“БАГШИЙН ХӨГЖЛИЙН ФОРУМ -2017” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2017/05/29 УНШСАН: 820

  “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ФОРУМ -2017” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр                   Улаанбаатар хот

 НИТХ, НЗДТГ, НБГ, Монголын залуу  багш нарын холбоо хамтран ” Багшийн нийгмийн  баталгаа хөгжлийн  тухай “ хуулийн төслийг  олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчныг танилцуулах, багш нарын тулгамдсан асуудлаар багш нараас санал авах зорилгоор сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, багш нарын төлөөлөл 1350 хүнийг хамарсан  форумыг Соёлын төв өргөөнд  амжилттай зохион байгууллаа.

Форумын үйл ажиллагаа нь дараах чиглэлээр зохион байгуудагдлаа. Үүнд:

  • Форумын нээлтийн үйл ажиллагаа
  • Илтгэл, хэлэлцүүлэг
  • “БАГШИЙН ХӨГЖИЛ -2017 УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ”

 Багшийн хөгжил, оролцоог дэмжих, нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн баталгааг хангах, багшийн мэргэжлийн ёс зүй нэр төрийг сахихад багш, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах хуулийн төслийг хэлэлцүүлэх, “БАГШИЙН ХӨГЖИЛ -2017 УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ”-ыг танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУС-ын сайд Ж. Батсуурь, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч- нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал А.Туяа, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л. Дашдэмбэрэл, дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар оролцлоо.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ