Үйлчилгээ

ШААРДЛАГА, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ / Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бич

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр                                           Дугаар 353                                             Улаанбаатар хот

ШААРДЛАГА, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.”Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг нэгдүгээр, “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, сургалт эрхлэх нөхцөл”-ийн загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. 2010-2011 оны хичээлийн жилээс сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход энэхүү баталсан шаардлага, загварыг баримтлах, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан шинэ загварт шилжүүлж бичилт хийх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Сургалтын байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сургалтын байгууллагыг бүртгэх ажлыг арга зүйн удирдлагаар ханган ажиллах, сургалтын байгууллагын регистрийн бүртгэл хөтөлж мэдээллийн бааз үүсгэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг)-т даалгасугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Р.Бат-Эрдэнэ)-т даалгасугай.

САЙД                               Ё.ОТГОНБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн
353 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Боловсролын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасны дагуу сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт энэхүү шаардлагыг мөрдлөг болгоно.
1.2. Энэхүү шаардлага нь Монгол Улс болон гадаад улсад Монгол Улсын боловсролын стандартыг эзэмшүүлэх олон улсын хөтөлбөрийн сургалт эрхлэх ашгийн ба ашгийн бус өмчийн аливаа хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль (цаашид “сургалтын байгууллага” гэх) байгуулах иргэн, хуулийн этгээдэд хамаарна. /БШУС-ын 2013-08-21-ний А/319-р тушаалаар нэмэлт орсон/
1.3. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан баримт бичгүүд энэхүү шаардлагыг бүрэн хангасан байна.
1.4. Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дахь заалтад заасан  Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль  нь олон улсын эрх бүхий CIE-Cambridge International Examination, IB-International Baccalaureate, AP-Advanced placement central зэрэг байгууллагаар магадлан итгэмжлүүлж хүлээн зөвшөөрөгдсөнөөр баталгаажна. /БШУС-ын 2013-08-21-ний А/319-р тушаалаар нэмсэн/
Хоёр. Тусгай зөвшөөрөл авах баримт бичигт тавигдах шаардлага
 
2.1.Сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр нь төрийн болон орон нутгийн өмчийн сургалтын байгууллагын хувьд үүсгэн байгуулагчийн тушаал, захирамж, өмчийн бусад хэлбэрийн сургалтын байгууллагын хувьд үүсгэн байгуулагчийн хурлын шийдвэр, гэрээ, албан бичгийн хамт байна.
2.2. Сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол өргөдөл гаргана.
2.3. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөлд өргөдөл гаргагч Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг бүрэн хангаж байгааг илэрхийлж гарын үсэг зурах ба нэр, албан тушаал, холбоо барих утас, иргэний үнэмлэх эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаар, оршин суугаа газрын хаяг, он, сар, өдрийг заавал бичнэ.
2.4. Төрийн бус өмчийн болон гадаадын хөрөнгө оруулалттай сургалтын байгууллага байгуулах үүсгэн байгуулагч нь сургалтын байгууллага байгуулах хэрэгцээ, байгууллагын хэв шинж, хүчин чадал, дүрэм, удирдах бүрэлдэхүүн, тэдгээрийн үүрэг, хариуцлага, ашгийн болон ашгийн төлөө бус хуулийн этгээд аль нь болох, дүрмийн сангийн хэмжээ, сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө (биет болон мөнгөн)-ийн асуудлыг үүсгэн байгуулагчийн хурлаар хэлэлцэж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулна.
2.5. Сургалтын байгууллагын дүрэмд байгууллагын зорилго, чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, багш, суралцагчдын эрх ашгийг хамгаалах, хангах, бусад байгууллага, иргэдтэй харилцах зарчим, санхүүжилтийн эх үүсвэр болон тэдгээрт холбогдох асуудлын хүрээнд сургалтын байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээг тодорхой тусгана.
2.6. Хэд хэдэн хуулийн этгээд, иргэн сургалтын байгууллагыг хамтран үүсгэн байгуулах тохиолдолд талууд гэрээ байгуулж баталгаажуулна. Гэрээнд үүсгэн байгуулагчийн нийлүүлэх хөрөнгө, эзэмших хувь хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага, бусдад эрх шилжүүлэх, үүсгэн байгуулагчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, сургалтын байгууллагыг татан буулгах нөхцөл зэрэг асуудлыг тусгасан байна.
2.7. Сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцооны танилцуулгад дараах зүйлийг тусгана:
2.7.1. Сургалтын байгууллага байгуулах хэрэгцээ, шаардлага, байгууллагын чиг үүрэг, хэв шинж, сургалтын хэлбэр, сургалт явуулах чиглэл, эзэмшүүлэх боловсролын түвшин, анги, бүлгийн тоо, нэг бүлэгт ногдох хүүхэд, сургалтын төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардагдах хүний болон санхүүгийн нөөц;
2.7.2. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн онцлог, долоо хоног болон жилд суралцагчдад ногдох ачаалaл;
2.7.3. Сургалтын ажлыг эхлүүлэх болон цаашид бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хүүхдийн тооны төлөв, нэг багшид ногдох хүүхэд, багшлах боловсон хүчин, сургалтын төлбөрийн хэмжээ, тогтоосон үндэслэл, төсвийн төсөөллийг гурван жилээр тооцож хавсаргах.
2.8. Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллага хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын боловсролын стандарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургалтад заавал мөрдөх ба тэдгээрт нийцүүлж сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулсан байна.
2.8.1. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь суралцагчдын ачааллыг тооцсон, сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, сургалтын талаар баримтлах бодлого, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээнд тохирсон агуулгатай байна.
2.8.2. Улсын хэмжээнд үйлчлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай сургалтын байгууллага сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаар, өмчийн бусад хэлбэрийн сургалтын байгууллага аймаг, нийслэлийн Боловсролын газраар тус тус хянуулж, дүгнэлт гаргуулсан байна.
2.9. Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг цолны байдлыг энэхүү шаардлагын хавсралтаар баталсан маягт №1-ийн дагуу гаргаж, багш, удирдах ажилтны диплом, мэргэжлийн зэрэг, цол, багшлах эрхийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.
2.10. Сургалтын байгууллага нь нийт багш нарын 90-ээс доошгүй хувийг мэргэжлийн үндсэн багш байхаар бүрдүүлсэн байна.
2.11. Сургалтын байгууллагад гадаадын харьяат багш, удирдах ажилтан ажиллах тохиолдолд “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд заасан гэрээ, ажлын байрны төлбөр, хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түүний орчуулга, тухайн улсын холбогдох байгууллагаас боловсролын баримт бичиг үнэн болохыг баталсан лавлагаа, гэмт хэрэг, зөрчилд орж байгаагүй тухай эрх бүхий байгууллагын нотлох баримт бичиг /цагдаагийн байгууллагын тодорхойлолт/, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, Монгол Улсад зорчих болон оршин суух талаарх гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын холбогдох зөвшөөрөл зэрэг байна.
2.12.Сургалт явуулах барилга байгууламжийн баталгааны тухай танилцуулгад сургалтын байгууллагын байршил, хүчин чадал, анги танхим, лаборатори, номын сан, уншлагын танхим, урлаг, биеийн тамирын зал, талбай, ногоон байгууламж, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, ном, гарын авлагыг хэрхэн бүрдүүлсэн талаар тодорхой тусгаж дараах баримт бичгийг хавсаргана:
2.12.1. “Сургалтын байгууллагын барилга, байгууламжийн хүчин чадлын мэдээллийг энэхүү шаардлагын хавсралтаар баталсан маягт №2-ын дагуу гаргана. Барилга байгууламж нь үүсгэн байгуулагчийн өөрийн өмч бол түүнийг нотлох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээсийн байр ашиглах бол “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдсэн түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэв зээлийн байр ашиглах бол “Иргэний хууль”-ийн дагуу байгуулсан зээлийн гэрээний хуулбар”/БШУС-ын 2014-06-04-ний А/245-р тушаалаар өөрчлөн найруулсан/
2.12.2. Сургалтын байгууллагын барилга байгууламж нь “Барилгын норм ба дүрэм” (БНбД II-66-88, БНбД II-76-79), “Хүүхэд, өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм”-д заасан байр, талбайн хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж буй байдал, уг объектод сургалтын ажил эрхлэх боломжтой эсэх талаар мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт;
2.12.3.Сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлага нь сургалтын агуулгад нийцсэн, багш, суралцагчдын хэрэгцээг хангахуйц хэвлэмэл болон хэвлэмэл бус /CD, VCD, DVD, видео бичлэг болон аудио/ ном хэвлэлийн бүтээгдэхүүн, цахим сан байх бөгөөд тэдгээрийг номын сангийн анхан шатны данс бүртгэл, үндсэн хөрөнгөд бүртгэсэн бүртгэлийн холбогдох баримт бичиг;
 2.12.4. Сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон сургалтын орчин нь шаардлага хангаж буй эсэх, нэг хүүхдэд ногдох тоглоом наадгай, хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тоо хэмжээ, тэдгээр нь хүүхдийн эрүүл мэнд, бие махбодид сөрөг нөлөө үзүүлэхгүй болох талаар мэргэжлийн байгууллагын үнэлгээ, дүгнэлт;
 2.13.Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгааны тухай танилцуулгад хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн, дүрмийн сан болон анхны хөрөнгө оруулалт, сургалтын төлбөрийн хэмжээ, түүнийг тогтоосон үндэслэл, нийт орлогод сургалтын төлбөрийн орлогын эзлэх хувийн талаар тусгаж дараах зүйлийг хавсаргана:
1/Үүсгэн байгуулагчийн санхүүгийн чадавхийг харуулсан нотлох баримт;
2/Үндсэн ба эргэлтийн хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох гэрчилгээ. Хэрэв аж ахуйн нэгж байгууллага сургалтын үйл ажиллагаа эрхлэх бол тухайн сургалтын байгууллагын бие даасан хуулийн этгээд болохыг санхүүгийн хувьд тодорхойлох эхлэлтийн баланс;
3/Үүсгэн байгуулагч нэг буюу түүнээс дээш тохиолдолд сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө (биет болон мөнгөн)-ийн баталгааг үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Хэрэв нэг гишүүнтэй этгээд үүсгэн байгуулагч бол шилжүүлэх хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулсан байна ;
4/ Эдийн засаг, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлсэн үндсэн хөрөнгийн бүртгэлийн задаргааг жагсаалтаар гаргасан байна.
5/ Харъяа татварын байгууллагад өр төлбөргүй, үл хөдлөх хөрөнгийн барьцаагүй болохыг нотолсон бүртгэх байгууллагын тодорхойлолт, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан тэмдэгтийн хураамж, гэрчилгээний хураамж төлсөн баримт, харилцах банкны нэр, дансны дугаар, улсын бүртгэлд мэдүүлсэн харилцагч банкнаас олгосон өр, зээлийн талаархи тодорхойлолт;
2.14.Сургалтын байгууллагын үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Боловсролын тухай хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлэх, татан буулгах тохиолдолд багш, суралцагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах, учирсан хохирол (багшийн цалин хөлс, сурагчийн хувийн хэрэг, боловсролын баримт бичиг, сургалтын төлбөрийг буцаан олгох эсэх)-ыг барагдуулах талаар баталгаа гаргасан байна.
2.15. Байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл /газар олгосон шийдвэр, газар эзэмших, ашиглах гэрээ, газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар/-ийн хамт Боловсролын тухай хуулийн 42.6-д заасны дагуу сургалтын байгууллагын эзэмшил газрыг холбогдох байгууллагаар баталгаажуулсан байна.

2.16.Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болохыг нотлох энэ шаардлагын 1.4-т заасан байгууллагаас олгосон баримт бичиг /гэрчилгээ/, сургалтын хөтөлбөрийн хуулбарыг хавсаргана. /БШУС-ын 2013-08-21-ний А/319-р тушаалаар нэмсэн/

Гурав. Бусад
 
3.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь дээр дурдсан шаардлагуудаас гадна дараах баримт бичгийг тусгай зөвшөөрөл хүсэх баримт бичигт хавсаргана:
3.1.1.Үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийг энэхүү шаардлагын хавсралтаар баталсан маягт №3-ын дагуу гаргах бөгөөд хэрэв үүсгэн байгуулагч хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.1.2.Гадаадын иргэн, гадаадын хуулийн этгээд үүсгэн байгуулагч бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1.5-д заасан холбогдох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3.1.3.Өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаанд Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсгээр хориглосон сургалт, үйл ажиллагааг ямарваа хэлбэрээр зохион байгуулахгүй болохыг нотолсон албан бичиг үйлдэж, баталгаажуулсан байна.
3.2. Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэх холбогдох баримт бичиг, маягтад түүнийг боловсруулсан, зөвшөөрсөн, хянасан ажилтан заавал гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.
3.3.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын хуудас бүрийг дугаарлан баталгаажуулж, хоёр хувь үйлдсэн байна.
———–оо0оо———–
Маягт №1
…………………………………………….УДИРДАХ АЖИЛТАН, БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ БҮРЭЛДЭХҮҮН
Багшийн овог нэр
Хүйс
Төрсөн он
Төгссөн сургууль               (он, мэргэжил, боловсролын зэрэг, цол, улс)
Мэргэжлийн зэрэг (зөвлөх, тэргүүлэх, заах аргач)
Багшлах эрхийн үнэмлэхийн дугаар
Ажлын туршлага
Ажилласан жил
Ямар албан тушаалд ажиллах
Үндсэн багш эсэх
0
1
2
3
4
5
6
7
8
9
10
Тайлбар:
1.Төгссөн сургуулийн талаар мэдээллийг тухайн багш хэдэн онд, ямар сургуулийг, ямар мэргэжлээр, аль улсад төгссөн болохыг багшийн үндсэн баримт бичгийг үндэслэн бичих
2. Боловсролын зэрэг, цол /доктор, магистр, бакалавр, диплом/. Анхны жилдээ ажиллах багшид багшлах эрх хамаарахгүй.
3.Ажлын туршлагыг ямар байгууллагад, ямар албан тушаалд ажиллаж байсан болохыг тухайн багшийн нийгмийн даатгалын дэвтрийн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тухай тэмдэглэлийг үндэслэн сүүлийн 2 албан тушаалыг бичих
4. Ажилласан жил гэдгийг боловсролын салбарт ажилласан жил гэж ойлгох ба багш, удирдах ажилтнаар ажилласан жилийг ялгаж тэмдэглэх
5. 9 дүгээр багананд тухайн сургууль, цэцэрлэгт ямар ажлын байранд ажиллах болохыг тэмдэглэх
6.Үндсэн багшийг “Ү”, цагийн багшийг “Ц” үсгээр хүснэгтэд тэмдэглэх
Маягт №3
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
Овог нэр
Хүйс
Төрсөн он
Иргэншил
Иргэний үнэмлэх түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн дугаар
Төгссөн сургууль  (он, хаана)
Үндсэн мэргэжил
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал
Сургалтын байгууллагад хүлээх үүрэг
(хариуцах чиглэл)
Харилцах утас, факс, е-мэйл
Үүсгэн байгуулагчийн ахлагч ………………………………………..  (…………………………..)
                                                           (гарын үсэг)                                 (овог нэр)
… он … сар… өдөр
Маягт №2
СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАРИЛГА
БАЙГУУЛАМЖИЙН ХҮЧИН ЧАДЛЫН ҮЗҮҮЛЭЛТ
 
Үзүүлэлт
Тоо хэмжээ
Нэг хүнд ногдох талбай (м2)
1
Барилгын хүчин чадал /суудал/
2
Барилгын нийт талбай м2
 3. Нийт өрөө, танхим
Үүнээс:
Хичээллэх анги, танхим
Кабинет лаборатори
Номын сан
Уншлагын танхим
Биеийн тамирын зал
Биеийн тамирын хувцасны өрөө
Захиргаа, аж ахуйн өрөө
Эмнэлгийн үйлчилгээний өрөө
Унтлагын өрөө /цэцэрлэг/
Бие засах газар
Цайны газар
 
Хянасан: ……………………..(            )     Судалгаа гаргасан: …………………. (                        )
                     (гарын үсэг)                    (нэр)                                                             (гарын үсэг)                    (нэр)
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн

353 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА, СУУРЬ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ
 ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР

1.

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл
Д/д
Нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрсөн шийдвэр дугаар, огноо
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга
Бүртгэсэн
Огноо
Ажилтан
__ он ___ сар ___ єдєр хүртэл сунгав.
                  Байгууллага, албан тушаал, нэр                                                   Гарын үсэг
__ он ____ сар ___ єдєр хүртэл сунгав.
                    Байгууллага, албан тушаал, нэр                                  Гарын үсэг
Энэхүү гэрчилгээг хуурамчаар үйлдсэн этгээдэд Монгол Улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
·
МОНГОЛ УЛС
 
СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗЄВШЄЄРЄЛ
ГЭРЧИЛГЭЭ
Регистрийн дугаар –––––––                                                                         Дугаар__________
Сургалтын байгууллагын нэр ––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Сургалт эрхлэх нутаг дэвсгэр  ––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
 (аймаг, сум, дүүрэг, албан ёсны хаяг)
хавсралтад заасан нөхцөл шаардлагыг ханган тухайн түвшний боловсрол эзэмшүүлэх сургалт эрхлэхийг зөвшөөрөв.
 Гэрчилгээ  ______ он __ сар ___ єдєр хүртэл хүчинтэй.
                                                                           ТАМГА    –––––––––––––––––––––––––––––––––
                                                                     (тусгай зөвшөөрөл олгосон байгууллага)
                                                                       –––––––––––––––––––––––––––––––––
                                                                          (албан тушаал, нэр, гарын үсэг)
Бүртгэлийн дугаар № ––––––––––                                                Олгосон ____ он __ сар __ єдєр

Гэрчилгээний өвөр тал                                                                  2. Гэрчилгээний ар тал

   —————————————————–                                                                             20.. оны … сарын …өдөр олгосон
(Тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын нэр)                                                            … … дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралт
СУРГАЛТ ЭРХЛЭХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
 
Сургалтын байгууллагын нэр
Сургуулийн хэв шинж
(ердийн, гүнзгийрүүлсэн, тусгай, төрөлжсөн, олон улсын хөтөлбөрийн сургалттай) /БШУС-ын 2013-08-21-ний А/319-р тушаалаар өөрчлөлт орсон/
Сургалтад баримтлах хяналтын үзүүлэлт
Сургуулийн бүтэц
(бага, дунд, ахлах)
Сургалтын хэлбэр
(өдөр, орой, эчнээ)
Анги, бүлэг (тоогоор)
Сургалт явуулах чиглэл
(нэр, анги бүлэг)
Эзэмшүүлэх боловсролын түвшин
(бага, суурь, бүрэн дунд)
Багшлах боловсон хүчин (тоогоор)
Үүнээс:
Мэргэжлийн зэрэг, багшлах эрхтэй багшийн хувь
Элсэгчдийн боловсролын түвшин
(сургуулийн өмнөх, бага, суурь)
Боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалт (шийдвэрийн дугаар, он)
Боловсролын стандарт
Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр
Хичээлийн болон дотуур байрны хүчин чадал
Сургалтын ажил эрхлэх зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр(захирамж, тушаал)
Тусгай төрөлжсөн, олон улсын хөтөлбөрийн сургалттай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа
Тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтан …………………………………………….
                                                                                                                 /нэр, гарын үсэг, тамга/
   —————————————————–                                                                             20.. оны … сарын …өдөр олгосон
(Тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын нэр)                                                            … … дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралт
СУРГАЛТ ЭРХЛЭХ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
 
Сургалтын байгууллагын нэр
Цэцэрлэгийн хэв шинж
(Ердийн, тусгай, асрамжийн, сувиллын)
Сургалт явуулах чиглэл
(үндсэн, хувилбарт сургалтын нэр)
Эзэмшүүлэх боловсролын түвшин
Бүлгийн тоо
Багшлах боловсон хүчин (тоогоор)
Үүнээс:
Мэргэжлийн зэрэг, багшлах эрхтэй багшийн хувь
Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний хангамж
Боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалт (шийдвэрийн дугаар, он)
Боловсролын стандарт
Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө
Цэцэрлэгийн барилгын хүчин чадал
Сургалтын ажил эрхлэх зөвшөөрөл олгосон байгууллагын шийдвэр(захирамж, тушаал)
Тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаа
 
Тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтан …………………………………………….
                                                                                                                 /нэр, гарын үсэг, тамга/