Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Ц.Отгончимэг, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ болон холбогдох албан хаагчид Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийг хүнсээр хангадаг “Багачууд хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцов. Мөн тус дүүргийн ерөнхий боловсролын 138, 139, 149 дүгээр сургуулиудаар явж өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангахын тулд мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл тогтмол хийлгэх, багш эцэг эх аль аль нь хариуцлагатай, үүргээ сайн биелүүлснээр нөхцөл байдлыг эрсдэлгүй даван туулах, барилгын гадна, дотно тохижилтын байдал, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлж ажиллах тал дээр илүү анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Холбоо барих
Захиргааны хэлтэс: 70113039
Боловсролын бодлого, багшийн хөгжлийн хэлтэс: 70113032
Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын хэлтэс: 70113039
Санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтэс: 70113080
Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэс: 70113088
Ажлын цаг
Да-Ба: 08:00-17:00
Бя, Ня: Амарна