Сургуулийн барилгыг 2023 онд бүрэн ашиглалтад оруулж, суралцагчдаа хүлээн авахаар төлөвлөж байна.

Нийслэлийн боловсролын салбарын 2022 оны хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний танилцуулга

2022.03.15

            Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод өмнөх онуудаас он дамжин хэрэгжиж буй болон 2022 онд шинээр хэрэгжихээр батлагдсан 51 сургууль, 92 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 4 спорт заал, 2 дотуур байр, нийт 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

           Монгол Улсын 2022 оны төсөвт 7 сургууль, 17 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 32 барилга байгууламж шинээр барих хөрөнгө батлагдсан.

          Нийслэлийн 2022 оны орон нутгийн төсөвт 6 сургууль, 9 цэцэрлэг 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, 2 дотуур байр, нийт 27 барилга барих хөрөнгө батлагдсан. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд 2022 онд шинээр 3 цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн.

          Энэхүү нийслэлийн боловсролын салбарт хэрэгжиж буй 176 сургууль, цэцэрлэгийн барилгыг санхүүгийн эх үүсвэрээр задлан харуулбал дараах байдалтай байна.

    Улсын төсөв Нийслэлийн төсөв Дүүргийн төсөв АХБ-ны зээлийн төсөл Бусад төслүүд Дүн
1 Сургууль 35 8   7 БНХАУ-ын буцалтгүй тусламж-1 51
2 Цэцэрлэг 58 11 ХУД-3 17       Гэр хорооллыг хөгжүүлэх төсөл- 3 92
3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор  

18

 

9

       

27

4 Спорт заал 3 1       4
5 Дотуур байр   2       2
  Дүн 114 31 3 24 4 176

 

       Монгол Улсын 2022 оны төсөвт батлагдсан боловсролын салбартай холбоотой хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс нийт 27 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх нийслэл хотод шилжин ирсэн. Дээрх 27 төсөл арга хэмжээнээс 15 нь шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн барилга, 2 нь өмнөх онуудад ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үлдэгдэл санхүүжилт, үлдсэн 10 нь тоног төхөөрөмж, тохижилтын төсөл, арга хэмжээнүүд байна.

Тендер зарлагдсан

 

Сургуулийн барилга, спорт заал /БЗД, 26-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СХД, 42-р хороо/,

2
Тендер шалгаруулалт хүлээгдэж байгаа

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /БНД, 3-р хороо/, Цэцэрлэгийн барилга /БЗД, 2-р хороо/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 33-р хороо/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /СХД, 21-р хороо/, Цэцэрлэгийн барилга худалдан авах /СХД, 37-р хороо/, Сургуулийн барилгын өргөтгөл /СБД, 31-р сургууль/, Цэцэрлэгийн барилга /БЗД, 24-р хороо/,  Цэцэрлэгийн барилга /СХД, 23-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СХД, 43-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СХД, 40-р хороо/, Цэцэрлэгийн барилга /СБД/, Цэцэрлэгийн барилга /ХУД, 18-р хороо/, Цэцэрлэгийн барилга /БГД/

13

 

         Дээрх ажлуудаас тоног төхөөрөмж, тохижилтын 7 төсөл, арга хэмжээнд Нийслэлийн Боловсролын газар захиалагчийн хяналт тавьж ажиллахаар батлагдаад байна.

         Монгол Улсын 2022 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбартай холбоотой нийт 20 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх Төрийн худалдан авах ажиллагааны газарт шилжсэн.

          Монгол Улсын 2022 оны төсөвт шинээр баригдахаар батлагдсан 32 сургууль, цэцэрлэгийн барилгаас 17 сургууль, цэцэрлэгийн барилгын барилгын худалдан авах ажиллагааны эрх Төрийн худалдан авах ажиллагааны газарт эрх шилжсэн. Энэхүү төсөл, арга хэмжээний явц дараах байдалтай байна.

Тендер зарлагдсан

 

Цэцэрлэгийн барилга, 50 ор, /БГД, Өргөө цэцэрлэг, Тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилга, 150 ор, /ЧД, 17-р хороо/, Сургуулийн барилга,/ХУД, 8-р хороо/, Сургуулийн спорт заалны барилга, /ХУД, 60-р сургууль/, Сургуулийн барилга буулгаж барих /БГД, 93-р сургууль/, Сургуулийн барилга /НД, 5-р хороо/

 

 

6

Тендер шалгаруулалт хүлээгдэж байгаа

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /БГД, 10-р хороо/, Сургуулийн барилга буулгаж, барих /БГД, 28-р сургууль/, Цэцэрлэгийн барилга худалдан авах, 300 ор /БГД, 24-р хороо/, Цэцэрлэгийн барилга буулгаж барих /БЗД, 52-р цэцэрлэг/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /НД, 4-р хороо/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 4-р хороо/, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор /ХУД, 8-р хороо/, Цэцэрлэгийн барилга буулгаж, барих /ХУД, 49-р цэцэрлэг/, Цэцэрлэгийн барилга буулгаж, барих /ЧД, 108-р цэцэрлэг/, Цэцэрлэгийн барилга буулгаж, барих /ЧД, 74-р цэцэрлэг/, Сургуулийн барилга, 960 суудал, спорт заал /ЧД, 17-р хороо/,

 

 

 

11

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

            Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод өмнөх онуудаас он дамжин хэрэгжиж буй болон 2021 онд шинээр хэрэгжихээр батлагдсан нийт 152 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

  1. Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 2016-2021 оны хооронд баригдаж буй цэцэрлэгийн орны тоо, хүчин чадал, төсөвт өртгийн хэмжээ
  Он Ашиглалтад орсон цэцэрлэгийн барилгын тоо Хүчин чадал Нийт төсөвт өртөг   /тэрбум.төгрөг/
1 2016 17 2580 20.8
2 2017 16 1955 16.3
3 2018 13 2390 21.7
4 2019 31 5130 51.9
5 2020 22 3710 38.9
  Дүн 99 15805 149.6
6 2021 /төлөвлөгөө/ 57

 

10050 37.6

  1. Улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 2016-2021 оны хооронд баригдаж буй сургуулийн барилгын тоо, хүчин чадал, төсөвт өртгийн хэмжээ
  Он Ашиглалтад орсон сургуулийн барилгын тоо Хүчин чадал Нийт төсөвт өртөг /тэрбум.төгрөг/
1 2016 5 2000 10.1
2 2017 8 6840 56.7
3 2018 3 2240 7.3
4 2019 17 8550 49.0
5 2020 10 6130 70.8
  Дүн 43 25760 193.9
6 2021 /төлөвлөгөө/ 32 20440

 

173.6

  1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 2016-2021 оны хооронд баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын тоо, хүчин чадал, төсөвт өртгийн хэмжээ
  Он Ашиглалтад орсон бага сургууль, цэцэрлэгийн барилгын тоо Хүчин чадал Нийт төсөвт өртөг /тэрбум.төгрөг/
1 2016 12 3600 33.6
2 2017  
3 2018  
4 2019  
5 2020
  Дүн 12 3600 33.6
6 2021 /төлөвлөгөө/ 9 2580 29.3

  1. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод 2016-2021 оны хооронд баригдаж буй спорт заалны тоо, төсөвт өртгийн хэмжээ
  Он Ашиглалтад орсон спорт заалны тоо Нийт төсөвт өртөг   /тэрбум.төгрөг/
1 2016 1 0.83
2 2017 1 2.81
3 2018 1 0.65
4 2019 5 6.22
5 2020 4 3.4
  Дүн 12 13.91
6 2021 /төлөвлөгөө/ 2 1.75

  1. 3 ээлжээр хичээллэж байгаа сургууль, бүлэг, хүүхдийн тоо
  Хичээлийн жил 3 ээлжээр хичээллэж буй сургуулийн тоо 3 ээлжээр хичээллэж буй бүлгийн тоо 3 ээлжээр хичээллэж буй хүүхдийн тоо
1 2016-2017 31 222 8706
2 2017-2018 23 173 6932
3 2018-2019 20 166 7012
4 2019-2020 1 17
5 2020-2021 0 0 0

  1. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь
  Хичээлийн жил 2-5 насны хүүхдийн тоо Нийт цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо Хамран сургалтын бохир жин
1 2016-2017 145917 101034 69.2
2 2017-2018 146295 113521 77.6
3 2018-2019 146252 117231 80.1
4 2019-2020 147043 120576 82.0

                Нийслэл хотод 2016-2020 оны хооронд нийт 99 цэцэрлэгийн барилга, 43 сургуулийн барилга, 12 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж, цэцэрлэгийн хүчин чадлыг 15805-иар, сургуулийн хүчин чадлыг 25760-иар, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 3600-иар тус тус нэмэгдүүлсэн байна.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР