Нийслэлийн 141 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш, нийслэлийн сургагч Э.Нарантуяа бага насны хүүхдэд үкүлэлэ хөгжмийг зааж, үр дүнд хүрч буй арга туршлагаа мэргэжил нэгт багш нартаа хуваалцлаа.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Сургалт, уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 281 захирал, цэцэрлэгийн 671 эрхлэгч нар оролцож,
Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 1200 гаруй багш, ажилтныг хувьсах зардлыг төлөвлөх, зарцуулах аргачлалд танхимаар сургаж байна.
Хөгжмийн хичээлийн орхигдсон агуулгыг хэрхэн нөхөх арга зүйн зөвлөмжийг 1-5 дугаар ангид хөгжмийн хичээлээр олгох чадваруудад тулгуурлан багш, эцэг эх, сурагчдад зөвлөсөн байдлаар томьёолов.
Хүүхдийн хөгжим СОНСОХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.1.a. К.Сен-Санс “Заан” https://www.youtube.com/watch?v=fye9Kp1GK9Y
4.1.a. К.Сен-Санс “Арслангийн марш” https://www.youtube.com/watch?v=ahdPD2bmPy0&t=3s
4.2.a.Э.Григ “Эльфүүдийн бүжиг” https://www.youtube.com/watch?v=wzkfxlrLVXo
4.2.а.Ф.Шопен “Прелюди” https://www.youtube.com/watch?v=MveNaSWcLOQ
Багш нарт:
Сонсох үйлийг дүрст бичлэгтэй, ноот бичвэртэй хослуулж хөгжмийн өгүүлэмжийг илүү ойлгомжтой болгох мөн зураглалыг хөгжмийн илэрхийллийн аргуудтай холбож заах “Эльфүүдийн бүжиг” зохиолын хувьд хэдийгээр мазурка бүжгийн шинж төрхтэй боловч дунд зэргийн хурдтай бичигдсэн нь уянгын шинжтэй болгожээ. Хөгжмийн илэрхийллийн бас нэгэн чухал хэрэглүүр бол хурд гэдгийг сурагчдад тайлбарлан өгөх хэрэгтэй.
Эцэг эхчүүдэд:
Сонсох боломжоор буюу чихэвч, техник хэрэгслээр хангаж өгөх
Сонсох үйлийг хараатай хослуулахад интернэт орчноор туслах
Хэрхэн сонсох, юу олж сонсохыг багшийн заасан хичээлийн тусламжтай хүүхэдтэйгээ хамтран хийх
Сурагчдад:
Анхаарлаа төвлөрүүлэн сонсох
Сонсголын анализ хийж анхаарч сонсох
Хөгжмийн хэлийг тайлж унших
Утга санааг ойлгож сонсох
Дүрслэлт зураглалын тусламжтайгаар сонсох
Хүүхдийн ДУУЛАХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.2.б. “Болжмор” дуу сурах бичгийн 21 дугаар хуудас
4.2.б. Улиралтай холбоотой хүүхдийн дуу /Багшийн сонголтоор/
Багш нарт:
Орхигдсон агуулгыг багш цахим хичээлээр бэлтгэн хүргэх
Лига, легато хоёрын ялгааг ойлгуулахдаа үгийн хуваарилалт дээр тулгуурлан дуулуулна.
Дууны хурд, тэмдэглэгээнүүд, айзам хэмжээ, зогсоцууд, үсрэлтүүд, хаана амьсгаа
авах, хэрхэн зөв амьсгаа авах, мажор минорын ялгаатай сонсогдож байгааг дууны ноот дээр ажиглуулан ярилцаарай.
Эцэг эхчүүдэд:
Багшийн өгсөн даалгаврыг цаг тухайд нь хийж өгөхөд анхаарах, мөн тоглоомын аргаар ойлгуулах нь илүү үр дүнтэй.
Сурагчдад:
КАНОН – Аялгууг даган хөөцөлдөж дуулах аргыг олон давтаж ойлгох
Хоёр хоолойгоор дуулж сурахад хамгийн гол нь бие биеэ маш анхааралтай сонсож зөөлөн дуулах
Хүүхдийн ХӨГЖИМДӨХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.3.в.Бишгүүрээр хөгжимдье /Сурах бичгийн 30 дугаар хуудас/+Багшийн сонголтоор/
Багш нарт:
Бишгүүр хөгжмөөр багш өөрөө тоглож видео бичлэг хийж оруулах, зэмсэг дээр чанга, даяарын ялгааг илүү тод томруун гаргаж хөгжимдөх боломжтой болсонтой холбоотой.
Багш бишгүүр хөгжмөөр хөгжимдүүлэх дасгалуудыг сурч өөрөө дасгал сургуулилт хийсэн байх нь түүнийг сурагчдад заахад гарах хүндрэлүүдийг тайлбарлахад хялбар болно.
Эцэг эхчүүдэд:
Хөгжимдөх ая, зохиолын линк холбоосыг холбож өгөх хөгжимдөх нөхцөлийг бүрдүүлж өгөх
Сурагчдад:
Бишгүүр хөгжмөөр хөгжимдөхдөө дүрмийн дагуу бие даан давтах, хүчдэлийн тэмдгүүдийг хэрэглэх
Бишгүүрээр гүйцэтгэх дасгалуудыг хөгжимдөхийн өмнө хэмнэлийг сайн ажиглах
Хүүхдийн БҮЖИГЛЭХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
4.2.г. “Хамтдаа бүжиглэе” сурах бичгийн 33 дугаар хуудас тойрон бүжиг + багшийн сонголтоор
Багш нарт:
Энэ хөгжимт хөдөлгөөн нь дан хөлийн хөдөлгөөнөөс бүтсэн учраас эхлээд хүүхдүүд гараа ташаандаа авч байгаад бие даан ганцаараа хийж гүйцэтгэж сурна. Сурах бичгийн зургийн дарааллын дагуу хийж гүйцэтгэх аргачиллыг зөв заах
Эцэг эхчүүдэд:
Цахим, онлайн, танхимын хосолсон орчинд сурах нөхцөлийг бүрдүүлж хяналт тавих
Сурагчдад:
Хүүхдүүд хөдөлгөөнийг сайн хийж сурсны дараа хамтаараа гүйцэтгэх хэрэгтэй.
Багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх
Хүүхдийн ЗОХИОН НАЙРУУЛАХ чадварын тухайд:
Хичээлийн сэдэв:
Сурах бичгийн 34, 35 дугаар хуудасны дасгал ажлууд+дуулах дуу, хөгжимдөх зохиолд анализ хийх дасгалууд econtent-ийн интерактив хичээл
Багш нарт зөвлөх нь:
econtent дахь интерактив хичээлийг хэсэгчлэн хичээлдээ ашиглах, тайлбарлуулах, түүнчлэн дахилт, хувиргал, түлхүүр, айзам хэмжээ, хүчдэл, ноотнууд, легато, стаккато тэмдгүүдийг зөв нэрлэн бичих даалгавраар орлуулж болно.
Дүрст тэмдэглэгээнүүдийн нэрийг багш 5 минутын хугацаанд нэрлүүлэн бичүүлээрэй.
Эцэг эхчүүдэд зөвлөх нь:
Хүүхэдтэйгээ даалгаврыг хамтарч гүйцэтгэх, хэрэгтэй хэрэглэдэхүүнийг нь бэлдэж өгөх
Сурагчдад зөвлөх нь:
econtent дахь интерактив хичээлийг бие даан судалж, хичээлийн бататгалыг хийх
Хөгжмийн илэрхийллүүдийг сурагчид нэрлэхийн зэрэгцээ үүргийг нь мэддэг байх хэрэгтэй.
ТӨСӨЛТ АЖИЛ, ТҮҮНИЙ ҮР НӨЛӨӨ
Түлхүүр үгс: Төслийн арга, хүүхдийн бие даасан үйл ажиллагаа, төслийн соёл, төслийн бүтэц, сургалтын төсөл, төслийн төрлүүд.
Сүүлийн жилүүдэд сургалтын арга технологид ахиц дэвшил гарч байгаа хэдий ч систем хандлагатай сургалтын технологи өнөөгийн цаг үед чухал байна. Бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийн онцлог, сургалтыг бүтээлч сэтгэхүйд хөгжүүлэх арга болон зэргээс төсөлт ажлын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж болдог.
Олон улсад боловсролын тогтолцооны бүх түвшинд өнөөдөр хамгийн үр дүнтэй байх сургалтын технологи, инновацийг эрэлхийлэх хэрэгцээ шаардлага тулгаран гарч, эдгээр технологийн нэг нь төсөл юм гэж үзэж байна.
Төслийг нилээд өргөн хүрээнд судалгаа, бүтээлч үйл ажиллагаанд суурилсан, аливаа шинэ зүйлийг ойлгох зохиох, түүнийгээ нээлттэй эзэмших, өөрийгөө илэрхийлэх чадвартай байж, оновчтой шийдвэр гаргах, бие биедээ туслах чадварт суралцан, хэрэгцээ сонирхлыг томъёолж, боломжийг хэрэгжүүлэх арга гэж тодорхойлсон байдаг.
Төсөлт ажлын өвөг дээдсийг Э.Паркхурст гэж үздэг. (Далтон төлөвлөгөө, 1919).
Н.Ю.Пахомова төслийн аргыг “хувь хүнд чиглэсэн технологи, арга зам” гэж тодорхойлжээ. Энэ нь суралцагчдын бие даасан үйл ажиллагааг зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх, асуудлыг нэгтгэсэн байдлаар харах, хандлага, бүлгийн арга, тусгал, танилцуулга, судалгаа болон бусад арга техник юм гэж үзжээ.
Төслийн технологийн цөм нь бие даасан судалгаа, танин мэдэхүйн, тоглох, хүүхдийн бүтээлч, үр бүтээлтэй үйл ажиллагаа бөгөөд хэрэгжүүлэх явцад хүүхэд өөрийгөө болон хүрээлэн буй ертөнцийг сурч мэдсэн, шинэ мэдлэгийг бодит байдалтай уялдуулан харж чаддагаараа онцлогтой.
Хүүхдийн сониуч байдал, ажиглалт, шинээр гарч ирж буй асуултын хариуг бие даан хайх хүсэл тэдний тавьж буй асуултуудаас харагддаг. Энэ хугацаанд даалгавар, сэтгэлгээний арга, яриа, уран сайхны болон бусад үйл ажиллагааны төрлийг ашиглан сургалтын болон бүтээлч байдлыг шийдвэрлэх ерөнхий арга замуудын хоорондын уялдаа холбоог хангах нь чухал байна.
Таваас зургаан насандаа хүүхдүүд аливаа юмс үзэгдэл тогтвортой анхаарч, эргэцүүлэн бодож, анализ, синтез хийж чаддаг бөгөөд сонирхол, чадвараа мэдэрч өөрийгөө үнэлэх эхлэл тавигддаг гэж үздэг.
Төсөлт ажил нь бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон олон давуу талтай байна. Үүнд: амьдралд ойр, сонирхолтой үйл явдлууд болон танил юмсын ер бусын шинж чанарын уялдаа холбоог харуулах; бодит болон субьектив тодорхой үр дүнд хүрэх; сургалтын чиглэлээр хуваагдахгүй; олон төрлийн үйл ажиллагаа явуулах; ач холбогдол нь зөвхөн үр дүн бус бөгөөд өөрөөрөө байж, өөрийн хэмнэлээр үйл ажиллагаанд оролцох боломж бүрдэх; хэсэг бүлгээр ажиллахдаа өөрийн харилцах хамтрах түнш, найзаа сонгох зэрэг харилцааны хэлбэрээ сонгох; танин мэдэх, бие даасан байдал, өмнө нь эзэмшсэн мэдлэг чадвараа ашиглах зэрэг давуу талуудыг нэрлэж болно.
Төслийн ангилал
- Танин мэдэхүйн шинжлэх ухааны аргуудыг ашигласан төслүүд (таамаглал) (ажиглалт, туршилт). Туршлагаас харахад бага насны хүүхдүүд төслийн зорилгыг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэх, төлөвлөсөн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үе шатанд бүрэн оролцогч болж чаддаг байна.
- Хөгжөөн баясгах, бүтээлч төслүүд,
Театр сонирхогчид тоглолт, видео, хүүхэлдэйн киноны зураг авалт хийх зэргээр тоглож, төсөлд оролцдог. Тав зургаан настай хүүхдүүд аливаа үл явдалд хэсэгчлэн оролцож тоглодог боловч гол төлөв насанд хүрэгчдийн хуваарилсан дүрд орж, тоглодог байна.
- Адал явдал, тоглоомын төслүүд нь нарийвчилсан бүтэцгүй, зөвхөн тоймлон харуулсан байдаг. Ийм төсөлд оролцогчид төслийн мөн чанар, агуулгад үндэслэн тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь тодорхой асуудал эсвэл тухайн нөхцөл байдалд алива үйл ажиллагааг дууриасан утга зохиолын баатрууд эсвэл зохиомол дүрүүд байж болно. Энэ үед дүрд тоглох тоглоом дээр суурилдаг тул хүүхдүүд дуртайяа төслийн үйл ажиллагаанд оролцож, дүрээ амархан эзэмшиж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сонирхолтой мэдээлэл цуглуулж, шаардлагатай үйлдлүүдийг хийдэг.
- Мэдээллийн төслүүд нь аливаа объект, үзэгдлийн талаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд чиглэгддэг. Хүүхдүүдийн төрөлхийн сониуч, аливаа зүйлийн учрыг олох, тулгарсан асууудлыг шийдвэрлэхэд хурдацтай суралцдаг тул нийгэм бусдад шаардлагатай үйл явцад идэвхтэй оролцож, мэдээллийн төсөлд дуртайяа хамрагддаг бөгөөд төлөвлөсөн үр дүн тодорхой байдаг. Төсөл дээр ажиллаж байхдаа хүүхдүүдийн бие даасан байдлыг хангахын тулд багш нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, шаардлагатай үйл ажиллагааны дарааллыг оновчтой тодорхойлох нь чухал юм.
Практикт чиглэсэн төслүүд нь бодитой эсвэл субьектив байдлаар хүрэх ажилтай холбоотой байдаг.
Мэдээлэл, судалгаа, бүтээлч төслүүдээс ялгаатай нь энэ тохиолдолд зорилгод хүрэхэд чиглэсэн үйл ажиллагааны хүрээ өөр байж болно. Төслүүдийг бүрэлдэхүүн, оролцогчдын тоогоор; үр дүнгийн тодорхой байдлын хэмжээгээр; хэрэгжүүлэх нөхцөлөөр (богино ба урт хугацааны); сэдвээр нь мөн ангилдаг. Төслийн үйл ажиллагааг чадварлаг бүтээхийн тулд төлөвлөсөн төслийн төрлийг тодорхойлох шаардлагатай байдаг, учир нь төслийн төрөл тус бүр нь тодорхой логик холбоотой байдаг.
Төслийн сэдвүүдийг жишээ болгон авч үзье:
- Хүний дотор юу байдаг вэ?
- Эрүүл мэндийн цагаан толгой;
- Өвөл, зуны тоглоомын төрөл, эсвэл өвөл, зуны улиралд яаж тоглох вэ?
- Хэрхэн, яаж сайхан мөрөөдөлтэй болох вэ?
- Би тамирчин болохыг хүсдэг.
- Спортын нэвтэрхий толь бичиг.
- Бид дизайн хийдэг.
- Модон морины үүсэл
- Хог хаягдал
- Шувууд
Цэцэрлэгийн төсөлт ажил нь “төсөл доторх төсөл” юм. Багш нь хүүхдүүдийн бүтээлч, танин мэдэхүйн, практик үйл ажиллагааны явцыг загварчилдаг бөгөөд үүнд үндэслэсэн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээг төдийгүй хүүхдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагуудыг харгалзан үздэг. Тиймээс төсөл бол янз бүрийн үйл ажиллагааны санамсаргүй цуглуулга биш юм.
Төсөлд суурилсан суралцахуй
What is PBL?
Бодит амьдралаас урган гарсан тодорхой асуултад хариулах, тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийх, тодорхой бүтээл туурвих замаар мэдлэг, чадвар эзэмшихэд суралцагчдыг хөтлөх сургалтын арга.
/Buck institute of Education. USA/
Төсөлд суурилсан сургалт (PBL) нь суралцагчид бодит ертөнц болон хувь хүний хувьд ач холбогдолтой төслүүдэд идэвхтэй оролцож суралцдаг сургалтын арга юм.
Gold Standard PBL-Төсөлд суурилсан суралцахуйн алтан стандарт
Төсөлд суурилсан сургалтын 7 үйл ажиллагаа
Дизайн ба төлөвлөлт
Багш нар өөрсдийн нөхцөл байдал, хүүхдэд зориулан төсөл зохиож, дасан зохицож, түүний хэрэгжилтийг эхлүүлэхээс оргил үе хүртэл төлөвлөхийн зэрэгцээ хүүхдийн дуу хоолой, сонголтыг тодорхой хэмжээгээр олгодог.
Сургалтын хөтөлбөрт нийцүүлэх
Багш нар төслийг төлөвлөхдөө сургалтын хөтөлбөрт баримжаалж, хамрагдах агуулгын үндсэн мэдлэг, ойлголтыг тусгасан эсэхийг шалгадаг.
Соёлыг бий болгох
Багш нар суралцагчдын бие даасан байдал, өсөлт хөгжилт, нээлттэй эрэл хайгуул, багаар ажиллах, чанарт анхаарал хандуулахыг ил, далд хэлбэрээр сурталчилдаг.
Үйл ажиллагааг удирдах
Багш нар суралцагчидтай хамтран даалгавар, хуваарийг зохион байгуулах, хяналтын цэг, хугацааг тогтоох, нөөцийг хайж олох, ашиглах, бүтээгдэхүүн бий болгох, олон нийтэд нээлттэй болгох зэрэг ажлыг гүйцэтгэдэг.
Суралцагчдын сургалтын үе шат
Багш нар бүх хүүхдүүдийг төслийн зорилгод хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг, арга хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сургалтын арга ашигладаг.
Суралцагчдын сурах чадварыг үнэлэх
Багш нар мэдлэг, ойлголт, амжилтын ур чадварын төлөвшүүлэх болон нэгтгэн дүгнэх үнэлгээг ашигладаг бөгөөд багийн болон ганцаарчилсан ажлын өөрийн болон үе тэнгийнхний үнэлгээг багтаадаг.
Оролцох, Дасгалжуулагч
Багш нар суралцагчидтай зэрэгцэн суралцаж, бүтээж, ур чадвараа хөгжүүлэх, дахин чиглүүлэх, урамшуулах, баяр тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Сургуулийн өмнөх боловсролын багшийн хөгжил хариуцсан
мэргэжилтэн Б.Мөнхзаяа
Холбоо барих
Захиргааны хэлтэс: 70113039
Боловсролын бодлого, багшийн хөгжлийн хэлтэс: 70113032
Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын хэлтэс: 70113039
Санхүү, хөрөнгө оруулалт төлөвлөлтийн хэлтэс: 70113080
Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтэс: 70113088
Ажлын цаг
Да-Ба: 08:00-17:00
Бя, Ня: Амарна