Зам тээврийн ослоос сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай
ОГНОО : 2016/01/26 УНШСАН: 804

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр                     Дугаар А/03            Улаанбаатар хот

 

 

 

Зам тээврийн ослоос сэргийлэх ажлыг зохион

байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

 

 

Монгол Улсын  Засаг захиргаа,  нутаг  дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.5 дахь хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4, 13.2.5, 13.2.6, 13.2.7 дахь заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 177 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

     1. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд гарч буй зам тээврийн ослыг бууруулах, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

     2. Ажлын хэсгийн ажиллах журам, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг улирал тутам тайлагнахыг орлогч дарга  /Р.Түвшинбат /-д үүрэг болгосугай.

 

     3. Сар бүрийн 10-ны дотор тогтмол хуралдаж сургууль, цэцэрлэгийн хүүхдийн зам тээврийн ослын тайлан мэдээг хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх ажлын саналыг танилцуулж, биелэлтэд  хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч /Р.Түвшинбат/-д даалгасугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГА                            Ц.ОТГОНБАГАНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                        

                                                             Нийслэлийн Боловсролын газрын даргын
             
                                                       2016 оны 01 дүгээр  сарын 26-ны өдрийн
 
                                                                   А/03 дугаар тушаалын хавсралт

 

Ажлын хэсгийн ахлагч:

 

Р.Түвшинбат-  Орлогч дарга

Гишүүдэд:   

 

Ц.Ууганбаяр – Захиргаа санхүүгийн хэлтсийн Хуулийн зөвлөх, эрх зүйн зохицуулалт хариуцсан  ахлах  мэргэжилтэн                                                                                                     

           

Б. Энхтайван – Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

 

Б.Мөнхзаяа -  Сургалт арга зүйн хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол  

хариуцсан мэргэжилтэн

 

Т.Ариунтуяа - УБ хотын цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилах сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн хошууч  /Зөвшилцсөнөөр /

 

Р.Амаржаргал- Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч  /Зөвшилцсөнөөр /

 

Б.Батсайхан- Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн /Зөвшилцсөнөөр /

 

О.Сэлэнгэ- Монголын Сурагчдын холбооны тэргүүн /Зөвшилцсөнөөр /

 

Нарийн бичгийн дарга:

  

Д. Бадамдорж – Сургалт арга зүйн хэлтсийн Хүүхдийн хөгжил, насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн

 

 

ХЯНАСАН

САЗХ-ИЙН ДАРГА                   Ц.ЖАРГАЛАНТУУЛ

 

БОЛОВСРУУЛСАН

МЭРГЭЖИЛТЭН                        Д.БАДАМДОРЖ

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ