МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН “АЛХАМ АЛХМААР” АЯН ЭХЭЛЛЭЭ

#өөрийгөө_ойлго

#мэргэжлээ_ойлго

#шийдвэр_гарга

Хүний ирээдүйг тодорхойлох, амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг бол мэргэжил сонголт билээ. Тун удахгүй сар гаруйн дараа 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ.

Иймд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад зориулсан “АЛХАМ АЛХМААР” мэргэжил сонголтын аян эхэллээ.

 

Уг аяны хүрээнд www.mycareer.mn болон www.myfuture.mn сайтаар дамжуулан

Өөрийгөө танихад зориулсан сэтгэл зүйн тестүүд;

Мэргэжлүүдийн талаар судлах заавар;

Мэргэжлээ сонгоход анхаарах зүйлс, зөвлөмж болон мэдээллийг алхам алхмаар хүргэх болно.

 

Өөрийн онцлог, сонирхож буй ажил, мэргэжил болон элсэн суралцах сургуулийнхаа тухай мэдэж авах нь таныг илүү оновчтой сонголт хийхэд туслах болно

Боловсрол, шинжлэх ухааны яам

Боловсролын ерөнхий газар

Боловсролын үнэлгээний төв

myCareer.mn

myfuture.mn

МУИС-ийн “Ажил мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөр

Нийслэлийн Боловсролын газар

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар

 

Нийслэлийн Боловсролын газар 2022 онд нийт 1215 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэж ажилласан байна.

Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй..

Өдөрлөгт оролцож, мэргэжил сонголтын талаар өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.     

Монгол Улсын Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар сурталчлан таниулах, тэдэнд зөв дадал хэвшил олгох, цаашид эрчим хүчний хэмнэлттэй сургууль, цэцэрлэгийн загвар аргачлалыг хамтран хөгжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд талууд: • Эрчим хүчний зохистой хэрэглээний […]

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин: -Нийслэлд ерөнхий боловсролын 158 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бид хоёр жилийн хугацаанд бүх сургуулийг цахим системд холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд дөрвөн цахим платформ нийслэлийн сургуулиудад хэрэгжиж байна.

Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш, нийслэлийн сургагч Э.Нарантуяа бага насны хүүхдэд үкүлэлэ хөгжмийг зааж, үр дүнд хүрч буй арга туршлагаа мэргэжил нэгт багш нартаа хуваалцлаа.

🌱 “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд бэлтгэж буй цуврал контентуудыг үүгээр эхэлж байна.