ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/191

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 99 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.”Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Заавар, журам батлах тухай” Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД А.АРИУНЗАЯА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

                                                                              2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн

                                                                                   А/191 дүгээр тушаалын хавсралт

 

ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРАМ 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Ажилтны ээлжийн амралт, ээлжийн амралтын цалинг ажил олгогч тооцож олгохдоо Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 99, 110 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.

1.2.Ажил олгогч нь тухайн ажлын жилийн ээлжийн амралтын хуваарийг ажилтны саналыг үндэслэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байдлаар зохион байгуулж, жил бүрийн нэгдүгээр улиралд батална.

1.3.Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийн дагуу энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох мэдэгдэл”-ийг байгууллагын холбогдох нэгж болон ажилтанд олгоно.

1.4.Ажил олгогч энэхүү журмын 1.2-т заасан хуваарийг батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн магадалгаатай болон 18 насанд хүрээгүй ажилтны хүсэлтийг харгалзах, ажилтны жирэмсний болон амаржсаны амралт, хувийн чөлөөг ээлжийн амралттай нь уялдуулах зарчмыг баримтална.

1.5.Ажилтны хоёр ээлжийн амралтын хоорондох хугацаа болон жирэмсэн, амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан зэрэг ажлын байр нь хэвээр хадгалагдсан ажилтан ажилдаа орсон тохиолдолд ажил олгогч түүний ээлжийн амралт эдлэх эрх үүсэх хугацааг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан зохицуулалтаас дордуулахгүйгээр хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно.

1.6.Ажил олгогч ажилтны эрүүл мэндийн байдал, гэр бүлийн үүрэг хариуцлага /бага насны хүүхэдтэй, эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа, сувилгаа шаардлагатай гэр бүлийн гишүүнтэй гэх мэт/, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг харгалзан ээлжийн амралтын нэмэгдэл өдрийг хуульд зааснаас нэмэгдүүлэн тогтоох асуудлыг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болно.

1.7.Ажлын зайлшгүй шаардлагаар аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа зогсоход хүрвэл ажилтнуудыг нийтээр нь буюу цех, тасаг, хэсгээр нь амрааж болно.

Хоёр.Ээлжийн амралтын хугацаа тооцох

2.1. Ажилтны ээлжийн амралтыг ажлын жилээр тооцно. Ээлжийн амралт олгох ажлын жил нь ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа анх үүсгэсэн өдрөөс эхлэн тооцогдоно.

Жишээ: Ажилтан 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагад ажилд анх орсон бол 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацааг ажлын нэг жилээр тооцож, дараагийн ээлжийн амралтыг 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх ажлын жилийн хугацаанд гэх мэтчилэн тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд заасны дагуу ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралтын өдрийг тооцож олгоно.

2.2.Ажилтан ээлжийн амралтаа тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдлэх бол хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна.

2.3.Ажлын бүтэн бус цагаар ажилладаг ажилтны тухайн ажлын жилд ажилласан нийт цагийг ердийн ажлын өдөрт шилжүүлж ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралтын өдрийг тооцож олгоно.

Жишээ 1.Ажилтан нийт 7 жил ажилласан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажлын нэг өдөрт 6 цаг, долоо хоногт 30 цаг ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2022 оны 8 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдэлсэн бол түүнд олгох ээлжийн амралтын хугацааг дараах байдлаар тооцно:

   Ердийн ажлын өдрийн 8 цагт бүтэн бус цагийн ажилтны ажиллах 6 цагийг харьцуулж, 0.75 (68) байх тул ажлын жилд олгох ээлжийн үндсэн амралтын 15 өдрийг 0.75 –аар үржүүлж 11.25 (15 өдөр0.75) өдрийн ээлжийн үндсэн амралт олгоно.

   Ээлжийн нэмэгдэл амралтын 3 өдрийг 0.75-аар үржүүлж 2.25 (3 өдөр0.75) өдрийн ээлжийн нэмэгдэл амралт олгоно.

   Ажилтны ээлжийн амралтын нийт өдөр 13.5 (11.25 өдөр+2.25 өдөр) байна.

Жишээ 2.Ажил олгогч ажилтантай долоо хоногт 20 цаг ажиллах 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан бол ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн үндсэн амралтын хугацааг дараах байдлаар тооцно:

      Ээлжийн үндсэн амралтын өдөр 1512 сар6 сар =7.5 өдөр;

      Долоо хоногийн ажлын бүтэн бус цаг 20Долоо хоногийн ажлын бүтэн цаг 40 = 0.5;

      Ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн үндсэн амралт 7.5 өдөр0.5 = 3.75 өдөр

Жишээ 3.Ажлын бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээтэй ажилтан тухайн ажлын жилд нийт 980 цаг ажилласан бол түүнд олгох ээлжийн үндсэн амралтын хугацааг ердийн ажлын цагт шилжүүлэн дараах байдлаар тооцно:

      Ажлын цаг 9808 цаг =122.5 ердийн ажлын өдөр;

      Ажлын нэг өдөрт ногдох ээлжийн үндсэн амралтын өдөр 1512 сар21 өдөр = 0.059

      Ажилтанд олгох ээлжийн үндсэн амралтын өдөр 122.50.059 = 7.22 өдөр болно.

2.4.Насанд хүрээгүй ажилтан ээлжийн амралт эдлэх ажлын жилийн дотор 18 насанд хүрсэн бол түүний ээлжийн амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын хугацаа болон 18 насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын хугацааг тус тусад нь тооцож нэгтгэн гаргана. Ингэхдээ 18 насанд хүрсэн сарыг 18 насанд хүрэхийн өмнөх ээлжийн амралтын хугацаанд оруулж тооцно.

Жишээ: 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны ээлжийн амралтаа 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эдлэх ажилтан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 18 насанд хүрсэн гэвэл түүний ээлжийн амралтын хугацаа нь 19.58 [(201211)+(15121)] ажлын өдөр байна.

2.5.Хүүхэд асрах чөлөөтэй байсан, цэргийн жинхэнэ алба хаасан, 6 сараас дээш хугацаагаар сургалтад хамрагдсан, гэрч, хохирогчийн хамгаалалтад байсан, ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн хугацаанд ээлжийн амралт тооцож олгохгүй.

2.6.Жирэмсний болон амаржсаны амралттай байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 138.1-д заасны дагуу тэтгэмжтэй чөлөөтэй байсан, зохих журмын дагуу олгосон хувийн чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд ээлжийн амралт тооцож олгоно.

2.7. Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралттай байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 138.1-д заасны дагуу тэтгэмжтэй чөлөөтэй байсан, зохих журмын дагуу олгосон хувийн чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааг оруулахгүй.

2.8.Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ. Үүнд:

1/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгох;

2/ ажилтнаас илүү олгосон ээлжийн амралтын цалингийн суутгалыг хийх.

Жишээ 1.Ажлын 20 өдрийн ээлжийн амралт эдлэх ажилтан 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2020 оны 6 дугаар сард эдэлж, мөн оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь цуцлагдсан бол түүний ээлжийн амралт эдлэх ёстой 6 (2020 оны 3 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 1 хүртэлх) сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 10 (20126) өдрийн тооцоог хийж, ээлжийн амралтын цалинг олгоно. Энэ тохиолдолд энэхүү журмын хавсралтаар баталсан ээлжийн амралтын тооцоо хийх хуудсыг хэрэглэнэ.

Жишээ 2.Ажлын 18 өдрийн ээлжийн амралт эдлэх ажилтан 2020 оны 2 дугаар сарын 1-нээс 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны ажлын жилийн ээлжийн амралтыг 2020 оны 8 дугаар сард эдэлж, мөн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон бол ээлжийн амралтыг урьдчилан эдэлсэн 3 (2020 оны 11, 12 дугаар сар, 2021 оны 1 дүгээр сар) сард ногдох 4.5 (18123) өдрийн амралтын цалинг уг ажилтнаас суутгаж тооцно.

Жишээ 3.Ажил олгогч ажлын 15 өдрийн ээлжийн амралт эдлэх ажилтантай 3 сар дагалднаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан. Дагалднаар ажиллах хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул түүний ээлжийн амралт эдлэх ёстой 3 (2019 оны 9 дүгээр сарын 2-ноос 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх) сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 3.75 (15123) өдрийн тооцоог хийж, ээлжийн амралтын цалинг олгоно. Энэ тохиолдолд энэхүү журмын хавсралтаар баталсан ээлжийн амралтын цалингийн тооцоо хийх хуудсыг хэрэглэнэ.

2.9.Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох нөхцөл үүсээгүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажлын нэг жилээр тооцож олгоно. Жишээлбэл, ажилтан нэг байгууллагад 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилд ороод 11 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэхээр бол 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх ажлын нэг жилийн хугацааны ээлжийн амралтыг бүрэн тооцож олгоно.

2.10.Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан хуулиар тогтоосон өдрийн болон долоо хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй улирлын шинжтэй болон ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед тодорхой хугацаагаар ажиллуулсан ажилтны ээлжийн амралтын хугацааг “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ын дагуу ажлын цагийг тодорхойлж, ердийн ажлын өдөрт шилжүүлэн тооцно.

 Жишээ: Ажилтан зам барилгын ажилд 2022 оны 4 сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 сарын 1-ны өдөр хүртэл ажлын өдрийн уртасгасан цагаар буюу өдөрт 10-12 цаг ажилласан бөгөөд байгаль цаг уурын шалтгаанаар ажлын өдрийн үргэлжлэл харилцан адилгүй байсан. Ажилтан дээрх хугацаанд өдөрт 12 цагаар ажлын 90 өдөр, өдөрт 10 цагаар 50 өдөр, өдөрт 8 цагаар 32 өдөр ажилласан бол нийт 172 өдөр буюу 1836 (9012+5010+328) цаг ажилласан байна.

Ажилласан 172 өдөрт ногдох ээлжийн үндсэн амралт 10.24 (1512 сар21 өдөр172 өдөр) өдөр болно.

2.11. Ажилтны ээлжийн амралтын нэг сард ногдох өдрийн тоог тухайн ажилтанд олгох ээлжийн амралтын нийт хугацааг 12 сард хувааж, ажлын нэг өдөрт ногдох ээлжийн амралтын хугацааг тухайн ажилтанд олгох ээлжийн амралтын хугацааг ажлын жилийн нийт ажлын өдрийн тоонд хувааж тус тус тооцно.

2.12.Ээлжийн амралтын нэг сар, нэг өдөрт ногдох хугацааг доорх хүснэгтээр харуулбал:

Ээлжийн амралтын хугацаа

(ажлын өдрөөр)

Нэг сард ногдох ээлжийн амралтын хугацаа Ажлын нэг өдөрт ногдох ээлжийн амралтын хугацаа
15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

1.25

1.33

1.42

1.50

1.58

1.67

1.75

1.83

1.92

2.00

2.08

2.17

2.25

2.33

2.42

2.50

2.58

2.67

2.75

0.059

0.063

0.067

0.071

0.075

0.079

0.083

0.087

0.091

0.095

0.099

0.103

0.107

0.110

0.115

0.119

0.122

0.127

0.130

2.13.Ажилтны ажилласан хугацааг харгалзан ээлжийн нэмэгдэл амралтыг дор дурдсанаар тооцож олгоно:

 

Ажилтны ажилласан хугацаа

(жилээр, сараар)

 

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа

(өдрөөр)

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа

(өдрөөр)

6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуустал (61-120 сар) 3 5
11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуустал (121-180 сар) 5 7
16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуустал (181-240 сар) 7 9
21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуустал (241-300 сар) 9 12
26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуустал (301-372 сар) 11 15
32 дахь жилээс дээш

(373 ба түүнээс дээш сар)

14 18

2.14.Хөдөлмөрийн тухай хуулийн 99.5, 99.6-д заасан нэмэгдэл амралтыг хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд ажилласан ажилтанд олгохдоо хэвийн болон хэвийн бус нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцож, нэмэгдэл амралтын нийт өдрийг гаргана.

Гурав.Ээлжийн амралтын цалин тооцох

3.1.Ажилтны ээлжийн амралтын цалинг ээлжийн амралт эдлэхээс өмнө олгоно.

3.2.Ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж байгаа ажилтны ээлжийн амралтын цалинг бүтнээр, эсхүл ээлжийн амралтыг хэсэгчлэн авч байгаа хугацаанд нь ногдох хэмжээгээр амрах тухай бүрт олгож болно.

3.3.Ээлжийн амралтын цалин бодох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал багтана.

3.4.Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно.

Жишээ: Ажилтан 2020 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа ажлын 15 өдөр эдлээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орж, 2021 оны ээлжийн амралтаа 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эдэлсэн бол түүний ээлжийн амралт тооцох дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцно:

Ажилласан сар Сарын цалин хөлс

/төгрөг/

Сарын ажлын өдрийн тоо
1 2020 оны 7 дугаар сар 312,500 5
2 2020 оны 8 дугаар сар 1,312,500 21
3 2020 оны 9 дүгээр сар 1,375,000 22
4 2020 оны 10 дугаар сар 1,312,500 21
5 2020 оны 11 дүгээр сар 1,312,500 21
6 2020 оны 12 дугаар сар 1,375,000 22
7 2021 оны 1 дүгээр сар 1,312,500 21
8 2021 оны 2 дугаар сар 1,125,000 18
9 2021 оны 3 дугаар сар 1,375,000 22
10 2021 оны 4 дүгээр сар 1,312,500 21
Дүн 12,125,000 194
Нэг өдрийн дундаж цалин хөлс

(12,125,000 төгрөг194 ажлын өдөр)

62,500  
Ээлжийн амралтын цалин

(62,500 төгрөг15 өдөр)

937,500  

3.5.Ажилтан ажилд ороод анх удаа ээлжийн амралт эдлэх бол ээлжийн амралтын цалинг анх ажилд орсон өдрөөс хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг тухайн саруудад ажилласан өдрийн нийлбэрт хуваан нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж тооцно.

3.6.Жирэмсний болон амаржсаны амралттай байсан ажилтан уг амралтаа дууссаны дараа үргэлжлүүлэн ээлжийн амралтаа эдлэх бол түүний өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш болон жирэмсэн, амаржсаны амралтаа авахаас өмнө ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдрийн тооны нийлбэрт хувааж ээлжийн амралтын өдрийн тоогоор үржүүлж бодно.

Жишээ: Ажилтан 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдөр анх ажилд орсон ба 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт авсан. Ажилтны уг амралтын хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дуусч, ээлжийн амралтаа үргэлжүүлэн эдлэх бол ээлжийн амралтын цалинг дараах байдлаар тооцно:

   № Ажилласан сар Сарын цалин хөлс

/төгрөг/

Сарын ажлын өдрийн тоо
1 2020 оны 8 дугаар сар 1,050,000 22
2 2020 оны 9 дүгээр сар 1,050,000 21
3 2020 оны 10 дугаар сар 1,050,000 22
4 2020 оны 11 дүгээр сар 1,050,000 22
5 2020 оны 12 дугаар сар 650,000 13
Дүн 4,850,000 100
Нэг өдрийн дундаж цалин хөлс

(4,850,000 төгрөг99 ажлын өдөр)

48,500  
Ээлжийн амралтын цалин

(48,500 төгрөг15 өдөр)

727,500  

Ээлжийн амралт тооцох тухай журмын

1 дүгээр хавсралт

 

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр: ……………………………….

 ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ

20…. оны …. дугаар                             Дугаар

сарын …-ний өдөр

 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

– – – – – – – – – ажилтай _____________________овогтой _________________________ нд

20…. оны …. дугаар сарын.. …..-ний өдрөөс 20… оны …. дугаар сарын ….-ний өдөр хүртэлх ажлын жилийн ээлжийн амралтыг 20… оны … дугаар сарын….-ний өдрөөс 20…оны …дугаар …-ний өдөр хүртэл ажлын ….. өдрөөр олгов.

Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга:

 _______________________   /Овог, нэр/

Харьяалах нэгжийн дарга:

 _______________________   /Овог, нэр/

Ажилтан:

         _______________________  /Овог, нэр/

Ээлжийн амралт тооцох тухай журмын

2 дугаар хавсралт

 

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр: …………………………….

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИНГИЙН ТООЦОО

20…. оны …. дугаар                             Дугаар

сарын …-ний өдөр

         _____________________ овогтой _________________________ нь – – – – – – – – – – –

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – ажилтай байхдаа 20…. оны …. дугаар сарын …..-ний өдөр хүртэлх ажилласан …. дугаар сарын хугацаанд  ногдох …. ажлын өдрийн ээлжийн амралтын цалинд ………………………………… /мөнгөн дүнг бичгээр/ төгрөгийг авсан бөгөөд уг амралтын хугацаанаас ….. ажлын өдрийг биеэр эдэлж, …..ажлын өдрийг биеэр эдлээгүй байгаа болно.

Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга:

 _______________________   /Овог, нэр/

Санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга:

 _______________________   /Овог, нэр/

Ажилтан:

         _______________________  /Овог, нэр/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар А/166,А/559, 222

Улаанбаатар хот

НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.”Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны илчлэгийн хуваарилалт”-ыг нэгдүгээр, “Цэцэрлэгийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г хоёрдугаар, “Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ”-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Хүүхдийн хоол, хүнсэнд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр илчлэг, шимт бодисын зөвлөмж хэмжээнд хүрсэн хоол хүнс бэлтгэх чиглэлээр арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудлыг хариуцсан нэгж, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/-д тус тус даалгасугай.

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд

Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 2 өдрийн

А/166 / А/559/ 222 дугаар хамтарсан тушаалын

 нэгдүгээр хавсралт

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН

 ХООЛНЫ ИЛЧЛЭГИЙН ХУВААРИЛАЛТ

1.Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногт авбал зохих илчлэгийг дараах хувиар тооцно.

Боловсрол, шинжлэх ухааны сайд,

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны

12 сарын 2өдрийн А/166 / А/559/ 222 дугаар

 хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт-1

 

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖИШИГ ХЭМЖЭЭ /1-3 НАС/

Хүнсний бүтээгдэхүүн

Хоногт хэрэглэх хэмжээ (гр)

Үндсэн шимт бодис (гр)

Илчлэг (ккал)

Уураг

Тос

Нүүрсус
Малын мах

60

14

5

98

Таван цул

20

3

1

22

Бусад мах /тахиа, загас, гахай/

15

4

1

29

Сүү (үнээний сүү, 3.2%)

70

2

2

3

45

Цагаан идээ (тараг, 2.5%)

80

2

2

3

41

Гурил

45

4

31

146

Гурилан бүтээгдэхүүн

70

6

2

36

186

Төрөл бүрийн будаа

30

2

24

106

Төмс

50

1

8

38

Хүнсний ногоо

120

2

8

40

Буурцагт ургамал (вандуй, шош)

20

1

4

21

Жимс, жимсгэнэ

120

16

68

Ургамлын тос

10

10

90

Цөцгийн тос, 75% тослог

6

5

41

Сахар, чихрийн зүйл

12

12

48

НИЙТ

42

30

147

1020

Үндсэн шимт бодисын илчлэг

167

266

586

Үндсэн шимт бодисын илчлэгийн хувь

16%

26%

57%

Тайлбар: 1. Хоногт авбал зохих илчлэгийн 100 хувийг авахаар тооцсон болно.

2. Илчлэг, шимт бодисын хэрэгцээг тооцоход махыг үхрийн гуяны мах, таван цулыг хонины /уушги, зүрх, гүзээ, элэг, бөөр/, бусад махыг тахианы махаар, гурилыг улаан буудайн 1 дүгээр гурилаар, гурилан бүтээгдэхүүнийг Та-Чи ХХК-ийн мишээл талх, төрөл бүрийн будааг цагаан будаагаар, хүнсний ногоог монгол луувангаар, жимсийг улаан алимаар, буурцагт ургамлыг лаазалсан хүрэн шошоор төлөөлүүлэн авсан болно.

3. Хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний цэвэр жин бөгөөд хүнсний бүтээгдэхүүний захиалга, ханган нийлүүлэлт хийхдээ хорогдлыг нэмж тооцож, төлөвлөнө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд,

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны

12 сарын 2 өдрийн А/166 / А/559/ 222 дугаар

 хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт-2

 

 ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН ХЭРЭГЦЭЭГ

ХАНГАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖИШИГ ХЭМЖЭЭ /4-6 НАС/

Хүнсний бүтээгдэхүүн

Хоногт хэрэглэх хэмжээ (гр)

Үндсэн шимт бодис (гр)

Илчлэг (ккал)

Уураг

Тос

Нүүрсус
Малын мах

80

18

6

 131

Таван цул

25

4

1

 28

Бусад мах /тахиа, загас, гахай/

20

6

2

 38

Сүү (үнээний сүү, 3.2%)

120

4

4

6

 73

Цагаан идээ (тараг, 2.5%)

130

4

3

6

 67

Гурил

55

5

1

38

 179

Гурилан бүтээгдэхүүн

100

8

3

51

 266

Төрөл бүрийн будаа

55

3

1

44

 195

Төмс

65

1

11

 50

Хүнсний ногоо

160

2

11

 54

Буурцагт ургамал (вандуй, шош)

30

2

6

 31

Жимс, жимсгэнэ

160

22

 91

Ургамлын тос

10

10

 90

Цөцгийн тос, 75% тослог

8

6

 55

Сахар, чихрийн зүйл

14

14

 56

НИЙТ

58

38

208

1402

Үндсэн шимт бодисын илчлэг

233

338

832

Үндсэн шимт бодисын илчлэгийн хувь

17%

24%

59%

Тайлбар: 1. Хоногт авбал зохих илчлэгийн 100 хувийг авахаар тооцсон болно.

2. Илчлэг, шимт бодисын хэрэгцээг тооцоход махыг үхрийн гуяны мах, таван цулыг хонины /уушги, зүрх, гүзээ, элэг, бөөр/, бусад махыг тахианы махаар, гурилыг улаан буудайн 1 дүгээр гурилаар, гурилан бүтээгдэхүүнийг Та-Чи ХХК-ийн мишээл талх, төрөл бүрийн будааг цагаан будаагаар, хүнсний ногоог монгол луувангаар, жимсийг улаан алимаар, буурцагт ургамлыг лаазалсан хүрэн шошоор төлөөлүүлэн авсан болно.

3. Хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний цэвэр жин бөгөөд хүнсний бүтээгдэхүүний захиалга, ханган нийлүүлэлт хийхдээ хорогдлыг нэмж тооцож, төлөвлөнө.

 

 Боловсрол, шинжлэх ухааны сайд,

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны

12 сарын 2 өдрийн А/166 / А/559/ 222 дугаар

хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт-1

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН ХЭРЭГЦЭЭГ

 ХАНГАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖИШИГ ХЭМЖЭЭ /7-10 НАС/

Хүнсний бүтээгдэхүүн

Хоногт хэрэглэх хэмжээ (гр)

Үндсэн шимт бодис (гр)

Илчлэг (ккал)

Уураг

Тос

Нүүрсус
Малын мах

83

19

7

136

Таван цул

30

5

1

33

Бусад мах /тахиа, загас, гахай/

25

7

2

48

Сүү (үнээний сүү, 3.2%)

150

5

5

7

96

Цагаан идээ (тараг, 2.5%)

160

5

4

7

83

Гурил

70

7

1

49

228

Гурилан бүтээгдэхүүн

120

9

4

61

319

Төрөл бүрийн будаа

70

4

1

56

248

Төмс

75

2

12

58

Хүнсний ногоо

210

3

14

71

Буурцагт ургамал (вандуй, шош)

35

2

7

36

Жимс, жимсгэнэ

200

1

27

114

Ургамлын тос

15

15

135

Цөцгийн тос, 75% тослог

10

8

68

Сахар, чихрийн зүйл

16

16

64

НИЙТ

68

48

275

1735

Үндсэн шимт бодисын илчлэг

273

434

1027

Үндсэн шимт бодисын илчлэгийн хувь

16%

25%

59%

Тайлбар: 1. Хоногт авбал зохих илчлэгийн 100 хувийг авахаар тооцсон болно.

2. Илчлэг, шимт бодисын хэрэгцээг тооцоход махыг үхрийн гуяны мах, таван цулыг хонины /уушги, зүрх, гүзээ, элэг, бөөр/, бусад махыг тахианы махаар, гурилыг улаан буудайн 1 дүгээр гурилаар, гурилан бүтээгдэхүүнийг Та-Чи ХХК-ийн мишээл талх, төрөл бүрийн будааг цагаан будаагаар, хүнсний ногоог монгол луувангаар, жимсийг улаан алимаар, буурцагт ургамлыг лаазалсан хүрэн шошоор төлөөлүүлэн авсан болно.

3. Хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний цэвэр жин бөгөөд хүнсний бүтээгдэхүүний захиалга, ханган нийлүүлэлт хийхдээ хорогдлыг нэмж тооцож, төлөвлөнө.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд,

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны

12 сарын 2 өдрийн А/166 / А/559/ 222 дугаар

 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт-2

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН

 ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖИШИГ ХЭМЖЭЭ /11-14 НАС/

Хүнсний бүтээгдэхүүн

Хоногт хэрэглэх хэмжээ (гр)

Үндсэн шимт бодис (гр)

Илчлэг (ккал)

Уураг

Тос

Нүүрсус
Малын мах

100

23

8

164

Таван цул

41

7

2

45

Бусад мах /тахиа, загас, гахай/

25

7

2

48

Сүү (үнээний сүү, 3.2%)

200

7

7

10

128

Цагаан идээ (тараг, 2.5%)

180

5

5

8

93

Гурил

95

9

1

66

309

Гурилан бүтээгдэхүүн

200

16

7

102

532

Төрөл бүрийн будаа

100

6

1

80

354

Төмс

80

2

13

61

Хүнсний ногоо

250

3

17

84

Буурцагт ургамал (вандуй, шош)

40

2

8

41

Жимс, жимсгэнэ

250

1

34

142

Ургамлын тос

20

20

180

Цөцгийн тос, 75% тослог

12

9

82

Сахар, чихрийн зүйл

18

18

72

НИЙТ

88

62

356

2335

Үндсэн шимт бодисын илчлэг

352

560

1423

Үндсэн шимт бодисын илчлэгийн хувь

15%

24%

61%

Тайлбар: 1. Хоногт авбал зохих илчлэгийн 100 хувийг авахаар тооцсон болно.

2. Илчлэг, шимт бодисын хэрэгцээг тооцоход махыг үхрийн гуяны мах, таван цулыг хонины /уушги, зүрх, гүзээ, элэг, бөөр/, бусад махыг тахианы махаар, гурилыг улаан буудайн 1 дүгээр гурилаар, гурилан бүтээгдэхүүнийг Та-Чи ХХК-ийн мишээл талх, төрөл бүрийн будааг цагаан будаагаар, хүнсний ногоог монгол луувангаар, жимсийг улаан алимаар, буурцагт ургамлыг лаазалсан хүрэн шошоор төлөөлүүлэн авсан болно.

3. Хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний цэвэр жин бөгөөд хүнсний бүтээгдэхүүний захиалга, ханган нийлүүлэлт хийхдээ хорогдлыг нэмж тооцож, төлөвлөнө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд,

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны

12 сарын 2 өдрийн А/166 / А/559/ 222 дугаар

 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт-3

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХОНОГИЙН

 ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖИШИГ ХЭМЖЭЭ /15-18 НАС/

Хүнсний бүтээгдэхүүн

Хоногт хэрэглэх хэмжээ (гр)

Үндсэн шимт бодис (гр)

Илчлэг (ккал)

Уураг

Тос

Нүүрсус
Малын мах

115

26

9

188

Таван цул

59

10

3

65

Бусад мах /тахиа, загас, гахай/

30

9

3

57

Сүү (үнээний сүү, 3.2%)

200

7

7

10

128

Цагаан идээ (тараг, 2.5%)

200

6

5

9

103

Гурил

100

9

1

70

325

Гурилан бүтээгдэхүүн

200

16

7

102

532

Төрөл бүрийн будаа

110

7

1

88

389

Төмс

90

2

15

69

Хүнсний ногоо

270

4

19

91

Буурцагт ургамал (вандуй, шош)

45

3

8

46

Жимс, жимсгэнэ

270

1

37

154

Ургамлын тос

20

20

180

Цөцгийн тос, 75% тослог

12

9

82

Сахар, чихрийн зүйл

20

20

80

НИЙТ

98

65

377

2490

Үндсэн шимт бодисын илчлэг

394

589

1507

Үндсэн шимт бодисын илчлэгийн хувь

16%

24%

61%

Тайлбар: 1. Хоногт авбал зохих илчлэгийн 100 хувийг авахаар тооцсон болно.

2. Илчлэг, шимт бодисын хэрэгцээг тооцоход махыг үхрийн гуяны мах, таван цулыг хонины /уушги, зүрх, гүзээ, элэг, бөөр/, бусад махыг тахианы махаар, гурилыг улаан буудайн 1 дүгээр гурилаар, гурилан бүтээгдэхүүнийг Та-Чи ХХК-ийн мишээл талх, төрөл бүрийн будааг цагаан будаагаар, хүнсний ногоог монгол луувангаар, жимсийг улаан алимаар, буурцагт ургамлыг лаазалсан хүрэн шошоор төлөөлүүлэн авсан болно.

3. Хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний цэвэр жин бөгөөд хүнсний бүтээгдэхүүний захиалга, ханган нийлүүлэлт хийхдээ хорогдлыг нэмж тооцож, төлөвлөнө.

…..оо0оо…..

1

Өдрийн буюу 8 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхэд

80 хувь

2

24 цагийн үйл ажиллагаатай сувилал, цэцэрлэгийн хүүхэд (хүүхдийн биеийн хөгжлийн онцлогоос хамаарна)

100 хувь

(±10хувь)

3

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхэд

100 хувь

4

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай хөтөлбөр”-т хамрагдаж байгаа хүүхэд

15 хувь

5

Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол хөтөлбөр”-т хамрагдаж байгаа хүүхэд (хүүхдийн хөдөлгөөний идэвх, биеийн хөгжлийн онцлогоос хамаарна)

35 хувь

(±10хувь)

2.Хоногийн хоолны илчлэгийг дараах байдлаар хангана.

·      Өглөөний хоол                    20-25 хувь

·      Бага үдийн цай                   10-15хувь

·      Үдийн хоол                          35 -40хувь

·      Их үдийн цай                      10-15хувь

·      Оройн хоол, цай     20хувь

3.Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх сүү, цагаан идээ 1.5-2.0 хувийн тослогтой байна.

4.Хүүхдийн хоногийн хоолны найрлагад амьтны гаралтай уураг 60-70 хувь байна.

5.Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны үндсэн шимт бодис, илчлэгийн хэрэгцээг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ” -г үндэслэн тооцсон болно.

6.Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны жишиг хэмжээг цэцэрлэг, сургууль, хүүхэд харах үйлчилгээ, сургуулийн дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөнө.

…..оо0оо…..

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар A/024/11

Улаанбаатар хот

ОРОН ТООНЫ ЖИШИГ НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, дүүргийн Боловсролын хэлтэс, төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгаж, сум, дүүргийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төсөв, санхүүгийн төлөвлөлт, хяналтын асуудал хариуцсан нэгжид тус тус даалгасугай.

4. Энэ тушаалаар батлагдсан орон тооны жишиг нормативыг баримтлан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д заасан эрхийг хэрэгжүүлэх замаар байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулж ажиллахыг холбогдох төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

5. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Сангийн сайдын хамтран баталсан 2017 оны “Орон тооны жишиг норматив батлах тухай” А/167/292 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2018 оны төсвийн жилээс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

БШУ-ны сайдын 2021 оны А/171 дүгээр тушаал

БШУ-ны сайдын 2021 оны А/165 дугаар тушаал

БШУ-ны сайдын 2021 оны А/135 дугаар тушаал