Жил бүр Улаанбаатар дахь “Русский дом”-с зарлагддаг ОХУ-ын Засгийн газрын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтсан VI дахь удаагийн Оросын боловсролын онлайн үзэсгэлэнгийн нээлт онлайнаар болж, үйл ажиллагаа нь http://expo.edurussia.mn/ сайт дээр эхэллээ.

Нээлтийн ёслолд БШУЯ-ы гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ж.Нарантуяа, Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ-ы элчин-зөвлөх Краминцев С.А., ХНХЯ-ы Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн дарга Ц.Батдорж, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Кильпякова В.В., ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, ОХУ-ын ЗГ-ын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн дэд проректор Ременцов А.Н., ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх ЕБС-ийн захирал Ярикова Е.Д., Edurussia Оросын боловсролын төвийн захирал, ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны гүйцэтгэх захирал Ц.Шүрэнчимэг нар оролцов.

Оросын боловсролын үзэсгэлэн нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгодог юм.

Энэ жилийн үзэсгэлэнд ОХУ-ын 11 муж хотуудаас 21 чансаа өндөр их сургуулиуд оролцож, Оросод суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг өглөө.

Энэ удаагийн үзэсгэлэн нь илүү өргөн хүрээнд болж байгаа  бөгөөд сурагч, оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын нээлт ололт, шинэ бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, инженер техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи чиглэлээршилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, үзүүлэх сургалтууд, Оросод суралцаж буй оюутнуудын “Сургуульдаа хүрэх зам-2021” онлайн Форум, Оросын их сургуулиуд /30 гаруй сургуулиуд/ болон төгсөгчдийн “Сургуульдаа Баярлалаа!” онлайн Форум, төгсөгчдийн зөвлөгөө, туршлагууд зэрэг арга хэмжээнүүд хүлээж байна.

Онлайн үзэсгэлэнгийн хөтөлбөр:

https://edurussia.mn/online-exhibition-program

Онлайн Үзэсгэлэнд бүртгүүлэх:

http://expo.edurussia.mn/

ЗГ-ын тэтгэлгийн шалгаруулалтын журам:

https://edurussia.mn/gov-scholarship

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн