Хагас жилийн биелэлт

Гол ус гатлахдаа зориулалтын зам, гүүр гармаар гарах

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2022 оны 06 дугаар сарын 23

  1. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ

Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны эхний хагас жилд нийт 406 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.

Иргэдээс нийт 406 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 401 /98.8%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 5 /1.2%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 406 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 86 /21.2%/, Засгийн газрын 11-11 төвөөр 267 /65.7%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 40 /9.8%/, НҮНТ бүртгэсэн 5 /1.2%/  E-Service –ээр 6 /1.9%/,  гар утасны аппликейшнээр ирсэн 2 /0.5%/ тус тус бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал,  санал 39 / 9.6%/, хүсэлт 137 /33.7%/, гомдол 226 /55.7%/, талархал 4 /1 %/ хувийг тус тус эзэлж байна.

Шийдвэрлэгдсэн нийт 401 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 3 хоног 17 цаг 16 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл гомдлын 294 буюу 73.3 хувийг 5 хоногт, 80 буюу 20 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 276 / 68%/ өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.

Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан, гомдол гарах болсон шалтгаан нөхцөлийг судлах үүднээс ирсэн өргөдөл гомдол, түүний   шийдвэрлэлтийн байдалд 7 хоног бүр мониторинг хийж, Даваа гараг бүрд байгууллагын Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар хэлэлцүүлж, хяналт тавьж ажиллаж байна. Тайлант хугацаанд байгууллагын шуурхай хуралдаанаар 27 удаа өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар хэлэлцсэн байна.

Мөн иргэдээс гаргасан өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, улирлын болон цаг үеийн асуудлаар давтан гарч буй өргөдөл гомдлын шалтгаан нөхцлийг судалж “Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г үндсэн 2 зорилтын хүрээнд 13 арга хэмжээтэй баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.

Тайлант хугацаанд өргөдөл гаргахаар биеэр ирсэн 78 иргэнийг зохих журмын дагуу хүлээн авч холбогдох зөвлөгөө мэдээллийг өгч, 38 өргөдөл гомдлыг албан ёсоор бичгээр хүлээн авч, хууль, журамд заасан хугацаанд өргөдөл гомдлын нэгдсэн системд бүртгэж, шийдвэрлэсэн.

Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:

Нийт өргөдөл гомдлын 207 буюу 50.1 хувийг Боловсролын салбарын үйл ажиллагаа, ерөнхий боловсролын үйлчилгээний талаарх өргөдөл гомдол эзэлж байна.

  1. Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 122 /30.05%/
  2. Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 85 /20.94%/
  3. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 55 /13.55%/
  4. Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 70 /17.24%/
  5. Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 16 /3.94 %/
  6. Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 16 /3.94%/
  7. Хандивын мөнгө, мөнгө хураалтын тухай 14 /3.45 %/
  8. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны тухай 3 /0.74%/
  9. Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 3 /74%/
  10. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бодлого, үйл ажиллагааны тухай 3 /0.74%/ зэрэг өргөдөл, гомдлууд голлох хувийг эзэлж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 119 /29.3%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 57 /14%/, Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 99 /24.4%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 73 /18 %/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 58 /14.3%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.

Тус газарт 2021 оны эхний хагас жилд иргэдээс 68 өргөдөл, 2022 оны эхний хагас жилд 406 өргөдөл гомдол ирж өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 338-аар өссөн байна. Өмнө 2020, 2021 онуудад Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахимаар явагдаж байсантай холбоотойгоор өргөдөл гомдлын тоо буурсан дүнтэй байсан. Харин хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар зохион байгуулагдаж цэцэрлэгийн нэмэлт элсэлт бүртгэл зохион байгуулагдсан, төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчилсөн шийдвэрүүд нь өргөдлийн тоо өсөх шалтгаан нөхцөл болсон байна. Харин шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2021 оны эхний хагас жилд 5 хоног 19 цаг 17минут байсан бол 2022 оны эхний хагас жилд 3 хоног 17 цаг 16 минут болж, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2 хоногоор буурсан үзүүлэлттэй байна.

“Улаанбаатар хотын цахим шилжилт” төслийг танилцуулах үеэр мэдээлэл, технологийн тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулсан юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын 2 дахь буюу өнөөдөр Хими, Газар зүй, Нийгэм судлал хичээлийн шалгалтууд зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг хавсралтаар баталсугай.

Дэлгэрэнгүй үзэх

Сургуулийн барилгыг 2023 онд бүрэн ашиглалтад оруулж, суралцагчдаа хүлээн авахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд ачаалал өндөртэй 38 хорооны хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох уулзалт хэлэлцүүлэг өнөөдрөөс эхэлж байна.

Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 1200 гаруй багш, ажилтныг хувьсах зардлыг төлөвлөх, зарцуулах аргачлалд танхимаар сургаж байна.