✅ 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2023 оны 02-р сарын 06-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 04-р сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
✅ Шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ :
📌Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
📌Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
📌Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.
Та бүхэнд амжилт хүсье.
Дэлхийн 80 орны 6500 сургуульд хэрэгждэг англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагаст туршилтаар хот хөдөөгийн 38 сургуульд хэрэгжүүлэх гэж байна. Нийт 5-12 дугаар ангийн 30 мянган сурагч хамрагдах бөгөөд хөтөлбөрийн үр дүнг энэ хавар үнэлсний дараа ерөнхий боловсролын бүх сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм.
PEARSON нь интернэт суурьтай хэрэгжинэ. BBC телевизтэй хамтран боловсруулсан контент, ном болон үнэлгээ, арга зүй, багшийн хөгжлийн цогц платформ юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол улсын англи хэлний боловсролын түвшин дэлхийн жижигт илүү ойртох юм.
Мөн олон улсын жишгээр багш нарыг орчин үеийн аргазүй, технологи ашиглан бүх чадварыг зэрэг хөгжүүлэхэд сурагчдыг чиглүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болох зэрэг өргөн боломжууд нээгдэж байна.
Нийслэлийн хэмжээнд PEARSON англи хэлний цогц хөтөлбөрийг эхний ээлжинд дараах сургуулиудад хэрэгжүүлнэ.

Өдөрлөгт оролцож, мэргэжил сонголтын талаар өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.     

Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш, нийслэлийн сургагч Э.Нарантуяа бага насны хүүхдэд үкүлэлэ хөгжмийг зааж, үр дүнд хүрч буй арга туршлагаа мэргэжил нэгт багш нартаа хуваалцлаа.

Улсын физикийн 33-р олимпиад 4 сарын 21-24-ний өдрүүдэд нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиад 9 дүгээр анги, 12 дугаар анги, багш гэсэн 3-н ангилалаар явагдсан бөгөөд хот, хөдөөгөөс шалгаран ирсэн 150 орчим багш сурагчид оролцож нийслэлийн багш сурагчид ангилал тус бүрд эхний гурван байрт шалгарсан бахдам сайхан амжилт үзүүллээ.

/1-5 дугаар анги/

Хүүхэд багачуудыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор *Гараа зөв угаах арга* видеог хүргэж байна.