Сургалтын төлөвлөгөө

“Нийслэлийн Боловсролын газрын ажилтан, албан хаагчдын сургалтын хөтөлбөр”-ийг нэгдүгээр, “Нийслэлийн Боловсролын газрын ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг ханга хөтөлбөр”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2021 оны 1-р улирал

Төрийн албаны тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу НБГ-ын даргын 2021 оны А/109 дугаар тушаалаар байгууллагын албан хаагчдаас ар гэрт нь 2020 онд гачигдал гарсан 4 албан хаагчдад 1.600.000 төгрөгний буцалтгүй тусламжийг олгов.

Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу Нийслэлийн Боловсрлын газрын 33 төрийн жинхэнэ албан хаагчдын 2020 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг дүгнээд байна.

Журмын дагуу нийт албан хаагчдын ажлыг сар, улирал, хагас жил, жилийн эцсээр нэгжийн дарга дүгнэсэн.

НБГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/115 дугаар тушаалаар батлагдсан 6 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг байгуулагдсан. Үнэлгээний баг нь нэгжийн дарга нарын өгсөн үнэлгээнд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан санал танилцуулж ажилласан.

Тус байгууллага нь төсвийн асуудлаас хамаарч албан хаагчдын мөнгөн урамшууллыг улирал тутам олгох боломжгүй байсан тул оны эцэст батлагдсан төсөвт багтаан НБГ-ын даргын 2020 оны А/158 дугаар тушаалаар үр дүнгийн мөнгөн урамшуулал нэг удаа олгогдоод байна.