Мөнгөн урамшуулал олгох тухай
ОГНОО : 2016/10/05 УНШСАН: 834

2016 оны 10 сарын 05-ны өдөр            Дугаар А/701                     Улаанбаатар хот
 
 
 

Мөнгөн урамшуулал олгох тухай

 
 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 8/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 26 дугаар захирамжаар баталсан “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг, багш шалгаруулах болзол”-ын дагуу шалгарсан нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгийн жагсаалтыг 1 дүгээр,  тэргүүний сургууль, цэцэрлэгт мөнгөн урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
 
          2. Мөнгөн урамшуулал олгоход  шаардагдах 1.190.000 /нэг сая нэг зуун ерэн  мянга/ төгрөгийг нийслэлийн 2016 оны төсвийн “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтын чанар хүртээмжийг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх” төсөл, арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
      3. Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгүүдийн туршлагыг сурталчилж, түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн  асуудал хариуцсан төслүүдийн удирдагч –Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.
 
 
 
 
          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                             С.БАТБОЛД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны

                                                  10 дугаар сарын 05-ны өдрийн

                                                            А/701 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралт

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЖАГСААЛТ

 

 

Дүүрэг

Сургууль, цэцэрлэг

Өмчлөл

Авсан оноо

1

Баянгол

Оюуны ундраа цогцолбор сургууль

Төрийн

92

2

Баянзүрх

48 дугаар сургууль

Төрийн

92

3

Баянзүрх

Их засаг лицей сургууль

Төрийн бус

90

4

Сонгинохайрхан

111 дүгээр цэцэрлэг

Төрийн

93.2

5

Хан-Уул

65 дугаар цэцэрлэг

Төрийн

90

6

Хан-Уул

Номин цэцэрлэг

Төрийн бус

92.8

7

Баянзүрх

115 дугаар цэцэрлэг

Төрийн

90

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                            Нийслэлийн  Засаг  даргын  2016 оны

                                                              10 дугаар сарын 05-ны өдрийн

                                                            А/701 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ МӨНГӨН

УРАМШУУЛАЛ ОЛГОХ ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ

 

 

д/д

Зориулалт

Нэг бүрийн үнэ

Тоо ширхэг

Бүгд үнэ

1

Цэцэрлэгийн батламж

110 000

4

440 000

2

Сургуулийн батламж

110 000

3

330 000

3

Сургууль, цэцэрлэгийн хаяг

60 000

7

420 000

4

Нийт үнэ

 

 

1 190 000

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ