Багш ажилтанд мэргэжлийн зэрэг олгох тухай
ОГНОО : 2016/11/28 УНШСАН: 1692

 

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр                    Дугаар А/101              Улаанбаатар хот

 

 

 

Багш ажилтанд мэргэжлийн зэрэг

олгох тухай

 

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.5, “Бага дунд боловсролын тухай хууль”-ийн 21.4 дэх хэсэг, Засгийн газрын 2007 оны 219 дүгээр тогтоол, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын “Шалгуур үзүүлэлт батлах тухай” 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/52 дугаар тушаал, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг, олгох, хасах журам батлах тухай” 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсгийн дүгнэлтээр мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийн шаардлага хангасан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 443 багш, ажилтанд “Тэргүүлэх” мэргэжлийн зэрэг олгож, нэрсийг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Тэргүүлэх багш мэргэжлийн зэргийн үнэмлэх хэвлүүлэхэд шаардагдах 664500 /Зургаан зуун жаран дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлаас гаргахыг нягтлан бодогч /Б.Нямдорж/-д  зөвшөөрсүгэй.

 

3. “Тэргүүлэх багш” зэрэг олгогдсон багш нарын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингаас Засгийн газраас тогтоосон хувиар тооцож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг сургалтын байгууллагын удирдлагуудад зөвшөөрсүгэй.

 

4. Мэргэжлийн зэрэг олгох ажлыг холбогдох журмын дагуу сайтар зохион байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор тайлагнахыг Сургалт арга зүйн хэлтэс /Ц.Жаргалантуул /-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                               ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                               ГҮЙЦЭТГЭГЧ                                          Ж.ГАНТУЛГА

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ