2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улааанбаатар хот
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны төсвийн саналыг тусгай зориулалтын шилжүүлэг 207.6 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны орлого 11.9 тэрбум, туслах үйл ажиллагааны орлого 3.2 тэрбум төгрөг нийт 222.7 тэрбум төгрөгөөр тооцож тусгасан.
2021 оны тусгай зориулалтын шилжүүлэг өмнөх оныхоос 26.7 тэрбум төгрөгөөр буюу 11.4 хувиар буурсан байна.
2021 оны төсвийн саналд төрийн өмчийн 159 сургуулийн 8373 бүлэгт 283,130 суралцагч, төрийн бус өмчийн 132 сургуулийн 2062 бүлэгт 42,107 суралцагч суралцагч, тусгай 4 сургуулийн 144 бүлэгт 1322 суралцагч, Албан бус насан туршийн боловсролын 8 төвд 752 суралцагч, нийт 203 байгууллагад 327,310 суралцагч суралцахаар тооцоолсон.
2021 онд ерөнхий боловсролын сургуулийн санхүүжих дундаж хүүхдийн тоо нь өмнөх оны статистик тооноос 34852 хүүхэд буюу 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хөрөнгө оруулалт
2020 оны 11 дүгээр сарын байдлаар улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 9 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд орж хүчин чадлыг 5470-р нэмэгдүүлсэн.
Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 2021 онд ашиглалтанд орох 47 барилга, байгууламж /Үүнд: 34 сургуулийн барилга болон өргөргөл, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заалны барилга, 1 Албан бус насан туршийн боловсролын төв/ шинээр ашиглалтад орж хүчин чадал 23410-р нэмэгдэхээр тооцон сургалтын үйл ажиллагааг барилгын ашиглалтанд орох хугацаагаар тооцоолж урсгал зардлыг төсөвт тооцож тусгасан.
Орон тоо
2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуульд 16060 / Үүний 11390 багш, 4670 ажилтан албан хаагч/ багш, ажилтан ажиллаж байгаа бөгөөд өмнөх оныхоос 1261-р нэмэгдсэн байна. 2020 оны сүүлийн сар болон 2021 онд шинээр сургууль, сургуулийн өргөтгөл ашиглалтанд ороход багш, ажилчдын тоо 16358 болон нэмэгдэхээр тооцон тусгасан.
Цалин хөлс, урамшуулал
Үндсэн болон нэмэгдэл цалингийн зардалд 154.9 тэрбум төгрөг батлагдсан нь 2020 оныхоос 8.4 хувиар буурсан. Урамшуулалын зардалд мөнгө батлагдаагүй байна.
Цалин, хөлсний бууралт нь
- Үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, лаборатори сургуулиудын нэмэгдлүүд тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт батлагдаагүй шалтгаанаас болж байна. Уг асуудлыг БШУЯ-наас тодруулахад тус нэмэгдлүүдийг 2021 онд Улсын төсвөөс санхүүжүүлж, аймаг, нийслэлийн БСУГ-аар дамжуулан олгоно гэсэн чиглэлийг өгсөн.
2020 оны төсөвт тусгагдсан тус нэмэгдлүүдийн хэмжээг хүснэгтээр харуулбал:
Үзүүлэлт |
Багш |
Ажилчид |
НИЙТ |
Ур чадварын нэмэгдэл |
15,778,071.43 |
2,687,088.34 |
18,465,159.77 |
Лабораторийн нэмэгдэл |
4,423,500.00 |
735,772.23 |
5,159,272.23 |
Үр дүнгийн урамшуулал |
9,243,707.14 |
3,002,124.40 |
12,245,831.54 |
|
29,445,278.57 |
6,424,984.96 |
35,870,263.54 |
Байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг 12.5 хувиар тооцон НДШ-ийн зардалд 18.7 тэрбум төгрөгийг тусгасан.
Үдийн цай, хоолны зардал
Сургуулийн сурагчдын үдийн цайны зардал болон тусгай сургуулийн өдрийн хоолны зардал, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор батлагдсан хоолны зардлын дундаж нормативаар батлагдсан зардлаар тооцсон.
Үүнд сургуулийн 1-5 дугаар ангийн 1 суралцагчийн өдрийн үдийн цайны зардлыг 900 төгрөгөөр тооцон 153,933 суралцагчдад үдийн цайны зардалд 17.9 тэрбум төгрөг, тусгай сургуулийн 1 суралцагчийн өдрийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тооцон 1322 суралцагчдад 0.7 тэрбум төгрөг, дотуур байрны 1 хүүхдэд өдрийн хоолны зардлыг 3475 төгрөг буюу 818 хүүхдэд нийт 0.5 тэрбум төгрөг тусгасан.
Бусад хувьсах зардал
Хувьсах зардлыг тооцохдоо Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах” 242 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлыг тооцон 3.6 тэрбум төгрөгийг тооцож тогтоолоор батлагдсан 10 зардалд хуваан тусгасан. Тээвэр шатахууны зардлыг хүүхдийн автобустай сургуулиудад хуваарилан 216.0 сая төгрөгийг тусгасан.
Төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардлын санхүүжилт
2020 оны төсөвт төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардал болон үдийн цайны санхүүжилт 13.3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсөвт 8.8 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 4.5 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан.
Санхүүжилтийн бууралтын талаар БШУЯ-наас тодруулахад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтын дүнд өөрчлөлт орно гэсэн чиглэлийг өгсөн боловч одоогоор эрх зүй нь батлагдаагүй учир хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолоор төрийн бус өмчийн сургуулийн 42,107 хүүхдэд 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тооцсон.
Дэлгэрэнгүй үзэх
“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ, ИНДЕКСИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭРГҮҮЛСЭН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН “ШИЛДЭГ ТУРШЛАГА”-ЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙНА.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, КАНАД УЛСЫН БРИТИШ КОЛУМБ МУЖИЙН ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛ ХООРОНД ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
Түр журам батлах тухай
Журам дэлгэрэнгүй үзэх
“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ, ИНДЕКСИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭРГҮҮЛСЭН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН “ШИЛДЭГ ТУРШЛАГА” -ЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙНА.
Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон тул шилдэг сургуулиудын туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг цахим сайтаар дамжуулан хүргэж байна.
Нийслэлийн Боловсролын газрын 2020 оны үйл ажиллагааны тайлан
Нийслэлийн Боловсролын газрын 2020 оны үйл ажиллагааны тайланг хүргүүлж байна.
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2021 ОНЫ ТӨСВИЙН САНАЛЫН ТАНИЛЦУУЛГА
2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улааанбаатар хот
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны төсвийн саналыг тусгай зориулалтын шилжүүлэг 207.6 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны орлого 11.9 тэрбум, туслах үйл ажиллагааны орлого 3.2 тэрбум төгрөг нийт 222.7 тэрбум төгрөгөөр тооцож тусгасан.
2021 оны тусгай зориулалтын шилжүүлэг өмнөх оныхоос 26.7 тэрбум төгрөгөөр буюу 11.4 хувиар буурсан байна.
2021 оны төсвийн саналд төрийн өмчийн 159 сургуулийн 8373 бүлэгт 283,130 суралцагч, төрийн бус өмчийн 132 сургуулийн 2062 бүлэгт 42,107 суралцагч суралцагч, тусгай 4 сургуулийн 144 бүлэгт 1322 суралцагч, Албан бус насан туршийн боловсролын 8 төвд 752 суралцагч, нийт 203 байгууллагад 327,310 суралцагч суралцахаар тооцоолсон.
2021 онд ерөнхий боловсролын сургуулийн санхүүжих дундаж хүүхдийн тоо нь өмнөх оны статистик тооноос 34852 хүүхэд буюу 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хөрөнгө оруулалт
2020 оны 11 дүгээр сарын байдлаар улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 9 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд орж хүчин чадлыг 5470-р нэмэгдүүлсэн.
Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 2021 онд ашиглалтанд орох 47 барилга, байгууламж /Үүнд: 34 сургуулийн барилга болон өргөргөл, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заалны барилга, 1 Албан бус насан туршийн боловсролын төв/ шинээр ашиглалтад орж хүчин чадал 23410-р нэмэгдэхээр тооцон сургалтын үйл ажиллагааг барилгын ашиглалтанд орох хугацаагаар тооцоолж урсгал зардлыг төсөвт тооцож тусгасан.
Орон тоо
2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуульд 16060 / Үүний 11390 багш, 4670 ажилтан албан хаагч/ багш, ажилтан ажиллаж байгаа бөгөөд өмнөх оныхоос 1261-р нэмэгдсэн байна. 2020 оны сүүлийн сар болон 2021 онд шинээр сургууль, сургуулийн өргөтгөл ашиглалтанд ороход багш, ажилчдын тоо 16358 болон нэмэгдэхээр тооцон тусгасан.
Цалин хөлс, урамшуулал
Үндсэн болон нэмэгдэл цалингийн зардалд 154.9 тэрбум төгрөг батлагдсан нь 2020 оныхоос 8.4 хувиар буурсан. Урамшуулалын зардалд мөнгө батлагдаагүй байна.
Цалин, хөлсний бууралт нь
2020 оны төсөвт тусгагдсан тус нэмэгдлүүдийн хэмжээг хүснэгтээр харуулбал:
Байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг 12.5 хувиар тооцон НДШ-ийн зардалд 18.7 тэрбум төгрөгийг тусгасан.
Үдийн цай, хоолны зардал
Сургуулийн сурагчдын үдийн цайны зардал болон тусгай сургуулийн өдрийн хоолны зардал, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор батлагдсан хоолны зардлын дундаж нормативаар батлагдсан зардлаар тооцсон.
Үүнд сургуулийн 1-5 дугаар ангийн 1 суралцагчийн өдрийн үдийн цайны зардлыг 900 төгрөгөөр тооцон 153,933 суралцагчдад үдийн цайны зардалд 17.9 тэрбум төгрөг, тусгай сургуулийн 1 суралцагчийн өдрийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тооцон 1322 суралцагчдад 0.7 тэрбум төгрөг, дотуур байрны 1 хүүхдэд өдрийн хоолны зардлыг 3475 төгрөг буюу 818 хүүхдэд нийт 0.5 тэрбум төгрөг тусгасан.
Бусад хувьсах зардал
Хувьсах зардлыг тооцохдоо Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах” 242 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлыг тооцон 3.6 тэрбум төгрөгийг тооцож тогтоолоор батлагдсан 10 зардалд хуваан тусгасан. Тээвэр шатахууны зардлыг хүүхдийн автобустай сургуулиудад хуваарилан 216.0 сая төгрөгийг тусгасан.
Төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардлын санхүүжилт
2020 оны төсөвт төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардал болон үдийн цайны санхүүжилт 13.3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсөвт 8.8 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 4.5 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан.
Санхүүжилтийн бууралтын талаар БШУЯ-наас тодруулахад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтын дүнд өөрчлөлт орно гэсэн чиглэлийг өгсөн боловч одоогоор эрх зүй нь батлагдаагүй учир хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолоор төрийн бус өмчийн сургуулийн 42,107 хүүхдэд 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тооцсон.
Дэлгэрэнгүй үзэх
НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2021 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2020 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Улааанбаатар хот
2021 оны төсвийн жилд төрийн өмчийн 310 цэцэрлэгийн 2798 бүлэгт 91235 хүүхэд, төрийн бус өмчийн 423 цэцэрлэгийн 1395 бүлэгт 31204 хүүхэд, нийт 733 цэцэрлэгийн 4193 бүлэгт, 122439 санхүүжих дундаж хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар тооцож, 187.7 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан.
2021 оны төсвийн төсөл нь өмнөх оны батлагдсан төсвөөс 18,2 тэрбум төгрөг буюу 10,7 хувиар буурсан байна. /Хавсралт 1/
Санхүүжих хүүхдийн тоо
Сүүлийн 2 жилийн санхүүжих дундаж хүүхдийн тооны гүйцэтгэл, 2019-2020 оны хичээлийн жилийн статистик тоо мэдээ, 2021-2023 оны төсвийн төслийн санал байрны хүчин чадлын тоо хэмжээг үндэслэн, Засгийн газрын 242 дүгээр тогтоолын аргачлалыг баримтлан төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн санхүүжих дундаж хүүхдийн тоог тооцсон. 2021 онд санхүүжих хүүхдийн тоо өмнөх оны үзүүлэлтээс 6387 хүүхэд буюу 5,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хөрөнгө оруулалт
Улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2021 онд 58 цэцэрлэгийн барилга, 9 бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орохоор тооцон 504 бүлэг, 10086 хүүхэд, 2171 орон тоо, цалин хөлс нэмэгдэл урамшил, НДШ, бусад урсгал зардлыг тооцон 2021 оны төсөвт 18.9 тэрбум төгрөг тусгасан.
Цалин хөлс, урамшуулал
2021 оны батлагдсан төсвийн 58 хувийг багш, ажилтны цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардал эзэлж байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мөрдөгдөж байгаа орон тооны жишиг норматив байхгүй тул цалин хөлсийг тооцохдоо 2020-2021 оны хичээлийн жилд статистик мэдээллээр ажиллаж байгаа багш ажиллагсдын орон тоо, сарын үндсэн цалингийн дундажийг тооцохдоо Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дүгээр тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээг тус тус баримталсан.
Төрийн өмчийн 310 цэцэрлэгийн 11936 багш ажиллагсдын үндсэн цалинг 95,7 тэрбум төгрөг, нэмэгдэлд 4,8 тэрбум төгрөг, үр дүнгийн урамшуулалд 8.7 тэрбум төгрөгөөр тус тус тооцон нийт цалин хөлс, урамшуулалын зардалд 109,2 тэрбум төгрөг тусгасан. Байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг 12.5 хувиар тооцон 13.7 тэрбум төгрөгийг тусгасан.
Хүүхдийн хоолны зардал
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан хоолны зардлын дундаж нормативийг баримтлан тооцохдоо хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа болон зардлыг 15,8 хувиар бууруулж, төрийн өмчийн цэцэрлэгийн 91325 хүүхдийн хоолны зардалд 34,8 тэрбум төгрөгийг тусгасан.
Бусад хувьсах зардал
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах” 242 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлыг 23 хувиар бууруулан 1,6 тэрбум төгрөгийг тооцож тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан 10 зардалд хуваарилан тусгасан.
Төрийн бус өмчийн цэцэрлэг
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын дагуу төрийн бус өмчийн 423 цэцэрлэгийн 1395 бүлгийн 31204 хүүхдэд ногдох хувьсах зардалд 28,3 тэрбум төгрөг тусгасан.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/650, А/972 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан 136 төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүүхдийн тоог 2019-2020 оны хичээлийн жилийн статистик тоо мэдээг үндэслэн 2021 оны төсвийн төслийн саналд тусгасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/14 дүгээр захирамжийн дагуу цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй , цэцэрлэггүй хороодын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд 3087 хүүхдийг хамруулах, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалын хүрээнд цэцэрлэгт 5 настныг бүрэн хамруулах зэргийг үндэслэн СӨБ-д хамрагдсан нэмэлт 1643 хүүхэд нийт 4730 хүүхдийн хувьсах болон хүүхдийн хоолны зардлыг төсөвт тооцон тусгасан.
Дэлгэрэнгүй үзэх
2016-2021 оны хөрөнгө оруулалтын мэдээ
Нийслэл хотод 2016-2020 оны хооронд нийт 99 цэцэрлэгийн барилга, 43 сургуулийн барилга, 12 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж, цэцэрлэгийн хүчин чадлыг 15805-иар, сургуулийн хүчин чадлыг 25760-иар, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 3600-иар тус тус нэмэгдүүлсэн байна.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
“ОЮУН БИЛГИЙН СОЁРХОЛ-МОНГОЛ ХЭЛ БИЧИГ” ЦАХИМ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
4 удаагийн сургалтад давхардсан тоогоор 2800 багш хамрагдлаа.
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.
Сургалтын эхний шатны хуваарийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдөр СБД, ХУД, БГД-ийн цэцэрлэгүүдийн төлөөлөл болох 282 оролцогчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа.