ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДАД ЯВУУЛАХ “МУЗЕЙ ХИЧЭЭЛ”-ИЙН УДИРДАМЖ
ОГНОО : 2017/04/25 УНШСАН: 1705

 

                                                                                                                                                                                                                                                                   БАТЛАВ.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

ДАРГА                                    Ж.ГАНТУЛГА

                                                                                    2017 оны         сарын        өдөр

 

 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДАД

ЯВУУЛАХ “МУЗЕЙ ХИЧЭЭЛ”-ИЙН УДИРДАМЖ

 

 2017 оны 01 дүгээр сарын 10                                                                     Улаанбаатар хот

НЭГ. ҮНДЭСЛЭЛ

 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 45 дугаар тогтоол 2016-2020  оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.11 дахь заалт:  Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна;  

3.2.12 дахь заалт: Хүүхдийг амьдрах ухаанд сургаж, харилцааны зөв хэвшилтэй, бусдыг хүндлэх, хариуцлагатай, итгэл даах чадвартай болгон  төлөвшүүлэх цогц бодлого хэрэгжүүлнэ;  

3.2.15 дахь заалт: Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хүүхдийг хүнлэг, эх оронч, үндэсний ухамсар, бахархалтай иргэн болж төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, хүмүүжил олгох агуулгыг тусган хэрэгжүүлэх

3.2.16 дахь заалт: Сурагчдад эх орноо хайрлах, хүрээлэн байгаа орчноо хамгаалах мэдлэг, хүмүүжил олгоно;

НИТХ-ын 2016 оны 3/08 тогтоолын 4.1.16 дахь заалт: сургалтын хөтөлбөрт түүх, хэл соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгахад чиглэгдсэн агуулгыг тусган хэрэгжүүлнэ;

4.1.17 дахь заалт: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аялал” аян зохион байгуулж, Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэн, номын сан, музей, түүхийн 14 дурсгалт газар, орон нутгийн байгууллага, үндэсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяллыг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын дунд “Музей хичээл”-ийг зохион байгуулна.

ХОЁР. ХЭРЭГЦЭЭ

 Боловсролын шинэчлэлийн нэг чухал чиглэл нь сургалтын орчны шинэчлэл юм.    Сургалтын орчныг шинэчлэх зорилгоор сургууль багш нар байнга санаачилга гарган үр дүнд хүрч байна.  Гэвч сургалтын орчинг зөвхөн анги танхим кабинетийн хүрээнд ойлгож, сургуулийн гадна байгаа материал хэрэглэгдэхүүний их боломжийг ашиглахгүй байгааг шийдвэрлэх шаардлага урган гарч байна. Энэ нөөц боломжийн нэг нь орон нутаг дахь түүх соёлын дурсгалт газар, музей, үндэсний үйлдвэрийн газрууд юм.

ГУРАВ.  ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Үндэсний хэл, соёл, түүх, уламжлалаа хүндэтгэн, өвлөн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний нийтлэг  үнэт  зүйлсийг  дээдлэн  эрхэмлэдэг,  хүн, байгаль, нийгэмтэй зохистой харилцдаг иргэн болгон төлөвшүүлэх  зорилгоор  нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад монголын уламжлалт зан заншил, түүх, өв соёлын талаар судалсан мэдлэгээ бататгах, өв соёлоо дээдлэн хүндлэх, хэрэглэх чадвараа төлөвшүүлэхэд оршино.

 ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

 Сурагчдын бүтээлч үйл ажиллагаанд юмс үзэгдлийг өөрөө сонирхон шинжлэн судлах, өөрийн амьдрах ухааныг эргэцүүлэх бодох, асуудал шийдвэрлэх, эрмэлзлийг өдөөх боломж олгох идэвхтэй сургалт явуулах

  1. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хамтын хичээлийн ололт амжилтаас суралцах, тэдний арга, технологиос суралцаж, хичээл хоорондын уялдаа, хамаарал, арга технологийг түгээн дэлгэрүүлэх
  2. Суралцагч өөрийн амьдрах ухааныг эргэцүүлэн бодох, суралцах, нийгэм амьдралын өөрчлөлтөд зохицон амьдрах чадварт суралцах бусадтай хамтран ажиллах, үр дүнгээ тайлагнахад суралцах

 ТАВ. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

2017 - 2020 он

 ЗУРГАА. ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Ерөнхий зохион байгуулагч

  • Нийслэлийн Боловсролын газар
  • Дүүргийн Боловсролын хэлтэс
  • Музей, соёлын байгууллага:
  • БСШУСЯ-ы соёлын газар
  • Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороо
  • Монголын Урлагийн зөвлөл
  • Монголын үндэсний музей 
  • Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
  • Театрын музей
  • Оюун ухааны музей
  • Улаанбаатар хотын музей
  • Үлэг гүрвэлийн төв музей
  • Батлан хамгаалахын музей
  • Богд хааны ордон музей
  • Чойжин ламын сүм музей
  • Усны музей
  • Монгол маркийн музей
  • Онцгой байдлын ерөнхий газрын музей

ДОЛОО. ХАМРАХ ХҮРЭЭ

  • Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид
  • Тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн суралцагчид
  • Насан туршийн боловсрол - гэгээрэл төвийн суралцагчид
  • Их дээд сургуулиудын дэргэдэх лицей сургуулийн суралцагчид
  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын сурагчид
  • Багш, сурган хүмүүжүүлэгчид
  • Эцэг эх, асран хамгаалагчид, иргэд

НАЙМ. СУРТАЛЧИЛГАА

  • Телевиз, радио, FM, сонин, сэтгүүл
  • Сошиал медиа, онлайн сэтгүүл
  • Хамтран ажиллагч байгууллагуудын вэб сайт
  • Нийслэл, дүүргийн тамгын газрын вэб сайт
  • Мэргэжлийн багш нарын блог хуудас

ЕС. ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ, ХУГАЦАА

 Ерөнхий боловсролын сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлэх  3 жилийн хугацаанд төв болон орон нутаг, байгууллагуудын музейтэй танилцуулж, үзүүлэхээс гадна мэргэжлийн багш нараар хамтын хичээл хэлбэрээр сургалтыг зохион байгуулна.

  • Монголын үндэсний музей
  • Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
  • Онцгой байдлын ерөнхий газрын музей
  • Одон орон геофизикийн хүрээлэнгийн музей
  • Усны музей
  • Богд хааны ордон музей
  • Театрын музей
  • Монгол маркийн музей
  • Улаанбаатар хотын музей
  • Чойжин ламын сүм музей
  • Батлан хамгаалахын музей
  • Оюун ухааны музей
  • Их дээд сургуулиудын музей
  • Үлэг гүрвэлийн музей дээр хамтын хичээл зааж болно.

 АРАВ. ХӨТӨЛБӨРӨӨС ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН

  • Үндэсний хэл, соёл, түүх, уламжлалаа хүндэтгэн, өвлөн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэдэг, хүн, байгаль, нийгэмтэй зохистой харилцдаг иргэн болгон төлөвшинэ.
  • Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа өргөжинө.
  • ЕБС-ийн мэргэжлийн багш нарын хамтын ажиллагаа, мэдлэг чадвар дээшилнэ.
  • Сургууль, эцэг эхийн хоорондын харилцаа, хандлагад эерэг өөрчлөлт гарна.
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулснаар сурагчдын хамтач, эвсэг байх, багаар ажиллах, аливааг шинээр эрэлхийх чадварууд нэмэгдэнэ.
  • Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн суралцагчид хамрагдсан байна.

 АРВАН НЭГ. ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

  • Улсын төсвийн санхүүжилт
  • 2017 - 2020 онд хандивлагч байгууллагын дэмжлэг

 АРВАН ХОЁР. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 Нэгдүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • Дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд чиглэл, удирдамж өгөх;
  • Дүүргийн Боловсролын хэлтэс нь сургалтад хамрагдах сургууль, анги бүлэг, сурагчдыг сонгож, хичээлийн хөтөлбөрийг баталгаажуулах;
  • Сургалт заах мэргэжлийн багш нарын баг бүрдүүлэх;
  • Сургалтыг хөгжим, монгол хэл, монгол бичиг, уран зохиол, түүх, газар зүй, дүрслэх урлаг, хими биологи, физик, гадаад хэл, биеийн тамирын багш нар хамтын хичээл хэлбэрээр музейн боловсролын ажилтантай хамтран зохион байгуулах;
  • Музейг тайлбарлагчтай, хөтөчтэй үзүүлэх;
             Хоёрдугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
    • Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаа тогтоох;
    • Сургалтын агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох зорилгоор нийслэлийн Боловсролын газрын вэб сайт, тухайн дүүргийн Боловсролын хэлтсийн вэб сайт, мэргэжлийн багш нарын блог дээр тус тус байршуулах;
    • Оновчтой туршлагыг харуулсан теле хичээл, гарын авлага, зөвлөмж боловсруулах, түгээх

      Гуравдугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

    • Музейг суралцагчдад музейн тайлбарлагч, хөтөчтэй үзүүлнэ.
    • Сургалт явуулах чадвар эзэмшүүлэхэд музейн боловсролын ажилтантай хамтран ажиллах;
    • Сурагчдын туурвисан бүтээлээр музейн тайлан зохион байгуулах;
    • “Музей хичээл”-ийн тайлан зохион байгуулах;
    • “Музей-миний нүдээр” эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулах;

       

      АРВАН ГУРАВ. “МУЗЕЙ ХИЧЭЭЛ” СУРГАЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ШАЛГУУР 

    • Зохион байгуулагдсан сургалт, хамрагдсан хүүхдийн тоо, хүрсэн үр дүн
    • Хамтын хичээл заасан багш, хичээлийн тоо, хүрсэн үр дүн
    • Хүүхдийн бүтээсэн уран бүтээлийн төрөл, тоо, хүрсэн үр дүн
    • Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн хичээлийн тоо, сурталчлагдсан байдал, хүрсэн үр дүн
    • Сургалтыг хэрэгжүүлэхэд зарцуулсан төсвийн хэмжээ

     

    АРВАН ДӨРӨВ. ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

     Дүүргийн Боловсролын хэлтсүүд сургуулийн “Музей хичээл” сургалтын тайланг нэгтгэж, нийслэлийн Боловсролын газрын Бодлого зохицуулалтын хэлтэст жилд 2 удаа ирүүлнэ.  /Эхний хагас жил, жилийн эцэст/

    Тайланг нийслэлийн Боловсролын газраас гаргасан тайлан ирүүлэх хүснэгтийн дагуу товлолт хугацаанд гүйцэтгэл сайтай ирүүлнэ.

     

    “МУЗЕЙ ХИЧЭЭЛ” СУРГАЛТЫН Тайлан ирүүлэх загвар

     

    Дүүрэг

    Сургууль

    Зохион байгуулсан үйл ажиллагаа

    Ямар музей

     

    Хэдэн удаа зохион байгуул

    сан

    Хэвлэл мэдээллийн ямар хэрэгслээр сурталчлагдсан

    Оролцогчдын тоо

     

    ТВ

     

     

    Сонин сэтгүүл

     

    Вэб сайт, блог хуудас

     

    Багш

    Эцэг эх

    Сурагч

    Нийт

    Музей үзүүлэх

     

    Музей сургалт

     

    Уулзалт ярилцлага

     

    Уралдаан, тэмцээн

     

    Илтгэл

     

    Тайлан үзэсгэлэн

     

    Нийт

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Музей хичээлийн санхүүгийн тоон мэдээлэл

     

    Дүү рэг

    Сур гууль

    Санхүүжилтийн эх үүсвэр хаанаас

    Нийт мөнгөн дүн

    Зарцуулалтын тайлбар

    Төс вөөс

    Төсөл хөтөл бөрөөс

    Өөрсдийн орлогоос

    Хандив

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Нийт

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Сэтгэгдэл
    Тушаал
    Шинэ мэдээ