2021 оны 03 сарын 01-05
(Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Насан туршийн боловсролын теле хичээл)

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тушаал

2021.02.15-2021.02.19
(Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Насан туршийн боловсролын теле хичээл)

Төрийн шийдвэрээ хүндэтгэж, иргэн та эргүүлийн албан хаагчдын шаардлагыг биелүүлж гэртээ шинэлээрэй.

Хүүхэд багачуудыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор *Гараа зөв угаах арга* видеог хүргэж байна.

Нийслэлийн Боловсролын газрын санаачилгаар “Нийслэлийн  тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/969 дүгээр захирамжаар баталсан. Энэ журмын дагуу байгууллагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил, хотын соёл, эх оронч үзэл төлөвшил гэсэн 4 чиглэлийн хүрээнд 23-35 шалгуур үзүүлэлтийн дагуу цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг цогцоор нь үнэлж шалгаруулдаг. Энэ нь нэг талаар нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны түвшинд магадлах ажлыг зохион байгуулж, байгаа хэлбэр юм. Тухайн жилд шалгараагүй байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулан бүтээлч санаачилга гарган ажиллаж дараагийн жилд шалгуур үзүүлэлтийг хангаж, урамшуулалд хамрагдаж байна.

Энэ жилийн хувьд “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын шалгуур үзүүлэлтийг хангасан ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэгийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1215 захирамжаар  урамшуулсан юм.

Өнгөрсөн  жилүүдэд   хүүхдийн   сурч хөгжих тэгш орчинг  бүрдүүлсэн, шилдэг менежментээрээ шалгарч тэргүүлсэн сургууль, цэцэрлэгүүдийн  туршлага судлах, шинэ санаа, шилдэг бүтээлч үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, харилцан  суралцах “Хамтдаа хөгжье” шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дүүргүүдэд нэгдсэн байдлаар зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ хичээлийн жилд Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн тул “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу шалгарсан сургууль, цэцэрлэгүүдийг туршлага судлах, бүтээлч үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх ажлыг онлайнаар зохион байгуулж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс  эхний  5 байрт шалгарсан сургууль, цэцэрлэгийн бүтээлч үйл ажиллагаа, тэргүүн туршлагатай дараах линкээр орж танилцана уу.

Ерөнхий боловсролын сургууль:

1.Сүхбаатар дүүргийн  3 дугаар сургууль

https://youtu.be/dXgnkxUBNq8

2.Баянзүрх дүүргийн  84 дүгээр сургууль

https://youtu.be/QapAb7VY2TI

3.Сүхбаатар дүүргийн  11 дүгээр сургууль

https://youtu.be/dQRsk56F06Q

4.Хан-Уул дүүргийн  63 дугаар сургууль

https://youtu.be/NfxUppup-ns

5.Сүхбаатар дүүргийн Эрдмийн хөтөч цогцолбор сургууль

https://youtu.be/Ri3UlCmH2K4

Цэцэрлэг:

1.Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг

https://youtu.be/lnFW32xtnqM

2.Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэг

https://youtu.be/b8hVpVpQMxM

3.Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг

https://youtu.be/lQAUNhixTKc

4.Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг

https://youtu.be/L2tjpAuNpAQ

5.Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэг

https://youtu.be/t__BBq7H2Og

Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл заасны дагуу шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2021 оны 02 дугаар сарын 15-наас 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр хүлээн авна.

2021 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ