2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарын “Хөгжмийн зохиолчийн уран бүтээлийг сургалтад ашиглах арга зүй” сэдэвт онлайн сургалт боллоо.

Энэхүү сургалтаар хөгжмийн зохиолчийн уран бүтээлтэй танилцах, уран бүтээлийн эрэл хайгуул хийх, хүүхэдтэй ажиллах арга зүйгээс суралцуулах зорилготой зохион байгуулагдсан бөгөөд нийслэлийн 9 дүүргийн 230 хөгжмийн багш хамрагдсан.

Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан оролцож хүүхдийг хөгжүүлэхэд хөгжмийн багшийн гүйцэтгэх үүрэг, хүүхэдтэй хэрхэн ажиллах, бүтээлийг хүүхдийн найрал дуу, хөгжмийн цөөхүүлд хэрхэн зөв оновчтой хуваарилан бичих талаар дэлгэрэнгүй арга зүйн үнэтэй зөвлөгөө өгсөн нь хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд хамгийн чухал мэргэжлийг сонгон эзэмшсэн хөгжмийн багш нарт  ажиллах урам зориг өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн