ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ” ТЭМЦЭЭНИЙ АВАРГААР МОНГЕНИ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГ, СУРАГЧИД ШАЛГАРЛАА
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “ИХ НҮҮДЭЛ” тэмцээний шилдгүүд тодорлоо.
Тэмцээн 3 үе шаттай явагдсан бөгөөд I шат буюу сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 6100 гаруй бүлгийн 30 гаруй мянган суралцагч, II шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүүргийн 98 сургуулийн 2352 суралцагч оролцож, III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд нийт 17 багийн 408 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөж, “Их нүүдэл” тэмцээний аваргаа тодрууллаа.
Өсвөрийн шатарчдын “ИХ НҮҮДЭЛ 2022” тэмцээнд:
I БАЙР: Н.Лхагва захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын Монгени цогцолбор сургуулийн баг, сурагчид;
II БАЙР: Н.Энхбат захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн баг, сурагчид;
III БАЙР: Б.Буянхишиг захиралтай нийслэлийн ерөнхий боловсролын Боловсрол цогцолбор сургуулийн баг, сурагчид тус тус шалгарлаа.
Тэмцээний “УРАН НҮҮДЭЛТЭЙ ТОГЛОГЧ”-оор:
• Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Х.Мишээл,
• Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Н.Гис-Од нар шалгарав.
Мөн тэмцээний өрөгт нэг ч хожигдол авалгүй, 7 тоглолтоос 7 ялалт авсан:
• Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн сурагч М.Цогтманлай,
• Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч З.Гантулга,
• Нийслэлийн ерөнхий боловсролын Орхон Хасу сургуулийн сурагч Ц.Гэрэлт-Оюу,
• Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Оргилон,
• Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагч Б.Сэндэр нарт тусгай шагналыг гардуулав.
“ЕСМ” ХХК-аас тэмцээнд 1-5 дугаар байр эзэлсэн сургуулийн 12 дугаар ангийн тамирчин сурагчдад eYesh.mn элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх аппликейшныг ашиглах 1 жилийн эрхийг бэлэглэлээ.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт сурагчид, бэлтгэн оролцуулсан багш нарт баяр хүргэж, “ИХ НҮҮДЭЛ” шатрын тэмцээнийг хамтран зохион байгуулсан Монголын шатарчдын холбоо, Нийслэлийн шатарчдын холбоо, “Монгени” цогцолбор сургууль, ивээн тэтгэсэн ESM компаний хамт олонд талархал илэрхийлье.