Саналыг цахимаар 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.

“Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд Туул голын сав газрын захиргаанас сурагчдад газрын доорх усыг танин мэдүүлэх, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор цахим танилцуулга бэлтгэн ирүүлснийг та бүхэн дээ хүргэж байна.

Энэхүү танилцуулга видео хичээлийг нийслэийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудөөрийн цахим хуудсанд байршуулж, багш сурагчдад хүргэж, мэдээллийг түгээнэ үү

Танилцуулга видео татах линк: https://www.youtube.com/watch?v=VUbCChZyLvc

         ЭМЯ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгээс “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” 3 сарын 24-ныг угтаж, ЕБС-ийн багш нарын дунд “Сүрьеэ өвчний талаар хэн сайн хичээл заах вэ?” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зарлаж байна.

 Зорилго: ЕБС-ийн багш нарын дунд “Сүрьеэ өвчний талаар хэн сайн хичээл заах вэ?” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зохион байгуулснаар багш, сурагчдын дунд сүрьеэгийн талаар үнэн зөв мэдээлэл хүрч, хүүхдүүдийн оролцоотойгоор тэдний эцэг эх, гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүст болон иргэдэд мэдээ мэдээллийг өргөн түгээх, улмаар олон нийтийн дундах сүрьеэгийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах замаар сүрьеэ өвчний тархалтыг бууруулахад чиглэгдэнэ.

 Хамрах хүрээ:  Нийслэлийн ЕБС-ийн багш, сурагчид.

 Уралдаан зохион байгуулах хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 22-оос 03 дугаар сарын 15

 Тавигдах шаардлага: 

  1. Уралдаанд нийслэлийн ЕБС-ийн багш нар оролцоно.
  2. Видео бичлэг нь сүрьеэ өвчний талаар цогц мэдээлэл бүхий /сүрьеэ өвчний тухай, сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх, сүрьеэ эдгэрдэг өвчин гэх мэт агуулгыг тусгасан/ 20 минутанд багтаасан шинэлэг, сонирхолтой хичээл байна.
  • Видео бичлэг нь жүжигчилсэн, зохиомж хэлбэртэй байж болно.
  • Видео бичлэгийн дуу, дүрс чанарын шаардлага хангасан байх ба full HD 1920×1080.
  • Видео бичлэгийн зураг авалт нь салганаж чичигнээгүй буюу хөдөлгөөн багатай байна.
  1. Видео хичээлийг сурагчдад өргөн хүрээтэй түгээн, хичээл заасан байх ба түүнийг нотолсон баримт байна. 

Шалгаруулах журам: 

  1. Видео бичлэг болон видео хичээлийг сурагчдад өргөн хүрээтэй түгээсэн болохыг нотлох баримт материалыг 2022 оны 03 дугаар сарын 10-15-ны хугацаанд хүлээн авах ба хугацаа хоцорч ирүүлсэн бүтээлийг шалгаруулалтанд оруулахгүй.
  2. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2022 оны 3 сарын 16-21-ний хугацаанд шалгаруулна.
  3. Шалгаруулалтанд видео бичлэгийн утга, агуулга, чанар, шинэлэг байдлыг харгалзахаас гадна хичээлийг хир олон хүнд хүргэсэн байдлаар дүгнэнэ.
  4. Эхний 3 байранд шалгарсан багш нарт шагнал урамшууллыг олгох ба шагналуудыг Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардуулна. Зарыг тухайн үед жич хүргэнэ.
  5. Шалгарсан багш нарын видео бичлэгүүдийг үндэсний болон бусад арилжааны телевиз, сошиал, цахим сүлжээнд байршуулж, олон нийтийн дунд өргөн сурталчилна. 

Шагналын сан:

        1-р байр:  Өргөмжлөл, мөнгөн шагнал (1.000.000)

        2-р байр:  Өргөмжлөл, мөнгөн шагнал (600.000)

        3-р байр:  Өргөмжлөл, мөнгөн шагнал (400.000)

Шалгаруулалтанд оролцох видео бичлэгийг Wetransfer.com програмаар уншуулж, линкийг Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн suriyeguimongol@gmail.com майл хаягаар ирүүлнэ. /Жич: Видео бичлэг ирүүлсэн талаар МСТН-ийн 77005550, 77005551, 99043371 тоот утсаар ажлын цагаар холбогдон мэдэгдэж, баталгаажуулж болно./

Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр зохион байгуулна.

Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар 2022.02.01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авна. Цахим хаяг 2022.02.14-ний өдөр хаагдана.

ШИНЭЭР ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн 17 цаг хүртэл цахим хэлбэрээр Нийслэлийн Боловсролын газарт ЦАХИМААР хүлээн авна.

Цахимаар хүлээн авах хаяг www.license.edu.mn системээр хүлээн авна.

Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай.

Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах зөвшөөрлийг олгоход хураамж 150,000 төгрөгийг Нийслэлийн Боловсролын газрын Төрийн сан банкны 100200015401 дугаар дансанд /гүйлгээний утга хэсэгт: Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бичих/ тушаан баримтыг өргөдлийн хамт хавсаргах;

Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын www.edub.edu.mn цахим хаягаар болон 70113039 утсаар авах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 118 сургуульд 1283, 126 цэцэрлэгт 793, нийт 244 байгууллагад 2076 багш, ажилчдын сул орон тооны мэдээллийг хүргэж байна.