Иргэдээс нийт 177 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 151 /85.3%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 26 /14.7%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

2022-2023 оны хичээлийн жилд Нийслэлийн Засаг даргаас сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон төрийн бус өмчийн 362 цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

2021-2022 оны хичээлийн жилд Нийслэлийн Засаг даргаас сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон төрийн бус өмчийн 114 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн сурагчид “Чингис хаан болон Монгол бахархал” сэдэвт ээлжит хичээлд хамрагдлаа.

Нийслэл 2022 оны хөрөнгө оруулалтын танилцуулга 2022.10.11 (1)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний хор хөнөөл, сөрөг нөлөөг танин мэдүүлэх, эерэг нөлөөллийн “Намайг алгас” уулзалтыг зохион байгууллаа.

Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн захирлуудад чухал шаардлагатай болон цаг үеийн асуудлаар ээлжит сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Шуурхай хурлыг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир удирдан чиглүүлж, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Сургуульд суурилсан менежмент” сэдвээр, Архангай аймгийн БШУГ-ын дарга З.Мөнхтогтох “Төсвийн гүйцэтгэл, зарцуулалт сэдвээр, Боловсролын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, хоол үйлдвэрлэл, насан туршийн боловсролын хамтын ажиллагааны талаар зөвлөгөө мэдээлэл өгч, ойлголтоо нэгтгэлээ.

“Академик түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Монгени цогцолбор сургууль ОХУ-ын Холбооны статустай ТОП 10 сургуулийн нэг болох Арктикийн соёл урлагийн улсын их сургуультай багш солилцоо, сурагч солилцоо, элсэлт гэсэн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.