Боловсролын салбарын мэдээллийн эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
ОГНОО : 2013/06/18 УНШСАН: 1923

Нийслэлийн Боловсролын газраас 2012-2013 оны хичээлийн жилийн албан ёсны статистикийн суурь мэдээллийг эмхтгэл болгон хэвлүүллээ.

Энэхүү эмхтгэлд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн үндсэн тоон мэдээллүүдийг багтаасан бөгөөд сонирхож буй иргэд, эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хэрэгцээт мэдээллээ олж авахад тусална гэдэгт найдаж байна.

Хэрэглэгч та тус статистик мэдээллийн талаарх санал хүсэлтээ Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Боловсролын газрын Хяналт-Шинжилгээ, Үнэлгээний албанд дараах хаягаар ирүүлээрэй. 

 

Утас: 7011-3080

И-мэйл: n_monitoring@yahoo.com



Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ