Нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийн төслийг танилцуулж байна.

ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны /хүсэлтийг сар бүр шийдвэрлэнэ/ өдрийн 17 цаг хүртэл ЦАХИМ хэлбэрээр хүлээн авна.
Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn системээр хүлээн авна.
Цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.
Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150,000 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргах;
Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР