Дэлхийн 80 орны 6500 сургуульд хэрэгждэг англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст туршилтаар хот хөдөөгийн 38 сургуульд хэрэгжүүлэх гэж байна. Нийт 5-12 дугаар ангийн 30 мянган сурагч хамрагдах бөгөөд хөтөлбөрийн үр дүнг энэ хавар үнэлсний дараа ерөнхий боловсролын бүх сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.
PEARSON нь интернэт суурьтай хэрэгжинэ. BBC телевизтэй хамтран боловсруулсан контент, ном болон үнэлгээ, арга зүй, багшийн хөгжлийн цогц платформ юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол улсын англи хэлний боловсролын түвшин дэлхийн жижигт илүү ойртох юм.
Мөн олон улсын жишгээр багш нарыг орчин үеийн аргазүй, технологи ашиглан бүх чадварыг зэрэг хөгжүүлэхэд сурагчдыг чиглүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болох зэрэг өргөн боломжууд нээгдэж байна.
Нийслэлийн хэмжээнд PEARSON англи хэлний цогц хөтөлбөрийг эхний ээлжинд дараах сургуулиудад хэрэгжүүлнэ.
0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.