2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр                                                                     Улаанбаатар хот

№ А/160

 

Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 130 дугаар зүйлийн 5.1, 130.1 дэх хэсгийгтус тус үндэслэн ТУШААХ НЬ:

  1. Нийслэлийн Боловсролын газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг хавсралтаар баталсугай.
  1. Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захиргааны хэлтэс /Л.Буянтогтох/-т үүрэг болгосугай.
  1. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2015 оны А/85 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                   Ж.ГАНТУЛГА

 

 

Нийслэлийн Боловсролын газрын  даргын

2018 оны 12 дүгээр сарын 28 -ны өдрийн

А/160 дугаар тушаалын хавсралт

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН

ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

          1.1 Нийслэлийн Боловсролын газар (цаашид газар гэх)-ын хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч захиргаа, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, урамшуулах, мэргэжлийг дээшлүүлэх, ажил төлөвлөх, тайлагнах, үнэлэх, мэдээлэх, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, байгууллага, иргэдтэй харилцах, хөдөлмөрийн дэг ёс тогтоох, сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Газар нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тухай, Яамны эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Төсвийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль энэхүү журам болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журмыг мөрдлөг болгож ажиллана.

1.3. Газар нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдлыг үндсэн зарчим болгоно. Газар нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод, нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, бусдын дотоод хэрэгт үл оролцох, харилцан хүндэтгэх, зөвшилцөх зарчмыг баримтлан ажиллана.

1.4. Дотоод журмын хэрэгжилтийг хэлтсийн дарга нар зохион байгуулж, гүйцэтгэлд Захиргааны хэлтэс хяналт тавих бөгөөд биелэлт, хэрэгжилтийн явцыг газрын даргад танилцуулж байна.

Хоёр. Газрын удирдлага, зохион байгуулалтын

бүтцийн нэгж, түүний эрх хэмжээ

2.1. Газрын орлогч дарга дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

2.1.1. Газрын даргад боловсролын салбарын бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, түүнтэй зөвшилцөнө.

2.1.2. Газрын даргын нэрийн өмнөөс харьяа байгууллага болон бусад байгууллагатай өдөр тутам харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зохицуулна.

2.1.3 Хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулна.

2.1.4. Газрын даргын даалгаснаар Засгийн газар, Яам, Нийслэлийн Засаг даргатай харилцана.

2.1.5. Засгийн газар, Яам, Нийслэлд газрын даргын түр эзгүйд даргыг төлөөлнө.

2.2. Газрын даргын түр эзгүйд түүний үүргийг орлогч дарга гүйцэтгэнэ. Газрын даргын түр эзгүйд орлогч дарга орлож байсан хугацаандаа гаргасан шийдвэрээ газрын даргад танилцуулна.

2.3. Газрын хэлтсийн дарга нар дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

2.3.1 Шинээр ажилд орж байгаа ажилтан, албан хаагчдад тус газарт мөрдөгдөж байгаа журмуудыг танилцуулах, мөрдүүлэх, хяналт тавих

2.3.2  Ажилтан, албан хаагчийн ажил байдлын тодорхойлолтыг гаргаж өгөх

2.3.3  Ажилтан, албан хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

2.3.4 Ажилтан, албан хаагчдыг төрийн албанд түргэн хугацаанд дадлагажуулж, туршлагажуулах зорилгоор ажлын байран дахь сургалтыг зохион байгуулах

2.3.5 Хэлтсийн ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоосон журмын дагуу үнэлэн дүгнэж, саналын хамт газрын даргад танилцуулан шийдвэрлүүлнэ.

2.3.6 Хэлтсийн ажилтнуудын баримт бичгийн боловсруулалтын эцсийн үр дагаварыг хариуцна.

2.3.7 Бусад үүргийг хүлээнэ.         

Гурав. Ажил олгогч, ажилтны эрх, үүрэг

3.1.Газрын захиргаа дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

3.1.1.Газрын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтыг үндэслэн чиг үүрэг, зохион байгуулалтын нэгж, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг ажлын уялдааг хангах, ачааллыг жигдрүүлэх, давхардлыг арилгах зорилгоор оновчтой тогтоож мөрдүүлнэ.

3.1.2. Ажилтныг ажлын байрны тодорхойлолтод заасан тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана.

3.1.3.Газрын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, түүний найдвартай ажиллагаа, үйлчилгээг хангаж ажиллана.

3.1.4.Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэдний мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах асуудлыг Захиргааны хэлтэс хариуцаж зохион байгуулна.

3.1.5. Ажилтны хөдөлмөрийн бүтээмж, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлийг хангах, өрөө тасалгааны аятай тохитой байдлыг сайжруулах арга хэмжээ авна.

3.1.6. Цалин хөлсийг сард 2 удаа тогтоосон хугацаанд нь тавьж олгоно.

3.1.7. Хөдөлмөрийн сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулж, албан хэргийн эмх цэгц, ажлын цаг ашиглалтын байдалд хяналт тавина.

3.1.8.Газрын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулна.

3.2.Ажилтан, албан хаагч дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ:

3.2.1. Ажилтан нь өргөсөн тангараг болон хууль тогтоомж, төрийн албан ажилд тавигдах зарчим, шаардлага, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөнө.

3.2.2. Ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон  гүйцэтгэлийн төлөвлөгөө  заасан чиг үүргийг хэрэгжүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай гүйцэтгэж, биелэлтийг хугацаанд нь эргэн танилцуулж, захирах, захирагдах ёсыг чанд баримтлан ажиллана.

3.2.3. Ажилтан нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмаар тогтоосон дэг журмыг чанд сахиж, мөрдлөг болгон ажиллана.

3.2.4. Ажилтан тухайн жилийн гүйцэтгэлийн  төлөвлөгөөг боловсруулан батлуулж, улмаар жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор шууд харьяалах хэлтсийн даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулна

3.2.5. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гаргаж, албан ажлын мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглаж байна.

3.2.6. Эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг хайрлан хамгаалж, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байраа эмх цэгцтэй байлгана.

3.2.7. Албан хэрэг, баримт бичгийн нууцыг чандлан хадгалж, баримт бичгийг стандартын дагуу боловсруулж, албан хэргийг архивт хугацаанд нь шилжүүлж байна.

3.2.8. Ажлын байранд Хөдөлмөрийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон архидан согтуурах, тамхины хор хөнөөлтэй тэмцэх талаар гарсан хууль, дүрэм, журмыг сахин биелүүлнэ.

3.2.9. Ажилтан цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэлээ ахиулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаа сайжруулах, техник хэрэгслээр хангуулах, дотоод, гадаадын сургалтад хамрагдахтай холбогдсон санал, хүсэлт болон шаардлагыг дээд шатны удирдах ажилтанд амаар буюу бичгээр уламжлах эрх эдэлнэ.

3.2.10. Өөрийн хувийн хэрэг болон түүнд хавсаргах ажил байдлын тодорхойлолт, ажлын үнэлгээ зэрэгтэй танилцаж, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийлгэж болно.

3.2.11. Ажлаа үнэлүүлэх, шагнал урамшил, тэтгэмж, тусламж хүртэх, нийгмийн баталгаагаа хангуулах талаар хүсэлт гаргах эрхтэй.

3.2.12. Хуулиар хориглоогүй багшлах, эрдэм шинжилгээний ажил, эрхлэх  эрхтэй.

Дөрөв. Ажилтныг албан тушаалд томилох, албан

тушаалаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах

4.1 Төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлага хангасан иргэнийг төрийн үйлчилгээний албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн дагуу төрийн албанд ажиллуулна.

  • Ажилд авахад доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  1. Нийгмийн даатгалын дэвтэр
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Диплом мэргэжлийн үнэмлэх, сертификат
  4. Ажлаас чөлөөлсөн эсвэл төрийн байгууллага хоорондын тохиролцооны дагуу сэлгэн ажиллуулах шийдвэр
  5. Хувийн өргөдөл
  6. Төрийн албаны мэргэжлийн шалгалтын хуудас
  7. Хувийн хэрэг
  8. Гурван үеийн түүх, намтар
  9. Тангарагийн бичиг

4.3. Төрийн захиргааны албан тушаалд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн, төрийн захиргааны албан тушаалд ажиллах боловсон хүчний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэнийг томилно. Шаардлагатай гэж үзвэл ажилд шинээр авах иргэнээс ур чадварын болон комьпютер, гадаад хэлний мэдлэгээр шалгалт авч болно. Төрийн захиргааны албан тушаалд анх орсон ажилтанд туршилтын хугацааг 6-12 сар хүртэл хугацаагаар тогтоож болно. Туршилтын (дадлагажих) хугацаа дуусмагц харьяалах хэлтсийн дарга тухайн ажилтны талаар тодорхойлолт гаргаж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт Захиргааны хэлтэст танилцуулна. Захиргааны хэлтэс ажилтны тодорхойлолт, тайланг хянан үзэж, газрын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

4.4 Ажилд томилогдсон албан хаагчдад ажлын газрын үнэмлэх олгоно

4.5 Төрийн захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47-48 дугаар зүйл, төрийн үйлчилгээний албаны ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 39, 40 дүгээр зүйлийн дагуу ажлаас чөлөөлөх, халах хүртэл арга хэмжээг авна.

4.6. Төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах иргэнийг Захирааны хэлтсийн судалж танилцуулсны үндсэн дээр газрын даргын тушаалаар томилж, чөлөөлнө. Захирааны хэлтэс нь төрийн үйлчилгээний ажилтанд  ажлын байр, гүйцэтгэх ажил, үүрэг, албан тушаалын жишиг, цалингийн хэмжээ зэрэг хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг танилцуулж хөдөлмөрийн хугацаатай, эсвэл хугацаагүй гэрээг заавал бичгээр байгуулж, гарын үсэг зурна. Гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Захиргаа бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгнө. Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

4.7. Захиргаа нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас чөлөөлөх, халах тухай шийдвэрт заана. Ажлаас чөлөөлсөн болон халсан шалтгаан, үндэслэлийг тушаалд тодорхой тэмдэглэсэн байна.

4.8. Ажлаас чөлөөлөгдөх, халагдах буюу өөрчлөгдөж буй ажилтан нь хариуцан гүйцэтгэж байсан албан хэргийн холбогдох материал, файлын сан, баримт бичгийг харьяалах хэлтсийн даргыг байлцуулан ажил авах хүнд, хэрвээ ажил авах хүн томилогдоогүй тохиолдолд тэмдэглэл үйлдэж зөвхөн тухайн хэлтсийн даргад, тавилга, төхөөрөмж, техник хэрэгсэл зэрэг эд зүйлс, ном сэтгүүл, үнэмлэх, түлхүүр, лацны тэмдэг зэрэг зүйлсийг хүний нөөцийн мэргэжилтэнд тус тус хүлээлгэж өгнө.

4.9. Санхүү хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтэс нь ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа ажилтны тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа түүнд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын дэвтрийг хүлээлгэн өгч, хуульд заасан тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн, халагдсаны тэтгэмжийг бодож олгоно.

Тав. Ажлын цаг, түүний ашиглалт, амралт, цалин хөлс

5.1 Газар нь “Ажлын цаг ашиглалтын журам”-тай байна.

5.2 Ажилтан, албан хаагч “Ажлын цаг ашиглалтын журам”-ыг зөрчвөл уг журамд заасан хариуцлагыг хүлээнэ.

5.3 Албан хаагчийн ээлжийн амралтын хуваарийг жил бүрийн 02 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 15-ны хооронд өөрсдийнх нь саналыг авч, хэлтсийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр газрын даргын тушаалаар батлаж мөрдөнө.

5.4 Албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгох ба цалин шинэчлэгдэн батлагдах бүрт албан хаагч албан тушаалынхаа үндсэн цалин, түүний нэмэгдлүүдийн талаар мэдээлэл авах бүрэн эрхтэй.

5.5 Албан хаагчдад олгох хоол, унааны мөнгийг цалингийн /Инфляцын өөрчлөлттэй холбон/ өсөлттэй уялдуулан жил бүр шинэчилж төсвөөс олгож байна.

5.6 Нийслэлийн Боловсролын газрын даргаас тусгайлан үүрэг болгон амралтын болон баяр ёслолын үеэр ажилласан албан хаагчид хүсэлтийн дагуу ажилласан хугацааны амралтыг дараа 7 хоногийн ажлын өдрүүдэд олгоно.

Зургаа. Тэтгэмж, тусламж олгох

6.1 Албан хаагчдад эрүүл мэнд болон нийгмийн даатгалын тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгоно. Үүнд:

6.1.1 Төрсөн болон хадам эцэг, эх ,эхнэр /нөхөр/, төрсөн хүүхэд нас нөгчсөн тохиолдолд тухай албан хаагчийн 2 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний  буцалтгүй мөнгөн тусламж олгож болно.

6.1.2 Төрсөн ах, эгч, дүү болон өөрийн шууд асрамжинд байдаг хүн нас нөгчсөн тохиолдолд тухай албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний  буцалтгүй мөнгөн тусламж олгож болно.

6.1.3 Эмнэлэгт 1 сараас дээш хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн, төрсөн болон хадам эцэг, эх, эхнэр /нөхөр/, төрсөн хүүхэд буюу өөрийн асрамжинд байдаг хүмүүсийг 2 сараас дээш хугацаагаар асарсан бол тухай албан хаагчийн 1 сарын албан тушаалын цалинтай тэнцэх буцалтгүй мөнгөн тусламж олгож болно.

6.1.4 Ажилтан, албанхаагчдын өргөдлийн дэс дараалал, амьдралын нөхцөл байдал, ажлын үр дүн зэргийг харгалзан Монгол улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчдыг орон байртай болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор 10000000 /Арван сая/  хүртэлх төгрөгийн  санхүүгийн тусламж үзүүлж болно.

6.1.5 Гэр хороололд амьдардаг албан хаагчдад жилд нэг удаа түлээ нүүрс болон тээврийн зардлын үнийн дүнгийн 100 хүртэлх хувийг байгууллагаас олгож болно.

6.1.6 Байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүст тохиолдсон нөхцөл байдалд /хүндээр өвчлөх, нас нөгчих, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох гэх мэт/ нэг удаагийн буцалтгүй тусламж олгож болно.

6.1.7 Группэд орох, өрхийн  нэг гишүүнд ногдох орлого амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур болсон тохиолдолд албан хаагчдад жилд нэг удаагийн буцалтгүй тусламж олгож болно.

            6.1.8 Шинэ жил, эх үрсийн баярыг тохиолдуулан ажилтны 1 хүүхдэд гарын бэлэг өгнө.

6.1.9 Албан хаагч гэр бүл болсон тохиолдолд 500000 төгрөг /таван зуун мянга/-ийн мөнгөн хөрөнгө буюу эд материалын тусламж үзүүлнэ.

Долоо. Шагнал урамшуулал

7.1 Эрхэлсэн ажил албандаа үнэнч шударга  үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан, байгууллага, хамт олноос зохион байгуулж буй ажилд идэвхтэй оролцсон албан хаагчийг сарын үндсэн цалингаар шагнаж урамшуулна.

7.2 Үр бүтээлтэй ажиллаж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган онцгой гавьяа байгуулсан албан хаагчдыг төрийн одон медалиар шагнуулахаар дээд газарт уламжилна.

7.3 Шагнал урамшуулал, буцалтгүй тусламжийн хэмжээг жил бүр төсөвт тусган батлуулж байна.

7.4 Байгууллага хамт олны эрүүл мэндийг хамгаалах, танин мэдэхүйг дээшлүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах талаар жилд 2-оос доошгүй удаа арга хэмжээ зохион байгуулах ба зардлын тодорхой хувийг төсвөөс зарцуулна.

7.5 Газрын үйл ажиллагааны санхүүгийн үр дүн болон урсгал зардлын хэмнэлтийг албан хаагчдын шагнал урамшуулал, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, байгууллагын орчны тохижилтыг сайжруулахад  зарцуулна.

Найм. Газрын ажлыг төлөвлөх, тайлагнах,

үнэлэх, мэдээлэх

            8.1. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөгжил бүр батлуулж мөрдөнө.

8.2 Хэлтэс, алба дараа жилийн төлөвлөгөөнд оруулах саналаа тухайн оны 4-р улиралд багтаан Захиргааны хэлтэст ирүүлнэ. Захиргааныхэлтэс төлөвлөгөөг нэгтгэн холбогдох албан тушаалтнуудын саналыг авсны үндсэн дээр дараа оны 1-р сарын 10-ны дотор батлуулан холбогдох нэгжид хүргүүлнэ.

8.3 Ажлын төлөвлөгөөний биелэлтийн явц үр дүнг улирал, жилээр гаргаж газрын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

8.4 Хэлтсийн жилийн төлөвлөгөөг дараа оны эхний сарын 5-ны дотор, улирлын төлөвлөгөөг дараа улирлын эхний сарын 5-ны дотор хэлтсийн зөвлөгөөнөөр хэлэлцэн газрын даргаар батлуулна.

8.5 Хэлтсийн төлөвлөгөөний биелэлтийг улирал бүрийн сүүлийн сард багтаан дүгнэнэ.

8.6 Хэлтсийн төлөвлөгөөнд батлагдсан ажлын биелэлтийг улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор, жилийн ажлын тайланг 12 дугаар сарын 15-ны дотор Захиргааны хэлтэст ирүүлнэ. /Санхүү, эдийн засгийн зарим тоо баримтыг дараа оны 1 дүгээр сарын 05-ны дотор тодотгон өгнө/

8.7 Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг нэгжийн менежертэй байгуулсан уг гэрээтэй уялдуулан үйл ажиллагаагаа жил, улирлаар төлөвлөн тайланг батлагдсан журмын дагуу гаргана. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр үнэлж дүгнэнэ.

8.8 Газрын ажлын төлөвлөгөөний биелэлтийг улирал, жилээр гаргаж удирдлага хамт олонд танилцуулж дүгнэлт хийж ажиллахаас гадна газрын зөвлөгөөнийг жилд 2 удаа хийж гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээг дараагийн зөвлөгөөнд мэдээлж байна. Байгууллагын  шуурхай зөвлөгөөнийг 14 хоног тутам хийж ажлаа дүгнэнэ.

Ес. Газраас хэвлэл, мэдээллийн

байгууллагатай харилцах

9.1. Газраас баримталж байгаа бодлого, чиглэл, үйл ажиллагааг мэдээлэх, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах;

9.1.1. Хэлтсийн дарга,мэргэжилтэн нар газрын албан ёсны байр суурийг илэрхийлэхдээ Засгийн газар, Нийслэлийн бодлогыг баримтална.

9.1.2. Газрын албан ёсны хэвлэмэл мэдээллийг газрын дарга, эсвэлорлогч дарга,тэдний эзгүйд хэлтсийн даргаар хянуулан холбогдох байгууллагад хүргүүлэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээх ажлыг Захиргааныхэлтэс эрхлэн гүйцэтгэнэ.

9.1.3. Ажилтнууд нь газрын үйл ажиллагааны талаар хувийн үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэл бичих буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх, хурал, зөвлөгөөн, уулзалт, семинарт оролцож үг хэлэх, лекц уншихдаа өөрийнхөө нэрээр хаяглах буюу газрын албан ёсны байр суурийг илэрхийлээгүй гэсэн тайлбар хийж байна.

9.1.4. Газрын бодлого, үйл ажиллагааны холбогдолтой мэдээ, мэдээлэл, албан ёсны баримт бичгийг дотоод, гадаадын хэрэглэгч нарт зориулан цахим сүлжээгээр (газрын цахим шуудангийн хаяг, цахим нэрийн хуудас зэргээр) түгээх ажлыг тусгай журмаар зохицуулна.

9.1.5. Ажилтан нь газрын бодлого чиглэл, үйл ажиллагааг танилцуулах, албан ёсны мэдээлэл түгээх, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцахдаа хэвлэлийн ажилтнаар дамжуулах бөгөөд аливаа арга хэмжээг зохион байгуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах шаардлагатай бол хэвлэлийн ажилтанд3 хоногийн өмнө мэдэгдэнэ.

9.1.6. Хэвлэлийн ажилтан нь холбогдох албан тушаалтны түгээх мэдээллийг хянаж газрын бодлого үйл ажиллагааны чиглэл, албан ёсны байр суурьт нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийн газрын даргад танилцуулж байна.

9.1.7. Хэвлэлийн ажилтан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээх, газрын бодлого чиглэл, үйл ажиллагаа, албан ёсны байр суурийг сурталчлах ажлыг байнга зохион байгуулах бөгөөд Захиргааныхэлтсийн даргад сар бүр танилцуулж байна.

Арав. Дотоод ажлын хяналт, дэг журам

10.1. Хурал, сургалт, семинарт оролцуулах ажилтныг газрын удирдлага томилж, түүний өгсөн чиглэлийн дагуу томилогдсон ажилтан оролцох бөгөөд тухайн ажилтан нь хүндэтгэх шалтгаангүйгээр таслах, хоцрохыг хатуу хориглоно.

10.3. Ажилтан, албан хаагчид газрын даргын баталсан “Төрийн үйлчилгээний стандарт”-ыг мөрдөж ажиллана.

10.4. Газрын ажилтныг төлөвлөгөөт болон цаг үеийн ажлаар албан томилолтоор ажиллуулах, үр дүнг тооцох асуудлыг Захиргааны хэлтэс хариуцан зохион байгуулна.

10.5. Гадаадад албан томилолтоор явсан, сургалтад хамрагдсан ажилтан тухайн орны ажлын туршлага, өөрийн ажилд нэвтрүүлэх дэвшилтэт саналын талаар газрын ажилтнуудад мэдээлэл хийж байна.

10.6 Албан хаагчдын үүрэг даалгаврын биелэлтийг сайжруулах зорилгоор зөрчлийн хуудсыг хөтөлнө.

10.7. Ажлын байранд дараах зүйлийг хориглоно:

10.7.1. Захиргааны зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэгзүйл (эд хогшил, техник хэрэгсэл) гадагш гаргах

10.7.2. Ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглах

10.7.3. Том хэмжээний хайрцаг,цүнх, чемодан, бусад бараа,материал оруулах;

10.7.4 Ажлын байранд чанга ярих, дуу чимээ гаргах, танхайрах,

10.7.5 Албан хаагчид албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажлын байрны дотоод орчинд тамхитатах;

10.7.6 Албан хаагчид хоорондоо ажлын байранд аливаа нэг  хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдэл гаргах

10.8 журсын 10.7-д заасан заалтыг зөрчсөн албан хаагчдад Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцно.

Арван нэг. Газрын хүний нөөцийн бодлого,

хүндэтгэлийн үйл ажиллагаа

11.1. Газрын ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, түүнд заасан арга хэмжээг газрын стратеги төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ. Газрын ажилтнуудын орон сууц, зуслангийн байрны ахуй нөхцөлийг сайжруулах чиглэлээр төсөл боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

11.2. Газрын ажилтан,  албан хаагчдыг жилд нэгээс доошгүй удаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, нарийн мэргэжлийн эмч нараар зөвлөгөө өгүүлэх,  эмнэлгийн хяналтад авах ажлыг зохион байгуулна.

11.3. Газрын хамт олны ажил мэргэжлийн онцлогтой уялдуулан биеийн тамираар хичээллэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ. Ажилтнуудын биеийн тамир, спортын арга хэмжээнд жил бүр зохих хөрөнгийг төлөвлөн санхүүжүүлж байна.

11.4. Газарт тогтвор суурьшилтай олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарч байгаа ажилтан, албан хаагчид хүндэтгэл үзүүлж, үнэ бүхий зүйл дурсгана.

11.5. Салбарын тэмдэглэлт өдрийг тэмдэглэх үеэр тэргүүний хүмүүсийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх,  туршлага солилцох,  онол, практикийн бага хурал,  уулзалт, үдэшлэг, өдөрлөг,  оюун ухаан сорихболон биеийн тамирын уралдаан тэмцээн, ажил, мэргэжлийн уралдаан зохиох, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулна. Тэмдэглэлт өдрийг түүхэн үйл явдал тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг хүндэтгэх ажилтай хамтатган зохиож болно.

Арван хоёр. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага

12.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн vйл ажиллагаанд хуулиархориглосон зүйлийг зөрчсөн болон удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй  биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан, албантушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, ажлын байранд болон ажлын цагаар албан үүргээ гvйцэтгэж яваа үедээ согтууруулах ундаа,  мансууруулах бодис хэрэглэсэн, ажил тасалсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 47, 48  дугаар зүйл, хөдөлмөрийн тухай хуулийн 131  дүгээр зүйлд заасныг үндэслэн тохирох сахилгын шийтгэл ногдуулна.

12.2. Сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийн харьяалах нэгжийн болон Захиргааны хэлтсийн саналыг үндэслэн газрын даргын тушаалаар ногдуулна.  Уг шийдвэрийг Захиргааны хэлтэс өөрт нь мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт хавсаргаж, шаардлагатай гэж үзвэл хамт олонд мэдээлнэ.

12.3. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчидурьдчилан танилцуулж Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыгшаардах эрхтэй.

12.4. Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд дотоод журамд заасан шагнал, урамшуулал олгохгүй.

12.5. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас газарт эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд сахилгын шийтгэлногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хуульд заасны дагуу эд хөрөнгийнхариуцлага хvлээлгэнэ.

12.6. Энэхүү  дотоод журмын холбогдох заалтыг зөрчиж,албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ажилтан, албан хаагчид сахилгыншийтгэлийг ногдуулна.

12.7. Иргэн ажилд орохдоо бичиг баримтыгхуурамчаар бүрдүүлсэн болох нь нотлогдвол хуулийн байгууллагадшилжүүлнэ.

Арван гурав. Бусад зүйл

13.1. Газрын баримт бичгийн эргэлт, түүнд тавих дотоодын хяналт, байгууллагын архивт баримт шилжүүлэх, архивын баримт ашиглахтай холбогдсон асуудлуудыг газрын даргын тушаалаар батлагдсан журмаар зохицуулна.

13.2. Газрын үйл ажиллагаатай холбоотой бусад асуудал нь энэхүү журмаар зохицуулагдаагүй бол холбогдох хуулиар зохицуулна.

Арван дөрөв. Хүчин төгөлдөр болох

          14.1 Энэхүү  журам  нь газрын  даргын  тушаалаар батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

 

—о0о—