулж, саналын хуудсаар санал авч, бэлтгэл ажлыг бүрэн хангах

02 дугаар сарын 06-08-ны хооронд

7

Сургууль, цэцэрлэгүүд анги, танхимаа агаар цэвэршүүлэгчтэй болгох, шаардагдах зардлыг байгууллагынхаа төсвөөс гаргах

СХОТХ,

ДБХ

02 дугаар сарын 20-ны дотор

 

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС


Сэтгэгдэл
Шинэ мэдээ