Захирамж хэрэгжүүлэх тухай
ОГНОО : 2016/12/01 УНШСАН: 625

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр                  Дугаар А/104              Улаанбаатар хот

 

 

Захирамж хэрэгжүүлэх тухай

 

 

                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” 2013 оны 393 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/842 дугаар захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

            1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн 2016 оны 2, 3 дугаар улирлын үр дүнгийн урамшлыг батлагдсан хувь хэмжээгээр тооцож олгохыг холбогдох ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарт зөвшөөрсүгэй.

 

            2. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

                                                                          

 

 

 

                          ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                          ГҮЙЦЭТГЭГЧ                                               Ж.ГАНТУЛГА

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ