ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛ ЗААГЧ БАГШ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээл заагч багш нарыг чадавхижуулах сургалтыг Койка олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад 7 дүүргийн 65 эрүүл мэндийн хичээл заагч багш нарт “Гэр бүл төлөвлөлт”, “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлье”, “Томуу, томуу төст өвчин” болон “Ковид-19 халдвараас урьчдилан сэргийлье” сэдвээр ЭМЯ-ны зочин багш С.Отгонсүх, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, ЭША Б.Оюундарь нар тус тус сургалт зохион байгууллаа.



