Журам батлах тухай
ОГНОО : 2016/12/08 УНШСАН: 1453

2016 оны 12  сарын 08-ны өдөр    Дугаар А/864                             Улаанбаатар хот
 
 
 
 
 

Журам батлах тухай

 
 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “е”, 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1.Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн үйл ажиллагааны журмыг 2 дугаар, Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн үндсэн мэдээллийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
 
          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллагад, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                             С.БАТБОЛД

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны

  12 дугаар сарын 08-ны өдрийн А/864

                                                            дүгээр захирамжийн 1 дүгээр

хавсралт

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДУНДЫН

МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

 

Дарга

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын

хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд:

-Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний

газрын дарга;

 

 

-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд

Захирагчийн ажлын албаны дарга;

 

 

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Архивын газрын дарга;

 

 

-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын

дарга;

 

 

-Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга;

 

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга;

 

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга;

 

 

-Нийслэлийн Бүртгэлийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Газрын албаны дарга;

 

 

-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын

дарга;

 

 

-Нийслэлийн Дотоод аудитын албаны дарга;

 

 

-Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга;

 

 

-Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга;

 

-Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга;

 

 

-Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Статистикийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга;

 

 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга;

 

 

-Нийслэлийн Татварын газрын дарга;

 

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Үйлдвэрлэл, иновацийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын

дарга;

 

 

-Улаанбаатар Хотын Цагдаагийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны

дарга;

 

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын

Мэдээллийн сүлжээ, техник, хяналтын хэлтсийн

дарга.

 

Нарийн бичгийн дарга:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого,

төлөвлөлтийн хэлтсийн дарга.

 

 

 

 

---о0о---

 

 

 

 

 

 

 

 

 

                           Нийслэлийн Засаг даргын 2016 оны

                               Нийслэлийн Засаг даргын 2016 оны

  12 дугаар сарын 08-ны өдрийн А/864

                                                            дүгээр захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

 

 

                                       

НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДУНДЫН

МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон нийслэлийн өмчит хуулийн этгээдүүдэд байгаа газар зүйн мэдээллийн системд суурилсан мэдээллийн санг нэгтгэн нийслэлийн Дата төвд төвлөрүүлж, нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, ашиглах, аюулгүй байдлыг хангаж, нөөцлөн хуулбарлах, хоорондоо харилцан мэдээлэл солилцох зэрэг үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

 

1.2.Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан нь газар зүйн мэдээллийн системд суурилсан орон зайн болон хүснэгтэн мэдээлэлд боловсруулалт, тооцоо, дүн шинжилгээ хийх, өндөр хүчин чадлын техник, технологи бүхий мэдээлэл солилцох өгөгдлүүдийн цогц байна.

 

1.3.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /цаашид “НЗДТГ” гэх/ болон нийслэлийн төр, захиргааны байгууллага, нийслэлийн өмчит хуулийн этгээд нь нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллана.

 

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

 

2.1.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

2.1.1.“Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан” гэж байгууллагуудын орон зайн болон хүснэгтэн мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд тодорхой эрхээр хандаж ашигладаг, тогтмол шинэчлэгддэг мэдээллийн санг;

 

2.1.2.“нийслэлийн Дата төв” гэж сервер, сүлжээ, мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийг байрлуулсан байнгын болон нөөц цахилгааны эх үүсвэр, сүлжээний холболт, хяналтын систем, камерын хяналт, галын хамгаалалт, хөргөлтийн систем болон гадны цахим халдлагаас хамгаалах хамгаалалтын төхөөрөмжүүдээр бүрэн тоноглосон төвийг;

 

2.1.3.“нээлттэй мэдээлэл” гэж хууль тогтоомжид нууц мэдээлэл гэж заагаагүй, эрх бүхий хуулийн этгээдийн зөвшөөрлийн дагуу олон нийтэд тараасан, задруулбал байгууллага болон бусад этгээдэд хохирол учруулахгүй мэдээллийг;

 

2.1.4.“нууцлалтай мэдээлэл” гэж Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор нийтэд ил тод болгохыг хориглосон мэдээллийг;

 

2.1.5.“миррор холболт” гэж тооцоолон бодох төхөөрөмжүүд өөр хоорондоо нэг ижил мэдээлэл байнга солилцон ажиллахаар холбогдсоныг.

 

Гурав. Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн

         сангийн бүрдэл, түүнийг бүрдүүлэх

 

3.1.Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан /цаашид “НХБДМС” гэх/-д бүрдүүлэгч, хэрэглэгч байгууллагууд байна.    

 

3.2.Энэ журмын 3.1-д заасан бүрдүүлэгч байгууллага нь НХБДМС-тай өгөгдлийн баазын хувьд миррор түвшинд холбогдсон байгууллагууд болно.

 

3.3.Энэ журмын 3.1-д заасан хэрэглэгч байгууллага нь НХБДМС-тай өгөгдлийн баазын хувьд миррор түвшинд холбогдоогүй, зөвхөн мэдээлэл харах эрхтэй байгууллагууд болно.

 

3.4.Байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд боловсруулсан, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан газар зүйн мэдээллийн сан дахь орон зайн болон хүснэгтэн мэдээллийг мөрдөж байгаа солбицлын тогтолцоо, стандартад нийцүүлэн НХБДМС-д байршуулна.

 

3.5.НХБДМС нь газар зүйн мэдээллийн системд суурилсан төлөвлөгдсөн болон баригдсан барилга, байгууламж, авто зам, гудамж, талбай, ландшафт, инженерийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дахин төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын кадастрын мэдээлэл, газрын эрх, байгаль орчин, экологи, газар зүй, нийгэм, эдийн засаг, агаар, сансрын зурган мэдээлэл бүхий нийслэлийн хот байгуулалтын суурь мэдээллүүд болон шаардлагатай бусад мэдээллийг агуулна.

 

3.6.Нууцын эрхээр хандаж харах мэдээлэл:

 

3.6.1.нууцын зэрэглэлтэй мэдээлэлд хандах хэрэглэгч нь тухайн байгууллагын нууцын эрхлэгч байх бөгөөд мэдээллийн нууцлалыг Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуулиар тус тус зохицуулна;

 

3.6.2.барилга байгууламжийн хүснэгтэн мэдээлэл /өмчлөгчийн нэр, утасны дугаар, регистрийн дугаар, гүйцэтгэсэн байгууллага, зураг төсөл хийж гүйцэтгэсэн байгууллагын мэдээлэл/;

 

3.6.3.газрын кадастрын хүснэгтэн мэдээлэл /өмчлөгч, эзэмшигчийн нэр, утасны дугаар, регистрийн дугаар, барьцааны мэдээлэл/;

 

3.6.4.ус хангамж, ариутгах татуурга зэрэг инженерийн дэд бүтцийн хүснэгтэн мэдээлэл зэрэг бусад нууцлалтай мэдээлэл.

 

3.7.Мэргэжлийн эрхээр хандаж харах мэдээлэл:

 

3.7.1.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага /төлөвлөлтийн авто зам, архитектур орон зайн төлөвлөлт, газар зохион байгуулалтын бүс, 47 нэгж хорооллын бүс/;

 

3.7.2.батлагдсан ерөнхий төлөвлөгөө /хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дахин төлөвлөлт, газар зохион байгуулалтын төсөл/;

 

3.7.3.усан сан бүхий газрын хамгаалалтын бүс /булгийн хамгаалалт, нуурын хамгаалалт, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, газар доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн муж/;

 

3.7.4.инженерийн дэд бүтцийн хамгаалалтын зурвас /геодезийн цэг тэмдэгтийн, дулааны цахилгаан станцын, дулааны шугамын, цэвэр усны шугамын, бохир усны шугамын, цахилгааны, холбоо дохиоллын шугамын, ус зайлуулах шугамын, үерийн далан, сувгийн, нисэх, буух зурвас/;

 

3.7.5.байгаль, газар зүй, экологи /ойн сан бүхий газар, хог хаягдлын төвлөрсөн цэг, хөрсөн бүрхэвч, ургамлан бүрхэвч, геофизик, газар хөдлөлийн мужлал/

 

3.7.6.хот  байгуулалтын үндсэн мэдээлэл /нийгмийн дэд бүтэц, барилга байгууламжийн нууцлалгүй мэдээлэл, гудамж, зам, талбайн нэршил, авто зам, засаг захиргаа, нийгэм статистик, гол, горхи, булаг, шанд, худаг/,

 

3.7.7.агаар, сансрын орто зураг /агаарын зураг, сансрын зураг/;

 

3.7.8.төлөвлөгдсөн барилга байгууламж, инженерийн дэд бүтэц/ төлөвлөгдсөн барилга, авто зам, инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж/;

 

3.7.9.энэ журмын 3.7.3-т зааснаас бусад газрын кадастрын нууцлалгүй мэдээлэл;

 

3.7.10.газрын төлбөрийн бүсчлэл;

 

3.7.11.газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2025 он хүртэлх тодотгол /газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө/ бусад нууцлалгүй мэдээлэл.

 

3.8.Энгийн эрхээр хандаж харах мэдээлэлд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуульд зааснаас бусад хот төлөвлөлтийн мэдээллүүд байна.

 

3.9.НХБДМС-гийн мэдээлэлд тавих шаардлага:

 

3.9.1.үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлэл байх;

 

3.9.2.мэдээллийг баяжилт хийсэн даруйд нь байршуулах;

3.9.3.Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол, дээд шатны байгууллагаас гаргасан холбогдох бусад шийдвэр, стандарт, шаардлагыг дагаж мөрдөх;

 

3.9.4.Засгийн газраас баталсан солбицол, өндрийн нэгдсэн тогтолцоонд байх.

 

Дөрөв. Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн

           сангийн удирдлага, түүний эрх, үүрэг

 

4.1.НХБДМС-гийн удирдлагыг хот байгуулалтын үйл ажиллагаанд голлон оролцдог, тус санг бүрдүүлэгч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн, хамтын шийдвэр гаргах үүрэг бүхий зөвлөл /цаашид зөвлөл гэх/ хэрэгжүүлнэ.

 

4.2.Зөвлөл нь НХБДМС-гийн үйл ажиллагааг зохицуулах бодлогын болон техникийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

4.3.Зөвлөлийн үйл ажиллагаагаа явуулах үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд өөрийн эрх, үүрэгт хамаарах аливаа асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

4.4.Зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр нь НХБДМС-гийн үндсэн үйл ажиллагааг зохицуулах баримт бичиг байна.

 

4.5.Зөвлөл дараахь үүрэгтэй байна:

 

4.5.1.НХБДМС-гийн мэдээллийн чанар, тоо, хэмжээнд хяналт тавих;

 

4.5.2.НХБДМС-гийн аюулгүй, найдвартай ажиллагаанд хяналт тавих;

 

4.5.3.НХБДМС-гийн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагын оруулж байгаа мэдээллийн төрөл, тоо, хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалж, зохих журмын дагуу шийдвэрлэх;

 

4.5.4.НХБДМС-гийн мэдээллийн санд оруулах шаардлагагүй буюу боловсруулалтын түвшин хангаагүй мэдээ, материалыг оруулахаас татгалзах;

 

4.5.5.НХБДМС-д хандах хэрэглэгчийн түвшин, хандалтын эрхийг нууцын, мэргэжлийн, энгийн эрхээр тогтоох;

 

4.5.6.НХБДМС-д мэдээлэл оруулах болон гаргах үйл ажиллагаанд нэгдсэн стандарт мөрдүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, хэрэглэгчдэд зайлшгүй шаардлагатай сургалтын хөтөлбөр гаргаж, сургалт явуулах, технологи, аргачлалаар хангах;

 

4.5.7.НХБДМС-гийн тоног төхөөрөмж, программ хангамж, шинэчлэлт, өргөтгөл, ашиглалт үйлчилгээнд шаардлагатай зардлын саналыг хүлээж авах, асуудлыг зохих түвшний байгууллагаар шийдвэрлүүлэх;

 

4.5.8.НХБДМС-д энэ журмын 3.1-д заасан бүрдүүлэгч болон хэрэглэгч байгууллагыг шинээр холбох талаар санал хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэх.

 

4.6.Зөвлөл дараахь эрхтэй байна:

 

4.6.1.НХБДМС-гийн ашиглалтын тайлантай улирал бүр танилцах;

 

4.6.2.НХБДМС-гийн нууцлал, хамгаалалтад хяналт тавих;

 

4.6.3.төрийн байгууллагуудтай /Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, түүний харьяа газрууд, түргэн тусламж, шуудан харилцааны байгууллага, мэдээлэл шуурхай удирдлагын төвүүд/ мэдээлэл солилцох, албан хэрэгцээнд ашиглах талаар санал гаргах, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;

 

4.6.4.улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн зураг төсөл, судалгаа шинжилгээ, ажлын үр дүнг НХБДМС-д оруулах, улсын нэгдсэн санд шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

 

4.6.5.нийслэлийн орон зайн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх, удирдан чиглүүлэх.

 

4.7.НЗДТГ дараахь үүрэгтэй байна:

 

4.7.1.зөвлөлийг бодлогын чиг үүргээр хангах;

 

4.7.2.НХБДМС-гийн хөгжүүлэлт болон хүний нөөцийг хөгжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

 

4.7.3.НХБДМС-гийн тоног төхөөрөмж, программ хангамж, ашиглалт үйлчилгээнд шаардлагатай зардлыг нийслэлийн төсөвт тусгах арга хэмжээ авч ажиллах;

 

4.7.4.журмын хэрэгжилтийг хангуулах.

 

4.8.НЗДТГ дараахь эрхтэй байна:

 

4.8.1.НХБДМС-гийн ашиглалтын тайлантай улирал бүр танилцах;

 

4.8.2.НХБДМС-гийн нууцлал, хамгаалалтад хяналт тавих.

 

Тав. Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн

        сангийн найдвартай ажиллагаа, хадгалалт,

         хамгаалалт, нууцлал

 

5.1.Мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нь НХБДМС-гийн мэдээллийн нууцлал, хадгалалт, хамгаалалт, хэвийн, найдвартай ажиллагааг хангах зорилгоор дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

5.1.1.байгууллагуудын мэдээллийг нийслэлийн Дата төвд байрлах НХБДМС-тай миррор холболтоор холбох;

 

5.1.2.НХБДМС-гийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцан ажиллах;

 

5.1.3.НХБДМС руу админ эрхээр хандах бөгөөд хандах байгууллагуудын хэрэглэгч бүрт харгалзах эрхийг үүсгэх, үүсгэсэн эрхийн бүртгэлийг хөтлөх;

 

5.1.4.тоног төхөөрөмж, программ хангамж, ашиглалт, үйлчилгээнд шаардлагатай зардлын саналыг НХБДМС-гийн зөвлөлд танилцуулж, ирэх оны төсөвт тусгуулах;

 

5.1.5.НХБДМС-гийн ашиглалтын талаарх тайлан, мэдээг улирал бүр гаргаж, зөвлөлд танилцуулах;

 

5.1.6.НХБДМС-д суурилсан ил тод онлайн порталын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

 

5.1.7.НХБДМС-г бүрдүүлэгч байгууллагыг шинээр бүртгэх, техникийн бэлтгэл хангуулах, энэ талаар зөвлөлд улирал бүр танилцуулж, шийдвэр гаргуулан миррор холболт үүсгэх;

 

5.1.8.НХБДМС-г хэрэглэгч байгууллагыг шинээр бүртгэх, техникийн бэлтгэл хангуулах, энэ талаар зөвлөлд сар бүрийн эхний 7 хоногт танилцуулж шийдвэр гаргуулах, харгалзах эрхийг үүсгэх;

 

5.1.9.долоо хоног бүрийн Баасан гарагийн 00:00 цагт серверийг зориулалтын программ хангамжаар өмнөх хувилбарыг дарж хадгалах;

 

5.1.10.НХБДМС-г жилд хоёр удаа /6 дугаар сарын 25-ны өдөр болон 12 дугаар сарын 25-ны өдөр/ нөөцөлж хадгалах;

 

5.1.11.аюулгүй ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор байгууллагуудад шаардлага тавих.

 

5.2.Мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нь НХБДМС-гийн админ эрхийг эзэмшинэ.

 

Зургаа. Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн

санг бүрдүүлэгч, хэрэглэгч байгууллагуудын эрх, үүрэг

 

6.1.Бүрдүүлэгч байгууллага дараахь үүрэгтэй байна:

 

6.1.1.эрхэлдэг ажил, үүргийн хүрээнд өөрийн байгууллагын газар зүйн мэдээллийн систем дэх мэдээллүүдийг НХБДМС-д байршуулах, хэрэв тухайн байгууллага босоо удирдлагатай бол дээд шатны байгууллагад нь хандаж, зөвхөн нийслэлтэй холбоотой мэдээллийг байршуулах, өгөгдлийн сангийн хувьд миррор холболт үүсгэх боломжоор хангах;

 

6.1.2.НХБДМС-гийн мэдээллийн баяжилт, шинэчлэлтийг хангах;

 

6.1.3.мэдээллээ байрлуулах, шинэчлэх, өөрчлөхдөө НХБДМС-д гэмтэл, саатал учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн ажиллах;

 

6.1.4.мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, НХБДМС-гийн найдвартай тасралтгүй байдлыг хангаж ажиллах.

 

6.2.Бүрдүүлэгч байгууллага дараахь эрхтэй байна:

 

6.2.1.НХБДМС-гийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллахыг мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагаас шаардах;

 

6.2.2.НХБДМС-гийн ашиглалтын талаарх тайлантай танилцах.

 

          6.3.Хэрэглэгч байгууллага дараахь үүрэгтэй байна:

 

6.3.1.НХБДМС-гийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх;

 

6.3.2.НХБДМС-гаас мэдээлэл хуулж авах тохиолдолд тухайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагад бичгээр хандаж, зөвшөөрөл авах.

 

6.4.Хэрэглэгч байгууллага дараахь эрхтэй байна:

 

6.4.1.НХБДМС-д мэргэжлийн эрхээр хандах;

 

6.4.2.НХБДМС-гийн мэдээллийг харах;

 

6.4.3.НХБДМС-гаас мэдээллийг тоон хэлбэрээр хуулж авах;

 

6.4.3.НХБДМС-гийн мэдээллээр сэдэвчилсэн зураг /.jpeg, .tiff, .png, .pdf, .gif, .bmp/ боловсруулан гаргах.

 

Долоо. Хэрэглэгчийн түвшин, хэрэглэгчийн

              хандалтын эрхийн зохицуулалт

 

7.1.НХБДМС-гийн хэрэглэгч нь харах эрхтэй байх бөгөөд уг эрхийг мэргэжлийн, энгийн гэж ангилна.

 

7.2.Мэргэжлийн эрх нь хот байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, ажлын уялдаа холбоог ханган ажиллах хэрэглэгч, бүрдүүлэгч байгууллагын албан хаагчид байна. Мэргэжлийн эрхийг хандалтаар нь дараахь байдлаар ангилна:

  

7.2.1.нууцын эрх;

 

7.2.2.мэргэжлийн эрх.

 

7.3.Энгийн эрх нь хууль тогтоомжийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлтийн зурган мэдээллийг ил тод, онлайн порталаар дамжуулан авах иргэн, хуулийн этгээдэд байна.

 

7.4.Энэ журмын 1.3-т заасан байгууллагууд өөрийн мэдээллээ харах, оруулах, засварлах, зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр устгах эрхтэй байна.

 

Найм. Хариуцлага

 

8.1.Энэ журамд заасныг зөрчсөн этгээдэд Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.

 

8.2.НХБДМС-гийн тоон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулж авсан, задруулсан, бусдад дамжуулснаас үүдсэн хохирлыг тухайн албан тушаалтан хариуцаж арилгах үүрэгтэй.

 

8.3.НХБДМС-д вектор болон хүснэгтэн мэдээллийг алдаатай, буруу оруулсны улмаас учирсан аливаа хохирлыг тухайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллага хариуцан арилгана.         

                   

                                                           

           


Нийслэлийн Засаг даргын 2016 оны

                                                                      12 дугаар сарын 08-ны өдрийн А/864

                                                                                                                                                дүгээр захирамжийн 3 дугаар  хавсралт

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН

САНГИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ

 

 

Бүлэг

 

Бүлгийн нэр

 

Дугаар

 

Төрөл

 

 

Үндсэн мэдээллийн нэр

 

Дэд мэдээллийн нэр

 

Байгууллага

1

БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ

1.1

Баригдсан болон төлөвлөгдсөн барилга, байгууламж

1

Баригдсан хаяг, дугаартай барилга

 

НХТЕТГ

2

Төлөвлөгдсөн барилга

 

НХТЕТГ

3

Төлөвлөгдсөн дэд бүтэц

 

НХТЕТГ

4

Төлөвлөгдсөн тохижилт

 

НХТЕТГ

2

ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

2.1

Геодезийн цэг, тэмдэгтүүд

5

Геодезийн цэг, тэмдэгтүүд

 

НГА

2.2

Газрын төлбөрийн бүсчлэл

6

Газрын төлбөрийн бүсчлэл

 

НГА

2.3

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө

7

2025 он хүртэлх тодотгол

 

НГА

8

Тухайн жилийн төлөвлөгөө

 

НГА

2.4

Иргэнд өмчлүүлэх газар

9

Иргэнд өмчлүүлэх газрын байршил

 

НГА

2.5

Газрын кадастрын нууцлалгүй мэдээлэл

10

Хан-Уул дүүрэг

 

НГА

11

Баянзүрх дүүрэг

 

НГА

12

Баянгол дүүрэг

 

НГА

13

Сонгинохайрхан дүүрэг

 

НГА

14

Сүхбаатар дүүрэг

 

НГА

15

Чингэлтэй дүүрэг

 

НГА

16

Налайх дүүрэг

 

НГА

17

Багануур дүүрэг

 

НГА

18

Багахангай дүүрэг

 

НГА

2.6

Ашигт, малтмал олборлох газар

19

Зөвшөөрлийн мэдээлэл

 

НБОГ

3

ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

3.1

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

20

Төлөвлөсөн инженерийн дэд бүтэц

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний

цахилгааны шугам

НХТЕТГ

21

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний цэвэр

усны шугам

НХТЕТГ

22

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ариутгах

татуургын шугам

НХТЕТГ

23

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний

холбооны шугам

НХТЕТГ

24

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний

дулааны шугам

НХТЕТГ

25

Төлөвлөсөн барилга байгууламж

Орон сууц

НХТЕТГ

26

Олон нийтийн үйлчилгээ

НХТЕТГ

27

Дэлгүүр

НХТЕТГ

28

Их, дээд сургууль

НХТЕТГ

29

Дунд сургууль

НХТЕТГ

30

Эмнэлэг

НХТЕТГ

31

Эмийн сан

НХТЕТГ

32

Номын сан

НХТЕТГ

33

Цэцэрлэг

НХТЕТГ

34

 

Кино театр

НХТЕТГ

35

Төлөвлөсөн онцгой байдлын газар

Хоргодох байр

НХТЕТГ

36

Гал командын газар

НХТЕТГ

37

Төлөвлөсөн аялал жуулчлалын газар

Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар

НХТЕТГ

38

Төлөвлөсөн аялал жуулчлалын газар

Галерей, үзвэр, үйлчилгээ

НХТЕТГ

39

Төлөвлөсөн автобусны буудал

Автобусны буудал

НХТЕТГ, НТГ

40

Буухиа автобусны буудал

НХТЕТГ, НТГ

41

Рейлбусны буудал

НХТЕТГ, НТГ

42

Тусгай замын автобусны буудал

НХТЕТГ, НТГ

43

Төлөвлөсөн автобусны маршрут

Автобусны маршрут

НХТЕТГ, НТГ

44

Буухиа автобусны маршрут

НХТЕТГ, НТГ

45

Рейлбусны маршрут

НХТЕТГ, НТГ

46

Тусгай замын автобусны маршрут

НХТЕТГ, НТГ

47

Төлөвлөсөн авто зам

Авто зам

НХТЕТГ, НАЗХГ

48

Явган зам

НХТЕТГ, НАЗХГ

49

Морины зам

НХТЕТГ, НАЗХГ

50

Ил зогсоол

НХТЕТГ, НАЗХГ

51

Дугуйн зам

НХТЕТГ, НАЗХГ

52

Гүүр, гүүрэн гарц

НХТЕТГ, НАЗХГ

53

Олон давхар уулзвар

НХТЕТГ, НАЗХГ

54

Давуу эрхт уулзвар

НХТЕТГ, НАЗХГ

55

Автомашины нүхэн гарц

НХТЕТГ, НАЗХГ

56

Явган хүний нүхэн гарц

НХТЕТГ, НАЗХГ

57

Төлөвлөсөн төмөр зам

Төмөр зам

НХТЕТГ

58

Метроны зам

НХТЕТГ

59

 

Төлөвлөсөн хог хаягдал

 

НХТЕТГ

60

Төлөвлөсөн ногоон байгууламж

Ногоон байгууламж

НХТЕТГ

61

Хамгаалалтын ногоон байгууламж

НХТЕТГ

62

Төлөвлөсөн усан сан

Усан парк

НХТЕТГ

63

Усан оргилуур

НХТЕТГ

64

Нуур, цөөрөм

НХТЕТГ

65

Задгай бассейн

НХТЕТГ

66

Төлөвлөсөн архитектур, орон зайн бүсчлэл

НХТЕТГ

67

Төлөвлөсөн газар зохион байгуулалтын бүсчлэл

НХТЕТГ

3.2

Дахин төлөвлөлт

68

Ашиглалтын шаардлага хангахгүй барилга

Барилга

НХТЕТГ, НГА

69

Барилгажих талбай

НХТЕТГ, НГА

70

Багцын хуваалт

НХТЕТГ, НГА

71

Газар шинэчлэн зохион байгуулах барилгажих төлөвлөлт

НХТЕТГ, НГА

72

Гэр хорооллын дахин төлөвлөлт

Дахин төлөвлөлтийн барилга

НХТЕТГ, НГА

3.2

Дахин төлөвлөлт

73

Гэр хорооллын дахин төлөвлөлт

Дахин төлөвлөлтийн авто зам

НХТЕТГ, НГХДБГ,

НГА

74

Дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн талбай

НХТЕТГ, НГХДБГ,

НГА

75

Дахин төлөвлөлтийн байршил

НХТЕТГ, НГХДБГ,

НГА

3.3

Улаанбаатар бүсийн төлөвлөлт /бүс нутгийн/

76

Хүн, ам нутагшил суурьшил

 

НЗТХ

77

Бүс нутгийн хөгжлийн алсын хараа

 

НЗТХ

3.4

2030 оны хөгжлийн чиг хандлага

78

Төлөвлөлтийн авто зам

 

НЗТХ

79

Архитектур орон зайн төлөвлөлт

 

НЗТХ

80

Газар зохион байгуулалтын бүс

 

НЗТХ

81

47 нэгж хорооллын бүс

 

НЗТХ

 

ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС

4.1

Дулаан хангамж

82

Дулаан хангамжийн эх үүсвэр

Барилга, байгууламж

ТЭЦ-2

83

Барилга, байгууламж

ТЭЦ-3

84

Барилга, байгууламж

ТЭЦ-4

85

Барилга, байгууламж

Амгалан дулааны станц”

86

Насос станц

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

87

Уурын зуух

ХИХУГ, НАББГ

88

Дулаан дамжуулах төв

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

89

Шугам

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

90

Дулааны худаг

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

4.2

Усан хангамж

91

Ундны усны гүний эх үүсвэр

 

УСУГ

92

Усан сан, насос станц

 

УСУГ

93

Шугам

 

УСУГ

94

Цэврийн худаг

 

УСУГ

95

Ус түгээх байр

 

УСУГ

4.3

Ариутгах татуурга

96

Бохир усны шугам

 

УСУГ

97

Шахах, өргөх насос станц

 

УСУГ

98

Цэвэрлэх байгууламж

 

УСУГ

4.4

Цахилгаан хангамж

99

Дэд станц (35 кВт-аас дээш)

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

 

100

РП/ХТП (35кВт-аас доош)

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

101

АТП

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

102

ЦДАШ

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

103

ЦДКШ

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

104

Худаг

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

4.5

Холбоо, дохиолол

105

Дамжуулах станц

Телевиз, сансар, АТС

Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК

106

Үүрэн холбооны станц

 

Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК

107

Кабель шугам

 

Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК

108

Агаарын шугам, суваг

 

Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК

109

Хуваарилах шүүгээ

 

Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК

110

Худаг

 

Мэдээлэл, холбооны сүлжээ” ТӨК

4.6

Усны барилга, байгууламж

111

Ус зайлуулах шугам

 

ЗАА

4.7

112

Үерийн далан

 

ЗАА

4.8

113

Үерийн суваг

 

ЗАА

4.9

114

Худаг

 

ЗАА

4.10

Нисэх, буух зурвас

115

Дотоод муж

 

НХТЕТГ

116

Гадаад муж

 

НХТЕТГ

5

УНДНЫ УС, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН БҮС

5.1

Иргэний, ахуйн гүний худаг

117

Иргэний, ахуйн гүний худаг

 

НБОГ

5.2

Гадаргын усны мэдээлэл

118

Булаг, шанд

 

НБОГ

5.3

119

Горхи

 

НБОГ

5.4

120

Гол

 

НБОГ

5.5

121

Нуур

 

НБОГ

5.6

Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс

122

Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс

 

УСУГ

5.7

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс

123

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс

 

УСУГ

5.8

Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс

124

Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс

 

УСУГ

5.9

Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс

125

Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн

хязгаарлалтын бүс

 

УСУГ

5.10

Газрын доорхи усны эх үүсвэрийн тэжээгдлын муж

126

Газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлын муж

 

УСУГ

6

БАЙГАЛЬ ОРЧИН

6.1

Хог, хаягдлын төвлөрсөн цэг, түүний хамгаалалтын бүс

127

Хог, хаягдлын төвлөрсөн цэг

 

ЗАА

128

Хог, хаягдлын төвлөрсөн цэгийн хамгаалалт

 

ЗАА

6.2

Тусгай хамгаалттай газар нутаг

129

Тусгай хамгаалттай газар нутаг

 

НБОГ

6.3

Ойн сан бүхий газар

130

Ойн сан бүхий газар

 

НБОГ

6.4

Хөрсөн бүрхэвч

131

Хөрсөн бүрхэвч

 

НХТЕТГ, НГА

6.5

Ургамлан бүрхэвч

132

Өндөрлөг

 

НХТЕТГ, НГА

133

Дээж авсан цэг

 

НХТЕТГ, НГА

134

Төрх байдал

 

НХТЕТГ, НГА

135

Бэлчээрийн нөлөөлөл

 

НХТЕТГ, НГА

136

Мониторингийн цэг

 

НХТЕТГ, НГА

137

Булаг шанд

 

НХТЕТГ, НГА

138

Голын сайр

 

НХТЕТГ, НГА

139

Намаг, хужир, марз

 

НХТЕТГ, НГА

140

Бэлчээрийн нөлөөлийн код

 

НХТЕТГ, НГА

141

Ургамлан бүрхэвч

 

НХТЕТГ, НГА

6.6

Геофизик

142

Гравиметр

 

НХТЕТГ, НГА

6.7

Газар хөдлөлийн мужлал

143

Улаанбаатар хот орчмын хагарал

 

НХТЕТГ, НГА

144

Багахангай дүүрэг

 

НХТЕТГ, НГА

145

Налайх дүүрэг

 

НХТЕТГ, НГА

146

Багануур дүүрэг

 

НХТЕТГ, НГА

147

Улаанбаатар

 

НХТЕТГ, НГА

148

Газар хөдлөлийн мужлал

 

НХТЕТГ, НГА

7

СУУРЬ МЭДЭЭЛЭЛ

7.1

Нийгмийн дэд бүтэц

149

Авто үйлчилгээ

Авто үйлчилгээ

ЗАА

150

Шатахуун түгээх станц

ЗАА

151

Нийтийн тээвэр

Автобусны буудал

НТГ

152

Автобусны чиглэл

НТГ

153

Соёл урлаг

Үзвэр, үйлчилгээ

НСУГ

154

Хөшөө, дурсгалын самбар

НСУГ

155

Боловсрол

Улсын цэцэрлэг

НБГ

156

Хувийн цэцэрлэг

НБГ

157

Дунд сургууль

НБГ

158

Их, дээд сургууль

НБГ

159

Эрүүл мэнд

Хувийн эмнэлэг

НЭМГ

160

Нэгдсэн эмнэлэг

НЭМГ

161

Өрхийн эмнэлэг

НЭМГ

162

Олон нийтийн байгууллага

Банк, АТМ

ЗАА

163

Ресторан, зоогийн газар

ЗАА

164

Худалдаа, үйлчилгээний төв

ЗАА

165

Амралт, аялал жуулчлалын газар

НАЖГ

166

Зочид буудал

НАЖГ

167

Төрийн байгууллага

Яам, Тамгын газар, агентлагууд

НСГ

168

Гадаадын Элчин сайдын яамдууд

НСТ

169

Хорооны байр

НСГ

7.2

Засаг захиргааны нэгжийн хуваарь

170

Нийслэлийн хилийн цэс

 

НХТЕТГ, НГА

171

Дүүргийн хилийн цэс

 

НХТЕТГ, НГА

172

Хорооны зааг

 

НХТЕТГ, НГА

173

Хаягийн бүс /Зип код/

 

ХХЗХ

7.3

Авто зам, талбай, ногоон байгууламж

174

Гудамж, талбайн нэршил

 

НХТЕТГ

175

Авто зам, талбай

 

НАЗХГ

176

Гэрэлтүүлгийн шон

 

ЗАА

177

Ногоон байгууламжууд

 

ЗАА

178

Замын хяналтын камерын байршил

 

ЗХУТ

8

АГААР, САНСРЫН ЗУРАГ

8.1

Агаарын зураг

179

Агаарын зураг

 

НХТЕТГ

8.2

Сансрын зураг

180

Сансрын зураг

 

НГА


 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ