2013 оны 12 сарын 10  өдөр              дугаар А/1086                     Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “г”, 29.2 дахь хэсэг,  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 2005 оны 67, “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 2009 оны 143 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах, үр дүнг тооцох, нийслэлээс гаргах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

     2.Энэхүү журамтай уялдуулан “Өргөдөл, гомдлын нэгдсэн програм”-д нэмэлт өөрчлөлт оруулан, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж, нийслэлийн нутгийн захиргааны нийт албан хаагчдад сурталчлан таниулах, мөрдүүлэх, тэдгээрийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг            Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

    3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/651 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН

АСУУДАЛ ХАРИУЦСАН

ОРЛОГЧ                                            Н.БАТАА

Нийслэлийн Засаг даргын 2013 оны

12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар

захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА,

АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ГАРГАСАН

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллага /цаашид “байгууллага” гэх/-уудад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад энэхүү журмын зорилго оршино.
  • Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагаа нь өргөдөл, гомдлыг бүртгэх, шилжүүлэх, шийдвэрлэх, хариу өгөх, хяналт тавих, тайлагнах зориулалтаар ашиглаж байгаа smartcity.mn, www.ub1200.mn домайн нэр бүхий веб сайтад суурилсан, он-лайн, аппликейшн програм хангамж /цаашид “Өргөдөл, гомдлын нэгдсэн програм” гэх/-аар явагдах бөгөөд байгууллагын удирдлагууд энэхүү нөхцлийг хангаж ажиллана.
  • Байгууллага, байгууллагын бүтцэд хамаарах хэлтэс, алба, тасаг /цаашид “нэгж” гэх/-уудын албан хаагчид өргөдөл, гомдлын нэгдсэн програмд нэвтрэхдээ smartcity.mn, иргэд болон бусад аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан (өргөдөл, гомдол гаргагч) нь www.ub1200.mn домайн нэрээр нэвтэрнэ.

Дэлгэрэнгүй үзэх