2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр ангийн 1160 бүлэгт 40486 суралцагч элсэн суралцаж байна. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн 72 хувь нь буюу 25816 хүүхэд цахимаар, 14670 хүүхэд уламжлалт хэлбэрээр бүртгүүлж нэгдүгээр ангид элсэн орлоо. Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төв, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр 255 бүртгэгч багш, ажилтан ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулснаар: Орон зай цаг хугацаа хамаарахгүй хаанаас ч хялбар бүртгүүлэх боломжтой болсон.

 Бүртгэлийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болсон.

 Сургууль дээр элсэлт зохион байгуулах үйл ажиллагаа хялбар болсон.

 Боловсролын мэдээллийн системд шууд бүртгэдэг болсон.