МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН “АЛХАМ АЛХМААР” АЯН ЭХЭЛЛЭЭ

#өөрийгөө_ойлго

#мэргэжлээ_ойлго

#шийдвэр_гарга

Хүний ирээдүйг тодорхойлох, амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг бол мэргэжил сонголт билээ. Тун удахгүй сар гаруйн дараа 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ.

Иймд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад зориулсан “АЛХАМ АЛХМААР” мэргэжил сонголтын аян эхэллээ.

 

Уг аяны хүрээнд www.mycareer.mn болон www.myfuture.mn сайтаар дамжуулан

Өөрийгөө танихад зориулсан сэтгэл зүйн тестүүд;

Мэргэжлүүдийн талаар судлах заавар;

Мэргэжлээ сонгоход анхаарах зүйлс, зөвлөмж болон мэдээллийг алхам алхмаар хүргэх болно.

 

Өөрийн онцлог, сонирхож буй ажил, мэргэжил болон элсэн суралцах сургуулийнхаа тухай мэдэж авах нь таныг илүү оновчтой сонголт хийхэд туслах болно

Боловсрол, шинжлэх ухааны яам

Боловсролын ерөнхий газар

Боловсролын үнэлгээний төв

myCareer.mn

myfuture.mn

МУИС-ийн “Ажил мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөр

Нийслэлийн Боловсролын газар

Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар

 

Өдөрлөгт оролцож, мэргэжил сонголтын талаар өөрт хэрэгтэй мэдээллээ аваарай.