Монгол Улсын “ЗӨВЛӨХ БАГШ” болсон нийслэлийн багш, удирдах ажилтнуудад мэргэжлийн үнэмлэхийг гардуулах үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 229, 2018 оны 382 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812, 2019 оны А/854 дүгээр тушаалын дагуу “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт орох хүсэлт ирүүлсэн 153 нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын материалыг Боловсролын газрын даргын 2020 оны А/82 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Зөвлөх” багш мэргэжлийн зэрэг олгох шалгуурын дагуу магадлан, шалгуурт тэнцсэн 102 багш, удирдах ажилтнуудаас БШУ-ны сайдын 2021 оны А/29 дүгээр тушаалаар Монгол Улсын “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэргийг олгосон.

 “ЗӨВЛӨХ БАГШ” болсон 58 багш, удирдах ажилтнуудад Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Буянтогтох, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар баяр хүргэж, мэргэжлийн үнэмлэхийг нь өглөө.

Мэдээлэл зүйн багш нарын мэргэжил дээшлүүлэх 24 цагийн сургалт цахим хэлбэрээр эхэллээ.

Захиргааны ерөний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.4.5, 27.5 дахь заалтын дагуу 2021 оны 06 дугаар сарын 18-ныг хүртэл  нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийн төслийг танилцуулж байна.

Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 25, 58 дугаар сургууль дээр ажиллалаа.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18.1.7 дахь заалтын хүрээнд нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудад “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал” сэдэвт хүүхдийн эрх, хөгжил, хамгааллаар чадавхижуулах үе шаттай сургалт эхэллээ.

Нийслэлийн Боловсролын газар болон дүүргийн Боловсролын хэлтэс элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэх давтлага зохион байгуулах ажилд хяналт тавин ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ГРАФИКТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БШУ-ны сайдын 2021 оны А/171 дүгээр тушаал

“АГААРТ ХАТДАГ БАРИМЛЫН ШАВРЫГ СУРГАЛТ-ҮЙЛ АЖИЛЛАГААНД АШИГЛАХ НЬ” НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХӨГЖМИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЭЭЛЖИТ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

Нийт 96 сургууль, цэцэрлэг их засварын саналаа ирүүлсэн байна.