Монгол Улсын “ЗӨВЛӨХ БАГШ” болсон нийслэлийн багш, удирдах ажилтнуудад мэргэжлийн үнэмлэхийг гардуулах үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 229, 2018 оны 382 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812, 2019 оны А/854 дүгээр тушаалын дагуу “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт орох хүсэлт ирүүлсэн 153 нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын материалыг Боловсролын газрын даргын 2020 оны А/82 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Зөвлөх” багш мэргэжлийн зэрэг олгох шалгуурын дагуу магадлан, шалгуурт тэнцсэн 102 багш, удирдах ажилтнуудаас БШУ-ны сайдын 2021 оны А/29 дүгээр тушаалаар Монгол Улсын “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэргийг олгосон.

 “ЗӨВЛӨХ БАГШ” болсон 58 багш, удирдах ажилтнуудад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Буянтогтох, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар баяр хүргэж, мэргэжлийн үнэмлэхийг нь өглөө.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн