Ажлын хэсэг байгуулах тухай
ОГНОО : 2016/08/16 УНШСАН: 1109

2016 оны 08 сарын 16-ны өдөр                 Дугаар А/603                                Улаанбаатар хот
 
 
 

Ажлын хэсэг байгуулах тухай

 
 
          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
          1. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
 

Дарга:

Ш.Анхмаа

Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч

Орлогч дарга:

Ц. Отгонбагана

Нийслэлийн Боловсролын газрын дарга

Гишүүд:

Б.Ганболд

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

 

Л.Жаргал

Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

Х.Батбаяр

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

Д.Адьяасүрэн

Сүхбаатардүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

М.Баяраа

Сонгинохайрхандүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

Т.Ням-Очир

Чингэлтэйдүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

С.Эрдэнэчимэг

Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

Ч.Лхагвасүрэн

Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

Д.Отгонжаргал

Налайхдүүргийн Боловсролын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

Ц.Жаргалантуул

Нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга

 
         2. 2016-2017 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг оновчтой зохион байгуулахад дараах чиглэлийг мөрдлөг болгож ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай;
 
        -Хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад чиглэсэн зөвлөмж гаргах;
      -Элсэлтийг зохион байгуулахдаа цэцэрлэг, сургууль бүр дээр нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга, эцэг, эхийн төлөөллийг оролцуулсан Хяналтын зөвлөлийг байгуулж ажиллах;
         -Цэцэрлэгийн бүртгэлийг сугалаа сугалуулах, албан бусаар бүртгэл явуулах байдлаар цэцэрлэгийн орчинд иргэдийг хэт их төвлөрүүлэхээс зайлсхийх, хамран сургах тойргийн дагуу хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын судалгаанд тулгуурлан ажиллахаар зохион байгуулах;
 
         3. Харьяа дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажилд  хяналт тавьж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      С.БАТБОЛД

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ