2021 оны 10 сарын 20-22-ны өдрүүдэд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт зориулсан “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй” онлайн сургалтад 8 дүүргийн 71 багш хамрагдлаа.

Энэ сургалт нь хөгжмийн багш нарын цахим хичээл бэлтгэх ур чадварыг сайжруулах, хөгжмийн сургалт, үйл ажиллагаанд программуудыг ашиглах, хэрэглээ болгох, ажлын байрнаас хөндийрөхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дүүрэг тус бүрээр зохион байгуулж, хамрах хүрээ, хүртээмжийг өргөжүүлсэн.

Сургалтыг “Зөвлөх” багш, нийслэлийн 5 дугаар цэцэрлэгийн хөгжмийн Г.Тэгшбуян  Camtasia 2020 программ ашиглаж цахим хичээл бэлтгэж, өөрийн суралцсан арга туршлагаасаа бусад багш нартаа хуваалцан тэдэнд зааж, арга зүйгээ түгээн дэлгэрүүллээ.

Сургалтад хамрагдсан багш нараас сургалтын дараах авсан судалгааны дүнгээр:

Camtasia  2020 программыг ашиглаж байсан  эсэхэд сургалтад хамрагдсан багш нарын

  • 35,2% хэрэглэж байсан бол
  • 62,0% үгүй
  • 2,8% өмнө нь мэддэггүй байсан.

Энэ программ дээр ажиллахад ямар байсныг тодруулахад:

  • 76,1% хялбар
  • 9,9% хүнд
  • 14,1% мэдэхгүй байна гэж хариулсан бол

Графикт сургалт сургалтад хамрагдсан багш нарын 97,2% тэдний хэрэгцээнд нийцсэн, сайн сургалт болсон гэж үнэлжээ.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн