Албан тушаал Албан хаагчийн нэр Албан тушаалд томилогдсон шийдвэрийн огноо, дугаар
1 Эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Өлзийбаяр 2022.01.10, Б/01
2 Нярав Ж.Нарантуяа 2022.01.10, Б/03
3 Орлогч дарга М.Цогзолмаа 2022.03.01, Б/12

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022 ОНЫ I УЛИРЛЫН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

  1. НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ

Нийслэлийн Боловсролын газарт 2022 оны I улиралд нийт 120 өргөдөл, гомдол ирснийг “Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг баримтлан бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.

Иргэдээс нийт 120 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархал ирүүлсний 119 /99.2%/-ийг удирдах албан тушаалтан, мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих арга хэмжээ авч шийдвэрлэж, 1 /0.8%/ өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 120 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 61 /50.9%/, Засгийн газрын 11-11 төвөөр 43 /35.8%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 12 /10%/, E-Service –ээр 3 /2.5%/,  гар утасны аппликейшнээр ирсэн 1 /0.8%/ тус тус бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал,  санал 16 /13.3%/, хүсэлт 47 /39.2%/, гомдол 56 /46.7%/, талархал 1 /0.8%/ хувийг тус тус эзэлж байна.

Шийдвэрлэгдсэн нийт 119 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2 хоног 07 цаг 24 минут буюу Нийслэлийн зорилтод төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна. Ирсэн өргөдөл гомдлын 102 буюу 85.7 хувийг 5 хоногт, 13 буюу 10.9 хувийг 10 хоногт багтаан түргэн шуурхай хянан шийдвэрлэж, 77 / 64%/ өргөдөл гомдлыг иргэний талд эцэслэн шийдвэрлэж ажилласан.

Байгууллагад ирсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийг долоо хоног бүрийн Даваа гарагт байгууллагын Удирдах ажилтны шуурхай хуралдаанаар хэлэлцүүлж, өргөдөл гарах болсон шалтгаан нөхцлийг тухай бүр нь судалж, хяналт тавьж ажиллаж байна.

Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу харьяаллын дагуу шилжүүлсэн өргөдөл гомдлыг албан бичгээр хүлээн авч Архив албан хэрэг хөтлөлтийн системд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.

Өргөдөл, гомдлын хандалтыг жагсаалтаар авч үзвэл:

Нийт өргөдөл гомдлын 77 буюу 64.1 хувийг Боловсролын салбарын үйл ажиллагаа, ерөнхий боловсролын үйлчилгээний талаарх өргөдөл гомдол эзэлж байна.

  1. Боловсролын салбарын үйл ажиллагааны тухай 58 /48.33%/
  2. Ерөнхий боловсролын үйлчилгээний тухай 19 /15.83%/
  3. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний тухай 21 /17.5%/
  4. Боловсролын байгууллагын барилга, байгууламж, газрын тухай 3 /2.5%/
  5. Боловсролын салбарын төрийн албан хаагчийн ёс зүйн тухай 5 /4.17 %/
  6. Боловсролын салбарын хүний нөөцийн тухай 4 /3.33%/
  7. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
  8. Боловсролын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тухай 3 /2.5%/
  9. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бодлого, үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
  10. Замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, зохицуулалтын тухай 1 /0.83%/
  11. Хог хаягдал шатаах, орчны эвгүй үнэр, бохирдлын талаар 1 /0.83%/
  12. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын тухай 1 /0.83%/
  13. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны тухай 1 /0.83%/
  14. Цалин хөлсний тухай 1 /0.83%/ тус тус эзэлж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан /нэгж, хэлтсээр/ авч үзвэл: Захиргааны хэлтэст 38 /31.7%/, Боловсролын бодлого багшийн хөгжлийн хэлтэст 12 /10%/, Санхүү, хөрөнгө, оруулалтын төлөвлөлтийн хэлтэст 7 /5.8%/, Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэст 61 /50.8%/, Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын хэлтэст 2 /1.7%/ өргөдөл гомдол хуваарилагдсан байна.

Өргөдөл гомдлын хандалт, шийдвэрлэлтийн индексийн үзүүлэлтээр авч үзвэл:

PAI

Хандалтын индекс

PDI

Шийдвэрлэлтийн индекс

PTI

Шийдвэрлэлтийн хугацааны индекс

PQI

Шийдвэрлэлтийн чанарын индекс

PCI

Өргөдөл гомдлын индекс

0.063 0.992 0.891 0.999 0.877

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдлыг өмнөх онтой харьцуулбал:

Тус газарт 2021 оны I улиралд иргэдээс 37 өргөдөл, 2022 оны I улиралд 120 өргөдөл гомдол ирж өмнөх онтой харьцуулахад өргөдөл гомдлын тоо 83-аар өссөн байна. Тайлант хугацаанд цэцэрлэгийн нэмэлт элсэлт бүртгэл зохион байгуулагдсан, төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчилсөн шийдвэрүүд нь өргөдлийн тоо өсөх шалтгаан нөхцөл болсон байна. Харин шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2021 оны I улиралд 3 хоног 3 цаг 04 минут байсан бол 2022 оны I улиралд 2 хоног 07 цаг 24 минут болж, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 1 хоногоор буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн Боловсролын газарт иргэдээс гаргасан гомдол, саналыг холбогдох албан тушаалтанд уламжилж, зохих хууль, журмын хүрээнд шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг тооцох, нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Тайлангийн хугацаанд нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 120 өргөдөл гомдлоос 1 өргөдлийг хугацаанд нь судалж, 119 өргөдлийг шийдвэрлэж, 99.2 хувийн шийдвэрлэлттэй ажиллаж байна.

Хөгжмийн хичээлийн орхигдсон агуулгыг хэрхэн нөхөх арга зүйн зөвлөмжийг 1-5 дугаар ангид хөгжмийн хичээлээр олгох чадваруудад тулгуурлан багш, эцэг эх, сурагчдад зөвлөсөн байдлаар томьёолов.
Хүүхдийн хөгжим СОНСОХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.1.a. К.Сен-Санс “Заан”
https://www.youtube.com/watch?v=fye9Kp1GK9Y
4.1.a. К.Сен-Санс “Арслангийн марш” https://www.youtube.com/watch?v=ahdPD2bmPy0&t=3s
4.2.a.Э.Григ “Эльфүүдийн бүжиг” https://www.youtube.com/watch?v=wzkfxlrLVXo
4.2.а.Ф.Шопен “Прелюди” https://www.youtube.com/watch?v=MveNaSWcLOQ
Багш нарт:
Сонсох үйлийг дүрст бичлэгтэй, ноот бичвэртэй хослуулж хөгжмийн өгүүлэмжийг илүү ойлгомжтой болгох мөн зураглалыг хөгжмийн илэрхийллийн аргуудтай холбож заах “Эльфүүдийн бүжиг” зохиолын хувьд хэдийгээр мазурка бүжгийн шинж төрхтэй боловч дунд зэргийн хурдтай бичигдсэн нь уянгын шинжтэй болгожээ. Хөгжмийн илэрхийллийн бас нэгэн чухал хэрэглүүр бол хурд гэдгийг сурагчдад тайлбарлан өгөх хэрэгтэй.
Эцэг эхчүүдэд:
Сонсох боломжоор буюу чихэвч, техник хэрэгслээр хангаж өгөх
Сонсох үйлийг хараатай хослуулахад интернэт орчноор туслах
Хэрхэн сонсох, юу олж сонсохыг багшийн заасан хичээлийн тусламжтай хүүхэдтэйгээ хамтран хийх
Сурагчдад:
Анхаарлаа төвлөрүүлэн сонсох
Сонсголын анализ хийж анхаарч сонсох
Хөгжмийн хэлийг тайлж унших
Утга санааг ойлгож сонсох
Дүрслэлт зураглалын тусламжтайгаар сонсох

Хүүхдийн ДУУЛАХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.2.б. “Болжмор” дуу сурах бичгийн 21 дугаар хуудас
4.2.б. Улиралтай холбоотой хүүхдийн дуу
/Багшийн сонголтоор/
Багш нарт:
Орхигдсон агуулгыг багш цахим хичээлээр бэлтгэн хүргэх
Лига, легато хоёрын ялгааг ойлгуулахдаа үгийн хуваарилалт дээр тулгуурлан дуулуулна.
Дууны хурд, тэмдэглэгээнүүд, айзам хэмжээ, зогсоцууд, үсрэлтүүд, хаана амьсгаа
авах, хэрхэн зөв амьсгаа авах, мажор минорын ялгаатай сонсогдож байгааг дууны ноот дээр ажиглуулан ярилцаарай.
Эцэг эхчүүдэд:
Багшийн өгсөн даалгаврыг цаг тухайд нь хийж өгөхөд анхаарах, мөн тоглоомын аргаар ойлгуулах нь илүү үр дүнтэй.
Сурагчдад:
КАНОН – Аялгууг даган хөөцөлдөж дуулах аргыг олон давтаж ойлгох
Хоёр хоолойгоор дуулж сурахад хамгийн гол нь бие биеэ маш анхааралтай сонсож зөөлөн дуулах
Хүүхдийн ХӨГЖИМДӨХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.3.в.Бишгүүрээр хөгжимдье
/Сурах бичгийн 30 дугаар хуудас/+Багшийн сонголтоор/
Багш нарт:
Бишгүүр хөгжмөөр багш өөрөө тоглож видео бичлэг хийж оруулах, зэмсэг дээр чанга, даяарын ялгааг илүү тод томруун гаргаж хөгжимдөх боломжтой болсонтой холбоотой.
Багш бишгүүр хөгжмөөр хөгжимдүүлэх дасгалуудыг сурч өөрөө дасгал сургуулилт хийсэн байх нь түүнийг сурагчдад заахад гарах хүндрэлүүдийг тайлбарлахад хялбар болно.
Эцэг эхчүүдэд:
Хөгжимдөх ая, зохиолын линк холбоосыг холбож өгөх хөгжимдөх нөхцөлийг бүрдүүлж өгөх
Сурагчдад:
Бишгүүр хөгжмөөр хөгжимдөхдөө дүрмийн дагуу бие даан давтах, хүчдэлийн тэмдгүүдийг хэрэглэх
Бишгүүрээр гүйцэтгэх дасгалуудыг хөгжимдөхийн өмнө хэмнэлийг сайн ажиглах

Хүүхдийн БҮЖИГЛЭХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.2.г. “Хамтдаа бүжиглэе” сурах бичгийн 33 дугаар хуудас тойрон бүжиг + багшийн сонголтоор
Багш нарт:
Энэ хөгжимт хөдөлгөөн нь дан хөлийн хөдөлгөөнөөс бүтсэн учраас эхлээд хүүхдүүд гараа ташаандаа авч байгаад бие даан ганцаараа хийж гүйцэтгэж сурна. Сурах бичгийн зургийн дарааллын дагуу хийж гүйцэтгэх аргачиллыг зөв заах
Эцэг эхчүүдэд:
Цахим, онлайн, танхимын хосолсон орчинд сурах нөхцөлийг бүрдүүлж хяналт тавих
Сурагчдад:
Хүүхдүүд хөдөлгөөнийг сайн хийж сурсны дараа хамтаараа гүйцэтгэх хэрэгтэй.
Багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх
Хүүхдийн ЗОХИОН НАЙРУУЛАХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
Сурах бичгийн 34, 35 дугаар хуудасны дасгал ажлууд+дуулах дуу, хөгжимдөх зохиолд анализ хийх дасгалууд econtent-ийн интерактив хичээл
Багш нарт зөвлөх нь:
econtent дахь интерактив хичээлийг хэсэгчлэн хичээлдээ ашиглах, тайлбарлуулах, түүнчлэн дахилт, хувиргал, түлхүүр, айзам хэмжээ, хүчдэл, ноотнууд, легато, стаккато тэмдгүүдийг зөв нэрлэн бичих даалгавраар орлуулж болно.
Дүрст тэмдэглэгээнүүдийн нэрийг багш 5 минутын хугацаанд нэрлүүлэн бичүүлээрэй.
Эцэг эхчүүдэд зөвлөх нь:
Хүүхэдтэйгээ даалгаврыг хамтарч гүйцэтгэх, хэрэгтэй хэрэглэдэхүүнийг нь бэлдэж өгөх
Сурагчдад зөвлөх нь:
econtent дахь интерактив хичээлийг бие даан судалж, хичээлийн бататгалыг хийх
Хөгжмийн илэрхийллүүдийг сурагчид нэрлэхийн зэрэгцээ үүргийг нь мэддэг байх хэрэгтэй.

ТӨСӨЛТ АЖИЛ, ТҮҮНИЙ ҮР НӨЛӨӨ

Түлхүүр үгс: Төслийн арга, хүүхдийн бие даасан үйл ажиллагаа, төслийн соёл, төслийн бүтэц, сургалтын төсөл, төслийн төрлүүд.

Сүүлийн жилүүдэд сургалтын арга технологид ахиц дэвшил гарч байгаа хэдий ч систем хандлагатай сургалтын технологи өнөөгийн цаг үед чухал байна. Бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн онцлог, сургалтыг бүтээлч сэтгэхүйд хөгжүүлэх арга болон зэргээс төсөлт ажлын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж болдог.

Олон улсад боловсролын тогтолцооны бүх түвшинд өнөөдөр хамгийн үр дүнтэй байх сургалтын технологи, инновацийг эрэлхийлэх хэрэгцээ шаардлага тулгаран гарч, эдгээр технологийн нэг нь төсөл юм гэж үзэж байна.

Төслийг нилээд өргөн хүрээнд судалгаа, бүтээлч үйл ажиллагаанд суурилсан, аливаа шинэ зүйлийг ойлгох зохиох, түүнийгээ нээлттэй эзэмших, өөрийгөө илэрхийлэх чадвартай байж, оновчтой шийдвэр гаргах, бие биедээ туслах чадварт суралцан, хэрэгцээ сонирхлыг томъёолж, боломжийг хэрэгжүүлэх арга гэж тодорхойлсон байдаг.

Төсөлт ажлын өвөг дээдсийг Э.Паркхурст гэж үздэг. (Далтон төлөвлөгөө, 1919).

Н.Ю.Пахомова төслийн аргыг “хувь хүнд чиглэсэн технологи, арга зам” гэж тодорхойлжээ. Энэ нь суралцагчдын  бие даасан үйл ажиллагааг зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх, асуудлыг нэгтгэсэн байдлаар харах, хандлага, бүлгийн арга, тусгал, танилцуулга, судалгаа болон бусад арга техник юм гэж үзжээ.

Төслийн технологийн цөм нь бие даасан судалгаа, танин мэдэхүйн, тоглох, хүүхдийн бүтээлч, үр бүтээлтэй үйл ажиллагаа бөгөөд хэрэгжүүлэх явцад хүүхэд өөрийгөө болон хүрээлэн буй ертөнцийг сурч мэдсэн, шинэ мэдлэгийг бодит байдалтай уялдуулан харж чаддагаараа онцлогтой.

Хүүхдийн сониуч байдал, ажиглалт, шинээр гарч ирж буй асуултын хариуг бие даан хайх хүсэл тэдний тавьж буй асуултуудаас харагддаг. Энэ хугацаанд даалгавар, сэтгэлгээний арга, яриа, уран сайхны болон бусад үйл ажиллагааны төрлийг ашиглан сургалтын болон бүтээлч байдлыг шийдвэрлэх ерөнхий арга замуудын хоорондын уялдаа холбоог хангах нь чухал байна.

Таваас зургаан насандаа хүүхдүүд аливаа юмс үзэгдэл тогтвортой анхаарч, эргэцүүлэн бодож, анализ, синтез хийж чаддаг бөгөөд сонирхол, чадвараа мэдэрч өөрийгөө үнэлэх эхлэл тавигддаг гэж үздэг.

Төсөлт ажил нь бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон олон давуу талтай байна. Үүнд: амьдралд ойр, сонирхолтой үйл явдлууд болон танил юмсын ер бусын шинж чанарын уялдаа холбоог харуулах; бодит болон субьектив  тодорхой үр дүнд хүрэх; сургалтын чиглэлээр хуваагдахгүй; олон төрлийн үйл ажиллагаа явуулах; ач холбогдол нь зөвхөн үр дүн бус бөгөөд өөрөөрөө байж, өөрийн хэмнэлээр үйл ажиллагаанд оролцох боломж бүрдэх; хэсэг бүлгээр ажиллахдаа өөрийн харилцах хамтрах түнш, найзаа сонгох зэрэг харилцааны хэлбэрээ сонгох; танин мэдэх, бие даасан байдал, өмнө нь эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглах зэрэг давуу талуудыг нэрлэж болно.

Төслийн ангилал

  1. Танин мэдэхүйн шинжлэх ухааны аргуудыг ашигласан төслүүд (таамаглал) (ажиглалт, туршилт). Туршлагаас харахад бага насны хүүхдүүд төслийн зорилгыг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх, төлөвлөсөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үе шатанд бүрэн оролцогч болж чаддаг байна.
  2. Хөгжөөн баясгах, бүтээлч төслүүд,

Театр сонирхогчид тоглолт, видео, хүүхэлдэйн киноны зураг авалт хийх зэргээр тоглож, төсөлд оролцдог. Тав зургаан настай хүүхдүүд аливаа үл явдалд хэсэгчлэн оролцож тоглодог боловч гол төлөв насанд хүрэгчдийн хуваарилсан дүрд орж, тоглодог байна.

  1. Адал явдал, тоглоомын төслүүд нь нарийвчилсан бүтэцгүй, зөвхөн тоймлон харуулсан байдаг. Ийм төсөлд оролцогчид төслийн мөн чанар, агуулгад үндэслэн тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь тодорхой асуудал эсвэл тухайн нөхцөл байдалд алива үйл ажиллагааг дууриасан утга зохиолын баатрууд эсвэл зохиомол дүрүүд байж болно. Энэ үед дүрд тоглох тоглоом дээр суурилдаг тул хүүхдүүд дуртайяа төслийн үйл ажиллагаанд оролцож, дүрээ амархан эзэмшиж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сонирхолтой мэдээлэл цуглуулж, шаардлагатай үйлдлүүдийг хийдэг.
  2. Мэдээллийн төслүүд нь аливаа объект, үзэгдлийн талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд чиглэгддэг. Хүүхдүүдийн төрөлхийн сониуч, аливаа зүйлийн учрыг олох, тулгарсан асууудлыг шийдвэрлэхэд хурдацтай суралцдаг тул нийгэм бусдад шаардлагатай үйл явцад идэвхтэй оролцож, мэдээллийн төсөлд дуртайяа хамрагддаг бөгөөд төлөвлөсөн үр дүн тодорхой байдаг. Төсөл дээр ажиллаж байхдаа хүүхдүүдийн бие даасан байдлыг хангахын тулд багш нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, шаардлагатай үйл ажиллагааны дарааллыг оновчтой тодорхойлох нь чухал юм.

Практикт чиглэсэн төслүүд нь бодитой эсвэл субьектив байдлаар хүрэх ажилтай холбоотой байдаг.

Мэдээлэл, судалгаа, бүтээлч төслүүдээс ялгаатай нь энэ тохиолдолд зорилгод хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааны хүрээ өөр байж болно. Төслүүдийг бүрэлдэхүүн, оролцогчдын тоогоор; үр дүнгийн тодорхой байдлын хэмжээгээр; хэрэгжүүлэх нөхцөлөөр (богино ба урт хугацааны); сэдвээр нь мөн ангилдаг. Төслийн үйл ажиллагааг чадварлаг бүтээхийн тулд төлөвлөсөн төслийн төрлийг тодорхойлох шаардлагатай байдаг, учир нь төслийн төрөл тус бүр нь тодорхой логик холбоотой байдаг.

Төслийн сэдвүүдийг жишээ болгон авч үзье:

  • Хүний дотор юу байдаг вэ?
  • Эрүүл мэндийн цагаан толгой;
  • Өвөл, зуны тоглоомын төрөл, эсвэл өвөл, зуны улиралд яаж тоглох вэ?
  • Хэрхэн, яаж сайхан мөрөөдөлтэй болох вэ?
  • Би тамирчин болохыг хүсдэг.
  • Спортын нэвтэрхий толь бичиг.
  • Бид дизайн хийдэг.
  • Модон морины үүсэл
  • Хог хаягдал
  • Шувууд

Цэцэрлэгийн төсөлт ажил нь “төсөл доторх төсөл” юм. Багш нь хүүхдүүдийн бүтээлч, танин мэдэхүйн, практик үйл ажиллагааны явцыг загварчилдаг бөгөөд үүнд үндэслэсэн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээг төдийгүй хүүхдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагуудыг харгалзан үздэг. Тиймээс төсөл бол янз бүрийн үйл ажиллагааны санамсаргүй цуглуулга биш юм.

Төсөлд суурилсан суралцахуй


What is PBL?

Бодит амьдралаас урган гарсан тодорхой асуултад хариулах, тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх, тодорхой бүтээл туурвих замаар мэдлэг, чадвар эзэмшихэд суралцагчдыг хөтлөх сургалтын арга.

/Buck institute of Education. USA/

Төсөлд суурилсан сургалт (PBL) нь суралцагчид бодит ертөнц болон хувь хүний хувьд ач холбогдолтой төслүүдэд идэвхтэй оролцож суралцдаг сургалтын арга юм.

Gold Standard PBL-Төсөлд суурилсан суралцахуйн алтан стандарт

Төсөлд суурилсан сургалтын 7 үйл ажиллагаа

Дизайн ба төлөвлөлт

Багш нар өөрсдийн нөхцөл байдал, хүүхдэд зориулан төсөл зохиож, дасан зохицож, түүний хэрэгжилтийг эхлүүлэхээс оргил үе хүртэл төлөвлөхийн зэрэгцээ хүүхдийн дуу хоолой, сонголтыг тодорхой хэмжээгээр олгодог.

Сургалтын хөтөлбөрт нийцүүлэх

Багш нар төслийг төлөвлөхдөө сургалтын хөтөлбөрт баримжаалж, хамрагдах агуулгын үндсэн мэдлэг, ойлголтыг тусгасан эсэхийг шалгадаг.

Соёлыг бий болгох

Багш нар суралцагчдын бие даасан байдал, өсөлт хөгжилт, нээлттэй эрэл хайгуул, багаар ажиллах, чанарт анхаарал хандуулахыг ил, далд хэлбэрээр сурталчилдаг.

Үйл ажиллагааг удирдах

Багш нар суралцагчидтай хамтран даалгавар, хуваарийг зохион байгуулах, хяналтын цэг, хугацааг тогтоох, нөөцийг хайж олох, ашиглах, бүтээгдэхүүн бий болгох, олон нийтэд нээлттэй болгох зэрэг ажлыг гүйцэтгэдэг.

Суралцагчдын сургалтын үе шат

Багш нар бүх хүүхдүүдийг төслийн зорилгод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг, арга хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сургалтын арга ашигладаг.

Суралцагчдын сурах чадварыг үнэлэх

Багш нар мэдлэг, ойлголт, амжилтын ур чадварын төлөвшүүлэх болон нэгтгэн дүгнэх үнэлгээг ашигладаг бөгөөд багийн болон ганцаарчилсан ажлын өөрийн болон үе тэнгийнхний үнэлгээг багтаадаг.

Оролцох, Дасгалжуулагч

Багш нар суралцагчидтай зэрэгцэн суралцаж, бүтээж, ур чадвараа хөгжүүлэх, дахин чиглүүлэх, урамшуулах, баяр тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжил хариуцсан

мэргэжилтэн Б.Мөнхзаяа

Коронавируст халдварын цар тахалтай холбоотойгоор бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд теле болон цахим хэлбэрээр зохион байгуулсан боловч сурагчдын эх хэлээрээ эх, эсээ зохион бичих чадвар ихээхэн хоцрогджээ. Иймээс зохион бичих чадварын хоцрогдлыг арилгахад дараах ажлыг хийхийг зөвлөж байна.

Сүүлийн жилүүдэд ахлах ангиудад физик сургалтын агуулга гүнзгийрч, улмаар гадаад дотоодын их дээд сургуульд элсэгчдэд тавигдах шаардлага нэмэгдэж байна. Иймээс физик сургалтын чанарыг дээшлүүлэхийн тулд БСШУСЯ-наас байгалийн ухааны хичээлийн сургалтад ашиглах үзүүлэн, лабораторийн тоног төхөөрөмжүүдийг сургуулиудад хуваарилж байна. Ялангуяа шинээр ирсэн физикийн хичээлийн багаж хэрэгслэл нь физикийн үзэгдэл ба хуулийг шалгах, физик тогтмолуудыг тодорхойлох, лабораторийн ажлын хэмжилт хийж, тооцоо судалгаа явуулж болохоор байгаа нь өмнө ирж байсан багажуудаас ялгаатай байна.

 Физикийн лабораторийн ажлын ангилал.

  1. Агуулгаар нь

а. механик

б. Молекул физик

в. Цахилгаан

г. Оптик

д. Квант физик

  1. Ажлыг гүйцэтгэх аргаар нь

а. Судалгааны

б. Ажиглалтын

в. Ажлын хэмжилтийн

г. Чанарын судалгаа

  1. Сургалт явагдах байдлаар нь

а.  Урьдчилсан   б. Үзүүлэн таниулах байдлаар  в. Үр дүнгээр нь

  1. Сурагчдын бие даах байдлаар нь

а. Шалгах     б.  Эрэл хайлт хийх     в. Бүтээх

  1. Зохион явуулах шинжээр нь

а. Нэгэн зэрэг явагдах лабораторийн ажил  б. Физикийн практикум  в. Гэрийн туршилт

  1. Сургалтын зорилгоор нь

а. Шинийг судлах

б. Давтах

в. Бататгах

г.  Физик үзэгдлийг ажиглах ба судлах

д. Зарим багажийн бүтэц, ажиллагаатай танилцах

е. Хуулийн тоон хэмжээг шалгах

ё. Бодисын шинж чанар, физик тогтмолыг тодорхойлох

 

Лабораторийн ажлын заавар боловсруулах арга зүй

Лабораторийн ажлын ангиллаас хамаарч ажлын зорилго, агуулга, арга зүй, хэмжлийн үр дүнг боловсруулах, шинжилгээ дүгнэлт гаргах асуудлууд гарч ирнэ. Лабораторийн ажлын заавар боловсруулахдаа энэ бүхэнд нарийвчлан хандах хэрэгтэй. Мөн хэд дүгээр ангид, анги танхимын багтаамж, сурагчдын тоо, хичээлийн үргэлжлэх хугацаа зэргийг тооцоолно.

Лабораторийн ажлын заавар заавал нэг загвартай байх албагүй бөгөөд анги бүлэг хичээлийн агуулгаасаа хамаарч өөр өөр хувилбартай байж болно. Манай ихэнх сургуулиудад нэг ангийн хүүхдийн тоо олон,  хүүхдүүд лабораторийн ажлын заавартай урьдчилан танилцах боломжгүй. Физикийн лабораторид байгаа багаж төхөөрөмжүүд нь нэгэн зэрэг анги нийтийг хамарсан ажил явуулах боломжгүй зэргийг харгалзан хэсэгчилсэн буюу багаар зохион байгуулж явуулж болно.

Шинээр ирсэн багаж хэрэгслэлийг сургалтад бүрэн ашиглахын тулд лабораторийн ажлын үлгэрчилсэн зааврыг гаргасан юм. Багш бүр өөрийн сургуулийнхаа онцлогт тохируулан лабораторийн ажлын заавар боловсруулан хэрэглэвэл илүү үр дүнтэй болно. Заавар боловсруулахдаа дараах зөвлөмжийг анхаарч ашиглаарай.

Ажлын зорилгыг тодорхойлохдоо тухайн лабораторийн ажлыг сурагч гүйцэтгэснээр ямар мэдлэг, чадвар дадал эзэмших вэ гэдэгт чиглүүлнэ.

Ашиглах багаж төхөөрөмжийг бүрдүүлэхдээ шинээр ирсэн төхөөрөмжөө хуучин багажуудтайгаа хослуулах ба гарын доорхи материалуудыг ашиглаарай.

Ажлын заавар гэсэн хэсэгт; сурагчид тухайн ажлын талаар  тэр бүр онолын мэдлэг хангалтгүй тул ажил нь хугацаандаа амжихгүй хичээл үр дүн муутай өнгөрдөг иймээс лабораторийн ажлын зааварт  онолын товч мэдээлэл, томъёог оруулж өгсөн.

Ажлын дарааллын хэсэгт сурагчид

  1. Ажлын заавартайгаа танилцаж юу мэдэж хэрхэн яаж ажиллах талаар багшдаа шалгуулж, багажтайгаа ажиллах зөвшөөрөл авна.
  2. Багаж хэрэгслэлээ угсарч ажиллуулах талаар багшдаа шалгуулан хэмжилт бүрийг тусгайлан бэлтгэсэн хүснэгтэнд бичнэ.
  3. Хэмжилтийнхээ дагуу холбогдох тооцоо хийж, зураглал гаргана.
  4. Ажлын явцад хэрхэн яаж ажиллан, юу мэдэж сурснаа багшдаа тайлагнана.

“Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд Туул голын сав газрын захиргаанас сурагчдад газрын доорх усыг танин мэдүүлэх, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор цахим танилцуулга бэлтгэн ирүүлснийг та бүхэн дээ хүргэж байна.

Энэхүү танилцуулга видео хичээлийг нийслэийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудөөрийн цахим хуудсанд байршуулж, багш сурагчдад хүргэж, мэдээллийг түгээнэ үү

Танилцуулга видео татах линк: https://www.youtube.com/watch?v=VUbCChZyLvc

Нийслэлийн боловсролын салбарын 2022 оны хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний танилцуулга

2022.03.15

            Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод өмнөх онуудаас он дамжин хэрэгжиж буй болон 2022 онд шинээр хэрэгжихээр батлагдсан 51 сургууль, 92 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 4 спорт заал, 2 дотуур байр, нийт 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

           Монгол Улсын 2022 оны төсөвт 7 сургууль, 17 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 32 барилга байгууламж шинээр барих хөрөнгө батлагдсан.

          Нийслэлийн 2022 оны орон нутгийн төсөвт 6 сургууль, 9 цэцэрлэг 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, 2 дотуур байр, нийт 27 барилга барих хөрөнгө батлагдсан. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд 2022 онд шинээр 3 цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн.

          Энэхүү нийслэлийн боловсролын салбарт хэрэгжиж буй 176 сургууль, цэцэрлэгийн барилгыг санхүүгийн эх үүсвэрээр задлан харуулбал дараах байдалтай байна.

    Улсын төсөв Нийслэлийн төсөв Дүүргийн төсөв АХБ-ны зээлийн төсөл Бусад төслүүд Дүн
1 Сургууль 35 8   7 БНХАУ-ын буцалтгүй тусламж-1 51
2 Цэцэрлэг 58 11 ХУД-3 17       Гэр хорооллыг хөгжүүлэх төсөл- 3 92
3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор  

18

 

9

       

27

4 Спорт заал 3 1       4
5 Дотуур байр   2       2
  Дүн 114 31 3 24 4 176

 

       Монгол Улсын 2022 оны төсөвт батлагдсан боловсролын салбартай холбоотой хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс нийт 27 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх нийслэл хотод шилжин ирсэн. Дээрх 27 төсөл арга хэмжээнээс 15 нь шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн барилга, 2 нь өмнөх онуудад ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилт, үлдсэн 10 нь тоног төхөөрөмж, тохижилтын төсөл, арга хэмжээнүүд байна.

Тендер зарлагдсан

 

Сургуулийн барилга, спорт заал /БЗД, 26-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СХД, 42-р хороо/,

2
Тендер шалгаруулалт хүлээгдэж байгаа

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /БНД, 3-р хороо/, Цэцэрлэгийн барилга /БЗД, 2-р хороо/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 33-р хороо/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 21-р хороо/, Цэцэрлэгийн барилга худалдан авах /СХД, 37-р хороо/, Сургуулийн барилгын өргөтгөл /СБД, 31-р сургууль/, Цэцэрлэгийн барилга /БЗД, 24-р хороо/,  Цэцэрлэгийн барилга /СХД, 23-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СХД, 43-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СХД, 40-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СБД/, Цэцэрлэгийн барилга /ХУД, 18-р хороо/, Цэцэрлэгийн барилга /БГД/

13

 

         Дээрх ажлуудаас тоног төхөөрөмж, тохижилтын 7 төсөл, арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын газар захиалагчийн хяналт тавьж ажиллахаар батлагдаад байна.

         Монгол Улсын 2022 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбартай холбоотой нийт 20 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжсэн.

          Монгол Улсын 2022 оны төсөвт шинээр баригдахаар батлагдсан 32 сургууль, цэцэрлэгийн барилгаас 17 сургууль, цэцэрлэгийн барилгын барилгын худалдан авах ажиллагааны эрх Төрийн худалдан авах ажиллагааны газарт эрх шилжсэн. Энэхүү төсөл, арга хэмжээний явц дараах байдалтай байна.

Тендер зарлагдсан

 

Цэцэрлэгийн барилга, 50 ор, /БГД, Өргөө цэцэрлэг, Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга, 150 ор, /ЧД, 17-р хороо/, Сургуулийн барилга,/ХУД, 8-р хороо/, Сургуулийн спорт заалны барилга, /ХУД, 60-р сургууль/, Сургуулийн барилга буулгаж барих /БГД, 93-р сургууль/, Сургуулийн барилга /НД, 5-р хороо/

 

 

6

Тендер шалгаруулалт хүлээгдэж байгаа

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /БГД, 10-р хороо/, Сургуулийн барилга буулгаж, барих /БГД, 28-р сургууль/, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 300 ор /БГД, 24-р хороо/, Цэцэрлэгийн барилга буулгаж барих /БЗД, 52-р цэцэрлэг/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /НД, 4-р хороо/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 4-р хороо/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 8-р хороо/, Цэцэрлэгийн барилга буулгаж, барих /ХУД, 49-р цэцэрлэг/, Цэцэрлэгийн барилга буулгаж, барих /ЧД, 108-р цэцэрлэг/, Цэцэрлэгийн барилга буулгаж, барих /ЧД, 74-р цэцэрлэг/, Сургуулийн барилга, 960 суудал, спорт заал /ЧД, 17-р хороо/,

 

 

 

11

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

         ЭМЯ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” 3 сарын 24-ныг угтаж, ЕБС-ийн багш нарын дунд “Сүрьеэ өвчний талаар хэн сайн хичээл заах вэ?” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.

 Зорилго: ЕБС-ийн багш нарын дунд “Сүрьеэ өвчний талаар хэн сайн хичээл заах вэ?” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зохион байгуулснаар багш, сурагчдын дунд сүрьеэгийн талаар үнэн зөв мэдээлэл хүрч, хүүхдүүдийн оролцоотойгоор тэдний эцэг эх, гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүст болон иргэдэд мэдээ мэдээллийг өргөн түгээх, улмаар олон нийтийн дундах сүрьеэгийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах замаар сүрьеэ өвчний тархалтыг бууруулахад чиглэгдэнэ.

 Хамрах хүрээ:  Нийслэлийн ЕБС-ийн багш, сурагчид.

 Уралдаан зохион байгуулах хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 22-оос 03 дугаар сарын 15

 Тавигдах шаардлага: 

  1. Уралдаанд нийслэлийн ЕБС-ийн багш нар оролцоно.
  2. Видео бичлэг нь сүрьеэ өвчний талаар цогц мэдээлэл бүхий /сүрьеэ өвчний тухай, сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, сүрьеэ эдгэрдэг өвчин гэх мэт агуулгыг тусгасан/ 20 минутанд багтаасан шинэлэг, сонирхолтой хичээл байна.
  • Видео бичлэг нь жүжигчилсэн, зохиомж хэлбэртэй байж болно.
  • Видео бичлэгийн дуу, дүрс чанарын шаардлага хангасан байх ба full HD 1920×1080.
  • Видео бичлэгийн зураг авалт нь салганаж чичигнээгүй буюу хөдөлгөөн багатай байна.
  1. Видео хичээлийг сурагчдад өргөн хүрээтэй түгээн, хичээл заасан байх ба түүнийг нотолсон баримт байна. 

Шалгаруулах журам: 

  1. Видео бичлэг болон видео хичээлийг сурагчдад өргөн хүрээтэй түгээсэн болохыг нотлох баримт материалыг 2022 оны 03 дугаар сарын 10-15-ны хугацаанд хүлээн авах ба хугацаа хоцорч ирүүлсэн бүтээлийг шалгаруулалтанд оруулахгүй.
  2. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2022 оны 3 сарын 16-21-ний хугацаанд шалгаруулна.
  3. Шалгаруулалтанд видео бичлэгийн утга, агуулга, чанар, шинэлэг байдлыг харгалзахаас гадна хичээлийг хир олон хүнд хүргэсэн байдлаар дүгнэнэ.
  4. Эхний 3 байранд шалгарсан багш нарт шагнал урамшууллыг олгох ба шагналуудыг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардуулна. Зарыг тухайн үед жич хүргэнэ.
  5. Шалгарсан багш нарын видео бичлэгүүдийг үндэсний болон бусад арилжааны телевиз, сошиал, цахим сүлжээнд байршуулж, олон нийтийн дунд өргөн сурталчилна. 

Шагналын сан:

        1-р байр:  Өргөмжлөл, мөнгөн шагнал (1.000.000)

        2-р байр:  Өргөмжлөл, мөнгөн шагнал (600.000)

        3-р байр:  Өргөмжлөл, мөнгөн шагнал (400.000)

Шалгаруулалтанд оролцох видео бичлэгийг Wetransfer.com програмаар уншуулж, линкийг Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн suriyeguimongol@gmail.com майл хаягаар ирүүлнэ. /Жич: Видео бичлэг ирүүлсэн талаар МСТН-ийн 77005550, 77005551, 99043371 тоот утсаар ажлын цагаар холбогдон мэдэгдэж, баталгаажуулж болно./