Нийслэлийн Боловсролын газрын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлан, гэрчилгээ

NBG 2020 audit

2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр                                          Улааанбаатар хот

 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны төсвийн саналыг тусгай зориулалтын шилжүүлэг 207.6 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны орлого 11.9 тэрбум, туслах үйл ажиллагааны орлого 3.2 тэрбум төгрөг нийт 222.7 тэрбум төгрөгөөр тооцож тусгасан.

2021 оны тусгай зориулалтын шилжүүлэг өмнөх оныхоос 26.7 тэрбум төгрөгөөр буюу 11.4 хувиар буурсан байна.

2021 оны төсвийн саналд төрийн өмчийн 159 сургуулийн 8373 бүлэгт 283,130 суралцагч, төрийн бус өмчийн 132 сургуулийн 2062 бүлэгт 42,107 суралцагч суралцагч, тусгай 4 сургуулийн 144 бүлэгт 1322 суралцагч, Албан бус насан туршийн боловсролын 8 төвд 752 суралцагч, нийт 203 байгууллагад 327,310 суралцагч суралцахаар тооцоолсон.

2021 онд ерөнхий боловсролын сургуулийн санхүүжих дундаж хүүхдийн тоо нь өмнөх оны статистик тооноос 34852 хүүхэд буюу 12 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Хөрөнгө оруулалт

2020 оны 11 дүгээр сарын байдлаар  улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 9 сургуулийн барилга, өргөтгөл ашиглалтанд орж хүчин чадлыг 5470-р нэмэгдүүлсэн.

Улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 2021 онд ашиглалтанд орох 47 барилга, байгууламж /Үүнд: 34 сургуулийн барилга болон өргөргөл, 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заалны барилга, 1 Албан бус насан туршийн боловсролын төв/ шинээр ашиглалтад орж хүчин чадал 23410-р нэмэгдэхээр тооцон сургалтын үйл ажиллагааг барилгын ашиглалтанд орох хугацаагаар тооцоолж урсгал зардлыг төсөвт тооцож тусгасан. 

Орон тоо

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуульд 16060 / Үүний 11390 багш, 4670 ажилтан албан хаагч/ багш, ажилтан ажиллаж байгаа бөгөөд өмнөх оныхоос 1261-р нэмэгдсэн байна. 2020 оны сүүлийн сар болон 2021 онд шинээр сургууль, сургуулийн өргөтгөл ашиглалтанд ороход багш, ажилчдын тоо 16358 болон нэмэгдэхээр тооцон тусгасан.  

Цалин хөлс, урамшуулал

Үндсэн болон нэмэгдэл цалингийн зардалд 154.9 тэрбум төгрөг батлагдсан нь 2020 оныхоос 8.4 хувиар буурсан. Урамшуулалын зардалд мөнгө батлагдаагүй байна.

Цалин, хөлсний бууралт нь

  • Үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл, лаборатори сургуулиудын нэмэгдлүүд тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт батлагдаагүй шалтгаанаас болж байна. Уг асуудлыг БШУЯ-наас тодруулахад тус нэмэгдлүүдийг 2021 онд Улсын төсвөөс санхүүжүүлж, аймаг, нийслэлийн БСУГ-аар дамжуулан олгоно гэсэн чиглэлийг өгсөн.

2020 оны төсөвт тусгагдсан тус нэмэгдлүүдийн хэмжээг хүснэгтээр харуулбал:

Үзүүлэлт Багш Ажилчид НИЙТ
Ур чадварын нэмэгдэл 15,778,071.43 2,687,088.34 18,465,159.77
Лабораторийн нэмэгдэл 4,423,500.00 735,772.23 5,159,272.23
Үр дүнгийн урамшуулал 9,243,707.14 3,002,124.40 12,245,831.54
29,445,278.57 6,424,984.96 35,870,263.54

Байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг 12.5 хувиар тооцон НДШ-ийн зардалд 18.7 тэрбум төгрөгийг тусгасан.

Үдийн цай, хоолны зардал

Сургуулийн сурагчдын үдийн цайны зардал болон тусгай сургуулийн өдрийн хоолны зардал, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор батлагдсан хоолны зардлын дундаж нормативаар батлагдсан зардлаар тооцсон.

Үүнд сургуулийн 1-5 дугаар ангийн 1 суралцагчийн өдрийн үдийн цайны зардлыг  900 төгрөгөөр тооцон 153,933 суралцагчдад үдийн цайны зардалд 17.9 тэрбум төгрөг, тусгай сургуулийн 1 суралцагчийн өдрийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тооцон 1322 суралцагчдад 0.7 тэрбум төгрөг, дотуур байрны 1 хүүхдэд өдрийн хоолны зардлыг 3475 төгрөг буюу 818 хүүхдэд нийт 0.5 тэрбум төгрөг тусгасан. 

Бусад хувьсах зардал

Хувьсах зардлыг тооцохдоо Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах” 242 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлыг тооцон 3.6 тэрбум төгрөгийг тооцож тогтоолоор батлагдсан 10 зардалд хуваан тусгасан. Тээвэр шатахууны зардлыг хүүхдийн автобустай сургуулиудад хуваарилан 216.0 сая төгрөгийг тусгасан.

Төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардлын санхүүжилт 

2020 оны төсөвт төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардал болон үдийн цайны санхүүжилт  13.3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсөвт 8.8 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 4.5 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан.

Санхүүжилтийн бууралтын талаар БШУЯ-наас тодруулахад Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтын дүнд өөрчлөлт орно гэсэн чиглэлийг өгсөн боловч одоогоор эрх зүй нь батлагдаагүй учир хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолоор төрийн бус өмчийн сургуулийн 42,107 хүүхдэд 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тооцсон.

Дэлгэрэнгүй үзэх

2020 оны  11 дүгээр сарын 22-ний өдөр                                         Улааанбаатар хот

2021 оны төсвийн  жилд төрийн өмчийн  310 цэцэрлэгийн 2798 бүлэгт 91235 хүүхэд, төрийн бус өмчийн 423 цэцэрлэгийн 1395 бүлэгт  31204 хүүхэд,  нийт  733 цэцэрлэгийн 4193 бүлэгт, 122439 санхүүжих дундаж хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар тооцож, 187.7 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан.

2021 оны төсвийн төсөл нь өмнөх оны батлагдсан төсвөөс  18,2 тэрбум  төгрөг буюу  10,7  хувиар  буурсан байна. /Хавсралт 1/

Санхүүжих хүүхдийн тоо

Сүүлийн 2 жилийн санхүүжих дундаж хүүхдийн тооны гүйцэтгэл,  2019-2020 оны хичээлийн жилийн статистик тоо мэдээ, 2021-2023 оны төсвийн төслийн санал байрны хүчин чадлын тоо хэмжээг үндэслэн, Засгийн газрын 242 дүгээр тогтоолын аргачлалыг баримтлан төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн санхүүжих дундаж  хүүхдийн тоог тооцсон. 2021 онд  санхүүжих хүүхдийн тоо өмнөх оны үзүүлэлтээс   6387 хүүхэд буюу  5,5 хувиар  буурсан үзүүлэлттэй  байна.

Хөрөнгө оруулалт

Улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2021 онд 58 цэцэрлэгийн барилга, 9 бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орохоор  тооцон  504 бүлэг, 10086 хүүхэд, 2171 орон тоо, цалин хөлс нэмэгдэл урамшил, НДШ, бусад урсгал зардлыг тооцон 2021 оны төсөвт 18.9 тэрбум төгрөг тусгасан.

Цалин хөлс, урамшуулал

2021 оны батлагдсан төсвийн 58 хувийг багш, ажилтны цалин хөлс,  нэмэгдэл  урамшууллын зардал эзэлж байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад мөрдөгдөж байгаа орон тооны жишиг норматив байхгүй тул цалин хөлсийг тооцохдоо 2020-2021 оны хичээлийн жилд статистик мэдээллээр ажиллаж байгаа багш ажиллагсдын орон тоо, сарын үндсэн цалингийн дундажийг тооцохдоо Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дүгээр тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээг тус тус баримталсан.

Төрийн өмчийн 310 цэцэрлэгийн 11936 багш ажиллагсдын үндсэн цалинг 95,7 тэрбум төгрөг, нэмэгдэлд 4,8 тэрбум төгрөг, үр дүнгийн урамшуулалд 8.7 тэрбум төгрөгөөр тус тус тооцон нийт цалин хөлс,  урамшуулалын зардалд  109,2 тэрбум төгрөг тусгасан. Байгууллагаас төлөх НДШ-ийн хувь хэмжээг 12.5 хувиар тооцон 13.7 тэрбум төгрөгийг тусгасан.

Хүүхдийн хоолны зардал

  Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан хоолны зардлын дундаж нормативийг баримтлан тооцохдоо хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа болон зардлыг 15,8 хувиар бууруулж, төрийн өмчийн цэцэрлэгийн 91325 хүүхдийн хоолны зардалд  34,8 тэрбум төгрөгийг тусгасан.

Бусад хувьсах зардал

   Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах” 242 дугаар тогтоолын дагуу нэг хүүхдэд ногдох бусад хувьсах зардлыг 23 хувиар бууруулан 1,6 тэрбум төгрөгийг тооцож тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан 10 зардалд хуваарилан тусгасан.

            Төрийн бус өмчийн цэцэрлэг

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын дагуу төрийн бус өмчийн 423 цэцэрлэгийн 1395 бүлгийн 31204 хүүхдэд  ногдох хувьсах зардалд  28,3 тэрбум төгрөг тусгасан.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/650, А/972 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан 136 төрийн бус өмчийн цэцэрлэгийн хүүхдийн тоог 2019-2020 оны хичээлийн жилийн статистик тоо мэдээг үндэслэн 2021 оны төсвийн төслийн саналд  тусгасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/14 дүгээр  захирамжийн дагуу цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй , цэцэрлэггүй хороодын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд 3087 хүүхдийг хамруулах,  мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/17 дугаар тушаалын хүрээнд цэцэрлэгт 5 настныг бүрэн хамруулах зэргийг үндэслэн СӨБ-д хамрагдсан нэмэлт 1643 хүүхэд нийт 4730 хүүхдийн хувьсах болон хүүхдийн хоолны зардлыг төсөвт тооцон тусгасан.

Дэлгэрэнгүй үзэх

2020 оны 07 дүгээр сарын 24-ны өдөр                                        Улаанбаатар хот

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 2021 оны төсвийн төсөл, 2022-2023 оны төсвийн төсөөллийг  Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Боловсролын тухай хууль, Орон нутгийн төсвийн  төсөл боловсруулах журам батлах тухай Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаал, “Монгол улсын 2019-2020 оны  төсвийн төсөл”  боловсруулах удирдамж чиглэл,  Сангийн яамнаас  төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2021 оны төсвийн төсөл, 2022-2023 оны төсвийн төсөөлөл бэлтгэх удирдамж,  төсвийн төслийг боловсруулахад баримтлах суурь үзүүлэлт, бусад холбогдох эрх зүйн акт  зэргийг тус тус үндэслэн  хянаж нэгтгэн боловсруулсан болно.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн 685 хүүхдийн цэцэрлэгийн 3539 бүлэгт 120576 хүүхэд хамрагдаж байна. Нийслэлийн хэмжээний сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтын бохир жин 81.5 хувьтай байна.

2021 онд нийслэлийн төрийн өмчийн  316 цэцэрлэгийн 2800   бүлэгт   117925  хүүхэд, төрийн бус өмчийн  437  цэцэрлэгийн  1445 бүлэгт   33049  хүүхэд хүмүүжихээр тооцож,  нийт  279.3 тэрбум төгрөгөөр тооцон төсвийн төсөлд нэгтгэн боловсруулсан.

  Нийт  150974 хүүхэд төсвийн төсөлд  санхүүжихээр тусгагдсанаас  113994 хүүхэд өдрийн цэцэрлэгт, 2452 хүүхэд 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт, 567 хүүхэд хувилбарт сургалтад , 588 тусгай болон  хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд тус тус  хүмүүжихээр төсвийн төсөлд тусгагдлаа.

2021 онд цэцэрлэгийн санхүүжих дундаж хүүхдийн тоо нь өмнөх оны статистик  тооноос    30398 хүүхэд буюу  25.2  хувиар өссөн, 2021 оны төсвийн төсөл  өмнөх оны батлагдсан төсвөөс  73.4 тэрбум төгрөг буюу  35.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн  сургуулийн өмнөх боловсролын  2021 оны төслийн өсөлт,
өсөлтийн хувь хэмжээ  / дүүргээр /    

 / мянган төгрөг/             

 Дүүрэг  Байгууллагын тоо   Хүмүүжих
хүүхдийн тоо 
 Ажиллах орон тоо   Батлагдсан төсөв
2020 он 
 2020 оны
төсвийн
төсөл 
 Төсвийн
өсөлт
 Өсөлтийн
%
Баянгол 104 22,496 1700 32,798,120 42,580,459.3 9,782,339.0 29.8%
Баянзүрх 211 35,417 2373 42,629,189 57,048,679.7 14,419,490.6 33.8%
 Сүхбаатар 70 15,374 1369 22,387,486 30,925,831.1 8,538,345.5 38.1%
Сонгино
хайрхан
138 31,013 2933 45,776,930 60,770,627.6 14,993,697.3 32.8%
Чингэлтэй 63 15,398 1555 23,499,342 33,426,813.6 9,927,471.6 42.2%
Хан-Уул 135 23,810 1473 26,333,275 37,346,600.3 11,013,325.2 41.8%
Налайх 19 4,181 408 5,606,985 7,909,438.1 2,302,453.3 41.1%
Багануур 11 2,959 415 6,045,488 8,184,891.6 2,139,403.3 35.4%
Багахангай 2 325 55 848,177 1,088,090.2 239,913.7 28.3%
 ДҮН 753 150,974 12,281 205,924,992.0 279,281,431.6 73,356,439.6 35.9%

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр  2020 онд 60 цэцэрлэгийн барилга, барилгын өргөтгөл, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орохоос одоогийн байдлаар 4 цэцэрлэг ашиглалтад орсон ба  хүлээгдэж байгаа  цэцэрлэгүүдийг  2020 онд багтан ашиглалтад орно гэж үзэн, 2021 оны төсвийн төсөлд  60 цэцэрлэгийн 719 бүлэг, 9185 хүүхэд, 1904 багш ажилчдын  орон тоо,  ажиллах хугацааг   бүтэн жилээр  тооцон цалин хөлс, хувьсах зардал, хоолны зардлыг  тусгасан.

 Мөн Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр  2021 оны 09 дүгээр сараас  шинээр ашиглалтад  орох  25 цэцэрлэгийн барилга, барилгын өргөтгөл, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга нийт 31  цэцэрлэгийн 200 бүлэг 5110 хүүхдийн хүчин чадалд суурилан,  ажиллах орон тоог  752 –аар тооцон, цалин, НДШ, хүүхдийн хоол, бусад хувьсах зардалд нийт 7,3 тэрбум төгрөгийн төсвийг төсөлд тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382, 2019 оны 472 дугаар тогтооын дагуу багш албан хаагчдын цалин хөлс нэмэгдэл урамшууллыг тооцоолсон.

Төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын 6458 багшид 103,2 тэрбум төгрөг, 5823 удирдах болон үйлчлэх албан хаагчдад 61,0 тэрбум төгрөгийг нийт цалин хөлс нэмэгдэл урамшуулллын зардалд 164,2 тэр бум төгрөгийг  тооцон тусгасан. Үүнээс:

  • Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам” –ыг баримтлан төрийн үйлчилгээний байгууллагад 6-аас дээш жил ажилласан  5953 ажилтанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 5,7 тэрбум төгрөгийг цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд  нэмэгдүүлэн тусгасан.
  • Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу 11404 багш ажилтанд олгох улирлын ажлын үр дүнд олгох  мөнгөн урамшууллын зардалд 15,2 тэрбум  төгрөгийг тусгасан.
  • Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын дагуу багш ажилтнуудад олгох ур чадварын нэмэгдлийг сар бүр 20 хувиар дундажлан  тооцож,  нийт  16,5 тэрбум төгрөгийн  зардлыг тусгасан.

  Шинээр  байгуулагдсан төрийн бус өмчийн  9 цэцэрлэгийн  37 бүлэг,  769  хүүхдийн хүчин чадлаар тооцон  урсгал санхүүжилтыг байрны хүчин чадал, хүүхдийн тооны үзүүлэлтийг баримтлан төсвийг тооцсон.

Нийслэлийн  Засаг даргын 2019 оны А/14 дүгээр захирамжийн хүрээнд  цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгаа нийслэлийн зарим дүүрэг, цэцэрлэггүй хороодын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах зорилгоор төрийн бус өмчийн  128 цэцэрлэгийн зорилтот бүлгийн 3087 хүүхдийг үргэлжлүүлэн  суралцуулахад олгох хувьсах болон хоолны зардалд 3,9 тэрбум төгрөгийг тусгасан.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна” гэсний дагуу  хичээл практик дадлага сургуулилтын зардалд  1,8 тэрбум  төгрөгийг  тусгасан.

Засгийн газрын 7 дугаар тогтоолын хавсралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баримтлан  цэцэрлэгийн 206 төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжиин зардалд 3,4 тэрбум төгрөг, Боловсролын тухай хуулийн 43.1.7-ийн дагуу 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид хамрагдах  10 багшийн өргөдлийн дагуу буцалтгүй тэтгэмжийн мөнгийг, мөн төсөвт  байгууллагын төсөвт нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардалд 497,7 сая төгрөгийг тус тус тооцон тусгасан. /Шагналын дагалдах, хөдөө орон нутагт ээлжийн амралтаар явсны ирэх очих замын зардал,  байгууллагын дотоод журмын дагуу түлээ нүүрсний хөнгөлөлт, ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, гачигдал гарсан иргэнд буцалтгүй тусламж,  тэтгэмж олгох,… гэх мэт зардалд зориулагдах/

Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолын  дагуу  хүүхдийн хоолны зардлыг өдрийн цэцэрлэгт 2475 төгрөгөөр, хувилбарт сургалтын  хоолны зардал 1237,5 төгрөгөөр, 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн хоолны зардал 3600 төгрөгөөр тус тус тооцон нийт  55,8 тэрбум төгрөгийг тооцон төсвийн төсөлд тусгасан.

Шинээр  2021 онд байгууллагын дэргэдэх төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг ажиллуулах /Хууль зүйн яамны 3 бүлэг, АШУҮИС-ийн 3 бүлэг  Иргэний нисэхийн ерөнхий газрын 3 бүлэг/ нийт 9 бүлгийн 255 хүүхдийн  хүмүүжүүлэхэд шаардагдах орон тоо,  урсгал санхүүжилтийг холбогдох төрийн өмчийн цэцэрлэгийн төсөвт тооцон тусгасан. Нийслэлийн хэмжээнд нийт 18  төрийн өмчийн цэцэрлэгийн харьяанд  59 салбар бүлэг, 1480  хүүхэд  хүмүүжихэд  шаардагдах урсгал санхүүжилтийг  тусгасан болно.

Төрийн Аудитын тухай хуулийн 18.6 дахь заалт, Үндэсний Аудитын газрын санал, Сангийн сайдын 256 тоот тушаалын дагуу аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээний жишгийн үнэлгээгээр тооцон, төсөвт байгуулагуудад өнгөрсөн жилд байгуулсан гэрээг үндэслэн  жилд 2 удаа гүйцэтгэлийн аудит орохоор тооцож, нэг цэцэрлэг аудитын төлбөрт 550.0 мянган төгрөг нийт 152.9 мянган төгрөгийн зардлыг тусгасан.

2021 оны төсвийн төсөлд төрийн бус өмчийн 437 цэцэрлэгийн 33049  хүүхдэд   ногдох хувьсах зардлыг Засгийн газрын 2016 оны  242 дугаар тогтоолын дагуу хувьсах зардлын нормативт зардлаар тооцон  нийт 29 тэрбум  360,5 сая төгрөгөөр тооцож төлөвлөсөн.

Төрийн бус өмчийн цэцэрлэгийн  хувьсах зардлыг тооцохдоо  Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах ” 242 дугаар тогтоолын дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах дундаж норматив цалингийн зардал 707,3 мянган төгрөг, ажил олгогчийн төлөх шимтгэл 11 хувиар буюу 77,8 мянган төгрөг,  бусад хувьсах зардлыг 22,8 мянган төгрөгийн нормативт зардлыг баримтлан  тооцсон.

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэв шинжтэй төрийн өмчийн 2 цэцэрлэг, төрийн бус өмчийн  7 цэцэрлэгийн урсгал санхүүжилтыг Засгийн газрын  2012 оны 185 тоот тогтоолын дагуу  3.3.2 дахь хэсгийг үндэслэн нэг суралцагчийн хувьсах  зардлын нормативийг  3 дахин нэмэгдүүлж , 1 тэрбум 493,0 сая төгрөгөөр тооцож тусгасан.

 Нийслэлд 24 цагийн үйл ажиллагаатай 17 цэцэрлэг байгаагаас төрийн бус өмчийн 2 цэцэрлэг байна. / СБД-ийн Цасан гоо , Налайх дүүргийн Тэнүүн төгөл цэцэрлэг/  Эдгээр цэцэрлэгийн урсгал санхүүжилтийг Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж норматив, санхүүжүүлэх аргачлал батлах ” 242 дугаар тогтоолын дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах дундаж нормативийг хувьсах зардлыг дундаж хэмжээг тооцох  итгэлцүүрээр нэмэгдүүлэн тооцож, тусгасан.

 

 

Боловсруулсан:    СӨБ-ийн төсөв санхүүгийн

мэргэжилтэн                               Ч.Билэг-Оюун

 

Хавсралт файл татах: ТАТАХ

2020 оны 07 дүгээр сарын 25-ны өдөр                                     Улаанбаатар хот

 

Нийслэлийн ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын  2021 оны төсвийн төсөл, 2022-2023 оны төсвийн төсөөллийг  Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Боловсролын тухай хууль, Орон нутгийн төсвийн  төсөл боловсруулах журам батлах тухай Сангийн сайдын 2012 оны 244 тушаал болон бусад холбогдох эрх зүйн акт  зэргийг  үндэслэн хянаж нэгтгэн боловсруулсан.

2021 онд нийслэлийн төрийн өмчийн 163 сургуульд 322137 суралцагч, тусгай 4 сургуульд 1431 суралцагч, төрийн бус өмчийн 124 сургуульд 48280 суралцагч, 9 АБНТБТөвд 1123 суралцагч хамрагдахаар тооцоолж 2021 оны төсвийн төсөлд тусгай зориулалтын шилжүүлгийн дүнг 396.5 тэрбум төгрөгөөр тооцон нэгтгэн боловсруулсан.

Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2020 онд 33 сургуулийн барилга, 4 спорт заалны барилга, 6 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтанд орохоор тооцоолж, 2021 оны төсвийн төсөлд орон тоо, хувьсах зардлыг бүтэн ажиллахаар тооцон тусгасан.

Мөн Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2021 онд 13 сургууль, 2 спорт заал, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 дотуур байрны барилга нийт 22 барилга ашиглалтанд орохоор тооцоолж багш, албан хаагчдын цалин хөлс, хувьсах зардал, үдийн цайны зардлыг төсөвлөж тооцсон.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382,  2019 оны 472 дугаар тогтоолын дагуу багш, албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг тооцоолсон.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12293 багшид 200.8 тэрбум төгрөг, 7295 удирдах болон үйлчлэх албан хаагчдад 61.3 тэрбум төгрөг, тусгай сургуулийн 222 багшид 4.0 тэрбум төгрөг, 207 удирдах болон үйлчлэх албан хаагчдад 2.2 тэрбум төгрөг, дотуур байрны 63 багш, албан хаагчдад 0.6 тэрбум төгрөг, Албан бус-насан туршийн боловсролын төвийн 208 багш, албан хаагчдад 2.3 тэрбум төгрөг нийт цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг зардалд 295.5 тэрбум төгрөгийг тооцож тусгасан.

Цалингийн тооцоололд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.9 “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, холбогдон гарах зардлыг төсвийн төсөлд тусгаж, хэрэгжүүлэх”-д гэж заасны дагуу 165 хоол зүйч, 419 тогооч, 432 гал тогооны туслагчийн орон тоог 2021 оны 9 дүгээр сараас ажиллахаар тооцоолон 3.1 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно”-д гэж заасны дагуу сургуулиас ирүүлсэн саналын дагуу 822 туслах багшийн цалинг тооцон 9.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих Нийтийн тээврийн парк шинэчлэлт төсөл, арга хэмжээний хүрээнд хүүхдийн автобусны 163 жолоочийн цалингийн зардалд 1.4 тэрбум төгрөгийг тооцон төсөвлөсөн.

Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 “Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын хоёр хувь хүртэл хэмжээний зардлыг зарцуулна”-д гэж заасны  дагуу нийт хувьсах зардлын хоёр хувь болох 2.2 тэрбум төгрөгийг тооцон төсөвлөсөн.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу сургуулийн 296 төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжиин зардалд 5.8 тэрбум төгрөг, Боловсролын тухай хуулийн 43.1.7-ийн дагуу 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжид хамрагдах 21 албан хаагчдад өргөдлийн дагуу 98 сая төгрөгийн буцалтгүй тэтгэмжийн мөнгийг тооцон төсөвлөсөн.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолын дагуу хүүхдийн хоолны зардлыг төрийн болон төрийн бус өмчийн 1-5 дугаар ангийн 205976 сурагчдад 30.1  тэрбум төгрөгийг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 0.7 тэрбум төгрөг, тусгай сургуулийн хүүхдийн хоолны зардалд 0.6 тэрбум төгрөгийг тооцон төсвийн төсөлд тус тус тооцон тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлал батлах тухай” тогтоолын дагуу бусад хувьсах зардлыг 4.2 тэрбум төгрөгөөр тооцож тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Хувьсах зардлын дундаж нормативаар санхүүжүүлэх аргачлал батлах тухай” тогтоолын дагуу төрийн бус өмчийн 124 сургуульд 48280 суралцагч сурахаар тооцон хувьсах зардалд 14.7 тэрбум төгрөгийг, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолын дагуу үдийн цайны зардалд 3.6 тэрбум төгрөгийг тооцон тусгасан.

 

 Хянасан: Санхүү, хөрөнгө оруулалтын

 төлөвлөлтийн хэлтсийн дарга                                                   Ж.Энхтөр

Боловсруулсан: Ерөнхий боловсролын

сургуулийн төсөв санхүүгийн мэргэжилтэн                              Д.Тамир

 

Хавсралт файл татаж авах: ТАТАХ