Түүхэн товчоо
Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль багш цөөн, ажиллах хүрээ, ачаалал бага байсан тул хотын сургуулийн хэргийг 1931 он хүртэл Ардыг гэгээрүүлэх яам шууд удирдан хянаж байсан. Улаанбаатарын гэгээрүүлэх явдлын хэлтсийг Монгол Улсын Бага Хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын хамтарсан хурлын тогтоолоор 1931 онд байгуулагдсан. 1932 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 63 дугаар тушаалаар орон нутгийн Гэгээрлийн хэлтсийн харьяалах газар, хариуцах ажлын жагсаалтыг баталж, Улаанбаатар хотын гэгээрлийн хэлтсийн харьяалах газруудад:
- Аймаг, хотын доторх 14 бага сургууль
- Аймаг ба хотын бүх театр ба бусад клуб, улаан булан
- Мөн театр байгууллагаас гадуур хотын доторх Ардын гэгээрүүлэх яамнаас гаргасан кинонууд
- Аймаг ба хотын доторх бичиг үсэггүйг арилгах газар ба шинэ үсгийн анги, багш нар
- Хотын доторх улаан гэрүүд
- Хүүхдийн байшин болон аймаг хотын дотор орон нутгийн хувиар олон ардын дунд явуулах ажлуудыг багтаасан байна.
Ийнхүү хотын боловсролын газрын нэр нь түүхэн цаг үеийн нийгмийн хөгжлөө даган өөрчлөгдсөөр ирсэн. Үүнд:
1921 он
Ардыг гэгээрүүлэх явдлын хэлтэс
1931 он
Ардын гэгээрүүлэх хэлтэс
1931 он
1937 он
Ардын боловсролын хэлтэс
1968 он
Боловсролыг удирдах газар
1968 он
1990 он
Хотын боловсролын газар
1991 он
Боловсролын удирдах газар
1991 он
1995 он
Нийслэлийн Боловсролын газар
2000 он
Нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газар
2000 он
2006 он
Нийслэлийн Боловсролын газар