НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2021 оны 09-р сарын 29-ний өдөр

1. Нийслэлийн Боловсролын газарт ирсэн өргөдөл, гомдол: 

Нийслэлийн Боловсролын газарт 2021 оны 3 дугаар улиралд нийт 117 өргөдөл, гомдол, дүүргүүдийн Боловсролын хэлтэст нийт 61 өргөдөл гомдлыг ирснийг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу бүрэн эрхийн хүрээнд судлан шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Боловсролын газарт иргэдээс нийт 117 өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирүүлсний 111-ийг удирдах албан тушаалтан, холбогдох мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хамтран хууль тогтоомжийн дагуу хариуг өгч шийдвэрлэж, 6 өргөдөл гомдлыг одоогийн байдлаар судалж байна.

Нийслэлийн Боловсролын газарт ирсэн нийт 117 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 31 /26.5%/, Засгийн газрын 11-11 төвөөр 39 /33.3%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 37 /31.6%/, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 5 /4.3%/, E-Service –ээр 5 /4.3%/ тус тус бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн өргөдөл гомдлыг төрлөөр ангилбал,  санал 11 /9.4%/, хүсэлт 55 /47%/, гомдол 51 /43.6%/ хувийг тус тус эзэлж байна. Шийдвэрлэгдсэн нийт 111 өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 3 хоног 14 цаг 00 минут буюу Нийслэлийн зорилтот төвшинд хүрсэн үзүүлэлттэй байна.

Тайлант хугацаанд /erp.ulaanbaatar.mn/цахим хуудсаар ирсэн гомдлоос гадна нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсанд иргэдээс 267 гомдол, санал, хүсэлт гаргасныг тухай бүрд шийдвэрлэж ажиллав.

2. Дүүргийн боловсролын хэлтэст ирсэн өргөдөл гомдол 

Тайлангийн хугацаанд дүүргийн Боловсролын хэлтсүүдэд нийт 61 гомдол, мэдээлэл ирснээс 18 /29.5%/ хүсэлт 40 /65.6%/ гомдол 3 /4.9%/ саналыг хүлээн авч өнөөдрийн байдлаар 59 өргөдөл, гомдлыг холбогдох хууль, журмын хүрээнд судлан шийдвэрлээд байна. 2 гомдлыг хуулийн хугацаанд судлан шийдвэрлэхээр ажиллаж байна.

Дүүргүүдийн Боловсролын хэлтэст ирсэн нийт 61 өргөдөл, гомдлыг эх сурвалжаар ангилбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1800-1200 тусгай дугаарт 17 /27.9%/, Засгийн газрын 11-11 төвөөр 18 /29.5%/, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагад бүртгэгдсэн 20 /32.8%/, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 6 /9.8%/ тус тус бүртгэгдсэн.

Боловсролын салбарт нийт 178 өргөдөл гомдол ирсэнээс 170 өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэж 96.5 хувийн шийдвэрлэлттэй ажиллаж байна.