НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР
ОГНОО : 2017/05/11 УНШСАН: 1399

                                                       БАТЛАВ.

                                                     НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

                                                ДАРГА                                         Ж.ГАНТУЛГА

 

                                                                                                                                                                                    2017 оны ..... дугаар сарын ..... өдөр

 

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр                                                № 09                                                                           Улаанбаатар хот

 

Өгөгдсөн үүрэг даалгавар

Хугацаа

Хариуцах

албан тушаалтан


Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад “Би ирээдүйн татвар төлөгч” нээлттэй хичээлийг орон нутгийн татварын хэлтэстэй хамтран зохион байгуулах /БЗХ/

2017 оны 05 дугаар

сарын 08-12-нд

Дүүргийн Боловсролын

хэлтэс


“Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтад оролцогчдоос гаргасан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах /ХШҮХ/

2017 оны 05 дугаар

сарын 19-ний дотор

Дүүргийн Боловсролын

хэлтэс


Төрийн өмчийн цогцолбор сургуулиудын мэдээллийг ирүүлэх /цогцолбор байгуулах тухай шийдвэр, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, анги, бүлэг, багш сурагчдын тоо, сургуулийн өмнөх дугаар/

2017 оны 05 дугаар

сарын 12-ны дотор

Дүүргийн Боловсролын

хэлтэс


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэхТА-8212 МОН судалгааны баг ажиллаж байна.

1. 2017.05.11-ний өдрийн 15 цагаас БЗД-ийн 21-р сургуульд мэдээлэл зүйн багш нарыг сургалтад хамруулах

2. Судалгааг авахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр захирлуудад үүрэг өгч 2017.05.23-ны дотор цахим хэлбэрээр явуулах судалгааг бүрэн дуусгаж мэдээллийг БЗХ-т ирүүлэх

2017 оны 05 дугаар

сарын 23-ны дотор

Дүүргийн Боловсролын

хэлтэс


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.12 дэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” аяныг хэрэгжүүлж байна. Иймд ерөнхий боловсролын сургуулиудаас цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хийж буй тэргүүн туршлага, мэдээллийг нэгтгэн 2017 оны 05-р сарын 20-ны дотор БЗХ-т ирүүлэх

2017 оны 05 дугаар

сарын 20-ны дотор

Дүүргийн Боловсролын

хэлтэс


УИХ-ын гишүүн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нартай 2017 оны 05 дугаар сарын 08-12-ны хооронд уулзалт зохион байгуулах тул багш нарыг оролцуулах /БЗХ/

2017 оны 05 дугаар

сарын 08-12-нд

Дүүргийн Боловсролын

хэлтэс

 

  ХЯНАСАН:

 ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН

 ДАРГА                                                     Л.БУЯНТОГТОХ

 

НЭГТГЭСЭН:

                        ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                  Ц.УУГАНБАЯР

Сэтгэгдэл
Шинэ мэдээ